Ковидын тахлыг хүн удирддаг – ХУДАЛ

Bolormaa Bat-ulzii гэх фэйсбүүк хэрэглэгч “ЭНЭ КОВИДЫН ТАХЛЫГ ХҮН УДИРДДАГ” гэсэн гарчигтай нэгэн постыг 2021.12.15-ны өдөр оруулжээ.

Уг постод

ЭНЭ КОВИДЫН ТАХЛЫГ ХҮН УДИРДДАГ, гэрээсээ удирдаад, хаашаа, яаж явахыг төлөвлөөд сууж байдгыг та мэдэх үү? Тэр хүн бол Билл Гейтс. Микрософтын үүсгэн байгуулагчдын нэг, хэмжээгүй баян тэрбумтан. Шүтлэг сатанизм ба өөрөө өөрийгөө дээдлэх үзэл. Еугеник(цөөн хүнийг хүн гэж үздэг, тэднийг үлдээж, бусдыг устгах, хөнөөх) үзэлтэй. Гитлер ийм үзэлтэй байсан. Өнөөгийн Дэлхийн тэрбумтангууд харамсалтай нь ихэнх нь ийм үзэлтэйг ойлгоорой. Тэд чөтгөрийн боолууд ба хүн төрөлхтөний эсрэг дайснууд юм.

Билл Гейтс саяхан 12 сарын 7нд, 2021 оны ажлаа дүгнэж бичжээ. Түүний бичсэнээс Товч хүргэе :

“2021 онд Ковид 19 эсрэг вакцинжуулалт амжилттай явагдлаа. Улс орны Засгийн газрын удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхан улс орондоо вакцинжуулах хөтөлбөрийг хичээнгүйлэн хэрэгжүүлж бгаа нь сайшаалтай гээд Вакцин хийлгэж бгаа зураг тавьсан бна (устгалын төлөвлөгөө нь амжилттай явагдаж бгааг бахадсан) Масктай ажлаа явуулж бгаа хүмүүсийн зураг тавьсан нь дуулгавартай дагагсдыг магтаж бгаа бдал!

2022 ОНД КОВИДЫН ТАХЛЫГ ДУУСАХ ТУХАЙ БИЧСЭН БНА. ГЭХДЭЭ БҮР ДУУСГАХ БИШ, УЛИРЛЫН ХАНИАД ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЖ, ХАРИН ВАКЦИНЫГ ЖИЛ БҮР КОВИДЫН УЛИРЛЫН ВАКЦИН ХИЙЛГЭДЭГ ХЭЛБЭРТ ШИЛЖИХ ТУХАЙ БИЧСЭН БНА.

МӨН 2022 ОНД КОВИД 19 ВИРУСНЫ ЭСРЭГ MOLNUPIRAVIR гэж шинэ эмийг гаргахаар төлөвлөж бгааг бичжээ. Энэ эмийг Mersk эмийн үйлдвэр хийж бгаа ба олны хүртээл болгохын тулд хямд байх төсөл дээр өөрөө санхүүжилт хийж бгаа тухайгаа бичсэн бна. Урьд нь хэрэглэж бсан Remdesvir эм үр дүн муутай бгааг дурдсан бна.

Монголчууддаа хэлэхэд, энэ хүний төлөвлөсөн бүх төлөвлөгөө нь өнгөц харахад, хүний төлөө мэт боловч, үнэн хэрэгтээ хүн төрөлхтөний эсрэг байдгыг ухаарна уу! 2022 ОНД ГАРАХ МОLNUPIRAVIR БОЛ ХОРТОЙ ЭМ, ОГТ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ!!!

КОВИДЫН ЭСРЭГ УЛИРЛЫН ХАНИАД ШИГ ХИЙХ ВАКЦИНЫГ БҮҮ ХИЙЛГЭ!!!

ТА ЯМАРЧ ВАКЦИНЫГ ХҮҮХЭДДЭЭ БОЛОН ӨӨРТӨӨ ХИЙЛГЭХГҮЙ БАЙВАЛ ЭРҮҮЛ БНА.

ДЭМБ- ЫГ ДЭЭРЭЭС НЬ УДИРДДАГ БИЛЛ ГЕЙТС , ДЭМБ – аар дамжуулан бүх улсын Засгийн газар, ЭМ яамдыг тахлын үед удирддаг юм!” гэснийг 133 хүн шэйрэлж, 110 хүн лайк дарсан ба комментуудыг орж үзвэл ихэнх нь санал нэгтэй байгаагаа илэрхийлжээ.

Энэхүү мэдээллийг нягталлаа.

Factcheck 1: ХУДАЛ

“2021 онд Ковид 19 эсрэг вакцинжуулалт амжилттай явагдлаа. Улс орны Засгийн газрын удирдлагууд, эрүүл мэндийн салбарынхан улс орондоо вакцинжуулах хөтөлбөрийг хичээнгүйлэн хэрэгжүүлж бгаа нь сайшаалтай гээд Вакцин хийлгэж бгаа зураг тавьсан бна(устгалын төлөвлөгөө нь амжилттай явагдаж бгааг бахадсан) Масктай ажлаа явуулж бгаа хүмүүсийн зураг тавьсан нь дуулгавартай дагагсдыг магтаж бгаа бдал!

Тэрээр вакцинжуулалтыг амжилттай биш харин ч хангалтгүй яваглдаа хэмээх асуудлыг хөндсөн юм. Мөн вакцин хийлгэж буй зураг тавиагүй болно.

“The other area where there is huge room for improvement is in finding ways to combat disinformation. As I mentioned, I thought demand for vaccines would be way higher than it has been in places like the United States. It’s clear that disinformation (including conspiracy theories that unfortunately involve me) is having a substantial impact on people’s willingness to get vaccinated. This is part of a larger trend toward distrust in institutions, and it’s one of the issues I’m most worried about heading into 2022.”

“Бид худал мэдээлэлтэй тэмцэх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй байна. Би вакцины эрэлтийг АНУ зэрэг өндөр хөгжилтэй улсуудад харьцангуй өндөр байх болов уу гэж таамаглаж байсан. Гэтэл вакцины тухай ташаа мэдээлэл олон нийтийн шийдвэрт ихээхэн нөлөөлж байна. Намайг хүртэл оролцуулсан хуйвалдааны шинж чанартай, худал мэдээллүүд цацагдаж байна. Энэ нь олон нийтийн институцид үл итгэх хандлагын илэрхийлэл бөгөөд 2022 онд миний санааг зовоож буй асуудлуудын нэг юм.”

Factcheck 2: ХУДАЛ

2022 ОНД КОВИДЫН ТАХЛЫГ ДУУСАХ ТУХАЙ БИЧСЭН БНА. ГЭХДЭЭ БҮР ДУУСГАХ БИШ, УЛИРЛЫН ХАНИАД ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛЖ, ХАРИН ВАКЦИНЫГ ЖИЛ БҮР КОВИДЫН УЛИРЛЫН ВАКЦИН ХИЙЛГЭДЭГ ХЭЛБЭРТ ШИЛЖИХ ТУХАЙ БИЧСЭН БНА

Тэрээр дээрх хэсгийг бичихдээ “би итгэж, найдаж байна” хэмээн өөрийн таамаглалыг бичсэн байсан болно.

It’s troubling any time a new variant of concern emerges, but I’m still hopeful that, at some point next year, COVID-19 will become an endemic disease in most places. Although it is currently about 10 times more lethal than flu, vaccines and antivirals could cut that number by half or more. Communities will still see occasional outbreaks, but new drugs will be available that could take care of most cases and hospitals will be able to handle the rest. Your individual risk level will be low enough that you won’t need to factor it into your decision-making as much. It won’t be primary when deciding whether to work from the office or let your kids go to their soccer game or watch a movie in a theater. In a couple years, my hope is that the only time you will really have to think about the virus is when you get your joint COVID and flu vaccine every fall.

“Ирэх жилдээ багтаж ихэнх улсад КОВИД-19 нь эндемик (тодорхой газар нутагт тархаж, халдварын тохиолдол тогтмол бүртгэгдэх) өвчин болно гэдэгт би итгэж байна. Хэдий одоо КОВИД нь ханиадтай харьцуулахад 10 дахин их үхлийн аюул дагуулж байгаа ч вакцин, вирусын эсрэг эмнүүд энэ тоог хоёр ба түүнээс дээш хувиар бууруулах боломжтой. Үе үе тус вирусын дэгдэлт тархах боловч ихэнх тохиолдлыг шинэ эмээр эмчлэх бөгөөд эмнэлгүүд үлдсэнийг нь эмчлэх боломжтой болно. Хэдэн жилийн дараа гэхэд та тус вирусын тухай зөвхөн жил бүрийн намар КОВИД ба ханиад томууны эсрэг хавсарсан вакцин хийлгэхдээ л бодох болно гэдэгт би найдаж байна.

Factcheck 3: ҮНЭН

МӨН 2022 ОНД КОВИД 19 ВИРУСНЫ ЭСРЭГ MOLNUPIRAVIR гэж шинэ эмийг гаргахаар төлөвлөж бгааг бичжээ. Энэ эмийг Mersk эмийн үйлдвэр хийж бгаа ба олны хүртээл болгохын тулд хямд байх төсөл дээр өөрөө санхүүжилт хийж бгаа тухайгаа бичсэн бна. Урьд нь хэрэглэж бсан Remdesvir эм үр дүн муутай бгааг дурдсан бна.

One area that’s been a mixed bag is therapeutics. Up until the last couple of months, I was disappointed by the lack of progress we’d made on the treatment front. Remdesivir is expensive, and it just didn’t have that big an effect. Dexamethasone is cheaper and helped a bit, but not enough to make a huge dent in stopping disease early. Monoclonal antibodies—which I was quite optimistic about at one point—were too complicated logistically to get out and save that many people earlier in the pandemic, and they weren’t very effective against variants. The reason I’m now feeling much better about therapeutics is the recent news about two new antiviral drugs. These are the therapeutics we needed in 2020. One of them—a drug called molnupiravir from Merck—just got the seal of approval from the FDA for people at high-risk last week. It significantly reduces your chances of being hospitalized or dying from COVID-19 (although not as much as we’d initially hoped), it’s relatively cheap to make, and it’s an oral medication that’s easy to distribute. Earlier this year, before we knew the drug worked, the foundation supported an effort to streamline the process of producing molnupiravir in order to bring costs down. Merck is letting generic manufacturers make this simplified formulation, which will make the drug accessible to a lot more people. We also recently committed $120 million to making sure the drug is available in lower-income countries where it will save a lot of lives. I just wish it had come along sooner.

Тэрээр энэ тухай бичихдээ: “Мерк эмийн үйлдвэрийн хийж буй Molnupiravir гэх эм нь өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газраас өндөр эрсдэлтэй хүмүүст хэрэглэх зөвшөөрөл авсан. Энэ эм нь COVID-19-ийн улмаас эмнэлэгт хэвтэх эсвэл нас барах магадлалыг эрс бууруулна.  Мөн тус эмийг үйлдвэрлэхэд харьцангуй хямд бөгөөд тараахад хялбар, амаар уух зориулттай юм. Би энэ эмийг арай эртхэн гарсан ч болоосой гэж бодож сууна”

Тэрээр гэргий Мелиндагийн хамтаар Bill & Melinda санг явуулдаг бөгөөд тус сангаас Molnupiravir эмийг бага зардлаар үйдвэрлэж, хямд үнээр худалдаах судалгааг санхүүжүүлсэн төдийгүй тус эмийг орлого багатай орнуудад хүртээмжтэй байлгахын тулд 120 сая ам.доллар хандивлажээ. Харин тэрээр Remdesvir болон бусад эмийн талаар: “Саяхныг хүртэл эмчилгээний тал дээр ахиц дэвшил гараагүйд би сэтгэл дундуур байсан. Remdesvir эм нь үнэтэй бөгөөд үр дүн багатай байсан. Dexamethasone нь хямд, бага зэргийн үр дүнтэй байсан хэдий ч вирусыг эрт зогсоох хэмжээний хүчтэй байгаагүй. Моноклональ эсрэгбие нь тээвэрлэлтийн хувьд асуудалтай байсан бөгөөд шинэ хувилбаруудын эсрэг үр нөлөөгүй байсан” гэж бичжээ.

Factcheck 4: НОТЛОГДООГҮЙ

2022 ОНД ГАРАХ МОLNUPIRAVIR БОЛ ХОРТОЙ ЭМ, ОГТ ХЭРЭГЛЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ!!!

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар КОВИД-19-ийн эсрэг үйлчилгээтэй хоёр эмэнд зөвшөөрөл өгсөн. Үүний нэг болох Molnupiravir эмийг КОВИД-19 туссан өндөр эрсдэлтэй хүмүүст хийсэн эмнэлзүйн туршилтаар эмнэлэгт хэвтэх болон нас баралтын тоог 30 хувиар бууруулсан үзүүлэлттэй байна.

1433 өвчтөнийг хамруулсан судалгаагаар нэг хүн нас барсан байна. Их Британи улс тус эмийг 11 дүгээр сард тус эмийг КОВИД-19-ийн дунд болон хүнд туссан өвчтөнүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн дэлхийн анхны улс болсон. Харин АНУ 5 сая курс Molnupiravir эмийг авахаар гэрээ байгуулжээ.

Factcheck 5: НОТЛОГДООГҮЙ

ТА ЯМАРЧ ВАКЦИНЫГ ХҮҮХЭДДЭЭ БОЛОН ӨӨРТӨӨ ХИЙЛГЭХГҮЙ БАЙВАЛ ЭРҮҮЛ БНА.

Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлснээс хойш өнөөдрийн байдлаар 2,161,328 хоёр тун вакцинд хамруулжээ. Мөн хамрагдвал зохих хүн амын 45.6 хувийг гуравдугаар тунд тус тус хамруулжээ. Монгол улсад өдөрт батлагдаж байгаа тохиолдлуудын цаана халдварт өртсөн байх магадлалтай хүний тоо 3-4 дахин их гэж үздэг талаар УОК-ын Эрдэмтдийн багийн гишүүн, доктор Т.Бэгзсүрэн тайлбарласан. Одоогийн байдлаар нийт өвчилсөн хүний тоо 450 гаруй мянга байгаа бол 1.5 сая орчим хүн халдварт өртсөн байх магадлалтай байна.

Өнгөрсөн хугацаанд КОВИД-19-ийн хүндрэлээс 1,977 нас баралт Монгол Улсад бүртгэгдсэн. Хэрэв вакцинжуулалтыг эрт эхлүүлээгүй бол долдугаар сарын 1-н гэхэд 15-45 мянган нас баралт бүртгэгдэх эрсдэл байсныг ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөл судалж тооцсоноо танилцуулсан.

Factcheck 6: ХУДАЛ

ДЭМБ- ЫГ ДЭЭРЭЭС НЬ УДИРДДАГ БИЛЛ ГЕЙТС, ДЭМБ-аар дамжуулан бүх улсын Засгийн газар, ЭМ яамдыг тахлын үед удирддаг юм!

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага нь 1948 онд байгуулагдсан бөгөөд дэлхийн хүн амын эрүүл мэндийг хамгаалахад үйл ажиллагаагаа чиглүүлдэг 194 орныг эгнээндээ нэгтгэсэн НҮБ-ын тусгай салбар байгууллага юм.

Дэлхийн эрүүл мэндийн ассамблей нь тус байгууллагыг удирддаг бөгөөд 194 улсын төлөөллөөс бүрддэг бөгөөд жилд нэг удаа хуралддаг. ДЭМБ-ын Гүйцэтгэх хороо нь өдөр тутмын удирдах үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 3 жилийн хугацаатай сонгодог 34 гишүүнтэй. Харин ДЭМБ-ийн даргыг Дэлхийн эрүүл мэндийн ассамблейн гишүүдийн нууц санал хураалтаар томилдог.

Эх сурвалж:

Төстэй мэдээлэл

Өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий сайтуудад Төрийн ордны баруун талын хашааг мөргөсөн осол гарсан бөгөөд жолооч нь цагдаагийн алба хаагч байсан талаар мэдээ гарсан. Уг мэдээлэлд “Аравдугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын ордны баруун талын хашааг автомашинаар мөргөсөн тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу хэргийг шалгахад, 25 настай М гэгч нь согтуурсан […]

Товч агуулга: Москва24 сайт 2023.02.22-нд Оростой хийсэн мөргөлдөөнд Украин аль хэдийн ялагдсан гэж АНУ мэдэгдсэн тухай мэдээлэл гаргажээ. Уг мэдээллийг Монголын цахим орчинд мөн зарим хүмүүс шэйрэлсэн байна. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Москва24 сайтад нийтлэгдсэн уг мэдээний эхний хэсэг “Барууныхны өөдрөг итгэл найдварыг үл харгалзан Оростой хийсэн мөргөлдөөнд Украин ялагдах […]

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар ХЭҮК-ын гишүүдийг томилох тухай хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан зарим тоо баримтыг дурдаж, нэр дэвшсэн комиссын гишүүдийн байр суурийг сонссон юм. Тэрбээр “2019 онд зам тээврийн ослоор 25,000 хүн амь насаа алдаж, тахир дутуу болж, улсад 9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан. Үйлдвэрлэлийн ослоор жилд 400-500 хүн амиа алдаж байгаа. Өнгөрсөн 10 […]

Sonin.mn өнөөдөр “Зууны мэдээ” сонин гэсэн эх сурвалжтай “Рио Тинто компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ” гэсэн гарчигтай мэдээлэл гаргажээ. Энэхүү мэдээллийг бид нягталлаа. Уг мэдээнд “Рио Тинто компани Монголын газар доорх асар том зэсийн ордыг ашиглахаа зогсоохоор заналхийлснээр тус улсын Засгийн газар томоохон асуудалтай нүүр туллаа” гэжээ. Factcheck: “Рио Тинто” компани зэсийн […]

Долдугаар сарын 19-нд Munkhbayar Ch нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “Ахиад

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх