Вакцин хийлгэсэн хүний тоогоор ДЭМБ Засгийн газарт 2000 доллар өгдөг үү?

С.Жавхлангийн хийсэн лайвын үеэр яригдсан ХУДАЛ мэдээллүүд

УИХ-ын гишүүн асан, дуучин С.Жавхлан аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” хөдөлгөөн эхлүүлж, Сүхбаатарын талбайд суулт хийсэн ба энэ талаараа тогтмол лайв хийж, талбайд цугласан иргэдийн сэтгэгдлийг үүгээрээ дамжуулсан юм. 

Гэвч энэ үеэр зарим иргэн КОВИД-19 халварт өвчин болон вакцины талаар олон нийтэд ташаа ойлголт дамжуулж байгааг бид нягтлан хүргэсээр байна. 

Иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нээлттэй ч аливаа мэдээллийг хүн бүр нягталж, баттай эх сурвалжаас авахыг FactCheck.mn зөвлөсөөр байгаа бөгөөд  С.Жавхлангийн лайваас зөвхөн КОВИД-19-тэй холбоотой мэдээллийг нягталж байгааг сануулъя. 

Энэ удаагийн иргэний яриаг Самандын Жавхлан(Аархал хэмээн фэйсбүүк хуудасныхаа нэрийг өөрчилсөн) пэйжээр аравдугаар сарын 30-нд хийж хадгалсан нь 8.8К хүнд хүрчээ.

Бичлэг дээрх эмэгтэй:

Одоо энэ вакциныг юугаар хийж, яасныг нь нотлохгүй. I тун бол коронавирусийн бага зэрэг шахсан юм хийж байгаа. Хоёр нь бол та нарыг хамгаалж байгаа юм. Хоёр нь хамгаалж чадахгүй бол гурав нь та нарыг найдвартай хамгаална. Гуравтаа хамрагдахгүй байна. Сая долоон зуун мянган тун байна. Нэгийг задлаад идэвхгүй, хийлгэхгүй байгаа тул хаягдаж байна гэнэ.  Нэг хүн нэг тун хийлгэхэд 2000 долларыг ДЭМБ-аас өгч байгаа. Монгол Улсын хүн амыг устгалд оруулах гэж байна. Дэлхийн III дайн 7 тэрбум хүнээс зургааг нь хороогоод нэг тэрбум хүн үлдээнэ гээд ярьж байна. Бодит байдал дээр 10,000 хүн үхээд байгаа шүү гэж ярьжээ. 

Factcheck 1:

Вакцин нь үндсэн ба нэмэлт бодисоос тогтох ба үндсэн бодис нь идэвхгүй вирусийн бүтцийн жижиг хэсгийг агуулдаг. COVID-19 өвчний эсрэг яаралтай нөхцөлд хэрэглэхийг зөвшөөрсөн байгаа вакцинууд нь тунгийн агууламжийн хувьд ялгаагүй. COVID-19 цар тахлын үед вакцин дангаараа найдвартай хамгаалалт болж чадахгүй учир зай барих, гар угаах, агаар сэлгэлт, амны хаалтыг дотоод орчинд зүүх зэрэг зөвлөмжийг олон улсад хамтад нь сануулсаар байна.

2021.10.20-ны байдлаар 10 төрлийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрснөөс Монгол Улс Pfizer, AstraZeneca, Sinopharm гэсэн гурван төрлийн вакцинаар хүн амынхаа дийлэнхийг дархлаажуулж байна. Харин цөөн хүн амыг дархлаажуулсан Sputnik V вакцинд ДЭМБ хараахан зөвшөөрөл олгоогүй байна.  

Эдгээр вакцин нь эмнэлзүйн дөрвөн шатны туршилт судалгаагаар аюулгүй бөгөөд үр дүнтэй байгаа нь нотлогдсон учраас улс орнуудад ашиглах зөвшөөрлийг ДЭМБ баталгаажуулж байна.

Монгол Улс 2021.02.23-наас хүн амаа коронавирусийн эсрэг вакцинд хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар хүн амын 65.8 хувийг хоёр тунд, 19 хувийг гуравдугаар тунд хамруулсан өгөөд вакцинжуулалт коронавирусийн халдварын хүндрэл, нас баралтаас 90-ээс дээш хувьтай хамгаалж байгааг ХӨСҮТ судалгаагаар тогтоосон. Харин гуравдугаар тунд хамрагдсан 240 мянган хүнд судалгаа хийхэд 0.1 хувь нь халдвар авсан нь бүүстер (сэргээх) тун Дельта хувилбарын халдварлалтаас үр дүнтэй сэргийлж байна хэмээн ЭМЯ, УОК үзэж байгаа тул иргэдийг дархлаа сэргээх тунд идэвхтэй хамрагдахыг зөвлөж байна.

Factcheck 2:

Коронавирусийн эсрэг нэг хүн тун вакцин тутамд 2000 доллар ДЭМБ-аас өгч байгаа эсэхийг Монгол дахь ДЭМБ-ын төлөөлөгчийн газраас тодруулахад “Энэ бол худал мэдээлэл бөгөөд Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага нь Монгол Улсын Засгийн газар болон ХӨСҮТ-д зөвхөн техникийн дэмжлэг үзүүлдэг. Үүнд чадавх бэхжүүлэх сургалт, вакцины хүйтэн хэлхээний тоногтөхөөрөмж болон мэдээлэл, харилцаа холбоо, мэдлэг олгох материал зэргийг хамааруулж ойлгоно” хэмээн албан ёсны хариу өглөө. (2021.11.02-нд энэхүү тайлбарыг нэмж, мэдээллийг шинэчлэв)

Харин өндөр хөгжилтэй орнууд олон улсын донор байгууллагууд хамтран КОВАКС хөтөлбөрийг ДЭМБ-тай хамтран хэрэгжүүлсэн. Ингэснээр хөгжиж байгаа, санхүүгийн чадамж муутай 92 улсын хүн амын 20 хувийг коронавирусийн вакцинд хамрагдах тэгш боломжийг олгож, вакцинаар хангаж байгаа юм.

Factcheck 3:

Вакцинууд үхэлд хүргэдэг, эсвэл манай гарагийг хүн амын тоог цөөлөх бодлого гэдэг ойлголтод баримт байхгүй, харин эсрэгээрээ вакцин нь олон сая хүнийг КОВИД-19-ийн шалтгаант нас баралтаас сэргийлж байна. Өнөөдрийн байдлаар дэлхийн 246 сая хүн энэхүү халдвараар өвчилж, 4.99 сая хүн нас барсан. Дэлхий даяар 6.94 тэрбум тун вакциныг тарааж, 2.99 тэрбум хүн хоёр тунд хамрагджээ.

Factcheck 4:

Өнгөрсөн хугацаанд КОВИД-19-ийн хүндрэлээс 1,626 нас баралт Монгол Улсад бүртгэгдсэн. Хэрэв вакцинжуулалтыг эрт эхлүүлээгүй бол долдугаар сарын 1-н гэхэд 15000-45000 нас баралт бүртгэгдэх эрсдэл байсныг ХӨСҮТ, эрдэмтдийн зөвлөл танилцуулсан.

Тиймээс дээрх агуулга нь үндэслэлгүй бөгөөд олон нийтийг төөрөгдүүлсэн байна.

КОВИД-19-ийн вакцин хийлгэснээр КОВИД-19 өвчний шалтгаант хүндрэл, нас баралтаас 90-ээс дээш хувь хамгаалагдаж байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлсээр байна.

Эх сурвалжууд:

ДЭМБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар

ХӨСҮТ

ЭМЯ

https://extranet.who.int/pqweb/sites/default/files/documents/Status_COVID_VAX_20Oct2021.pdf

https://www.gavi.org/covax-facility

https://ourworldindata.org/covid-vaccinations

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, АУ-ы доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Коронавирусийн цар тахлын эсрэг вакцинжуулалтыг ажлыг Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн босгон дээр ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон банкныхаа 30 жилийн ойг тохиолдуулан дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа AtraZeneca болон СпутникV вакциныг 200 мянган тунг ойрын хугацаанд оруулж ирж, харилцагчдаа үнэ төлбөргүйгээр вакцинжуулах ажлыг хийхээр шийдвэрлэснээ дуулгав. Эдгээр […]

Электрон тамхинд янжуур тамхитай ижил никотин агуулагдахаас гадна бусад төрлийн химийн хортой бодисууд агуулагддаг байна. АНУ-ын Уушгины ассоциацын 2025 оны дөрөвдүгээр сард танилцуулсан судалгаагаар электрон тамхинд дараах химийн бодисууд агуулагддагаас гадна “Никотингүй” гэж зарладаг цахим тамхи хүртэл никотин бага хэмжээгээр агуулдаг болохыг тогтоосон байна. Улмаар электрон тамхины шингэн халах үед илүү их хортой химийн бодисууд […]

Чойдогийн Туул нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Монголд товлолт вакцинаас, 20 мянган хүүхэд аутизматай болж байна. Дөнгөж төрсөн нярайд хийж хорлодог. Вакцины бизнесчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдиг бурхны бэлэг, сорио нтр гэж мунхруулж, яаж асрах вэ энээ тэрээ гэхээс яагаад ийм болов гэдэг, асуудлын мөн чанарыг таниулдаггүй, судлуулдаггүй. Жич: эмч нар дэлхийн эмнэлэг, эмийн салбар бол бизнес болсон, […]

Товч агуулга Монгол Улс КОВИД-19-ийн эсрэг вакциныг сайн дурын үндсэн дээр хийж байгаа бол сахуу татран, томуугийн эсрэг вакциныг эцэг, эхийн зөвшөөрлийн үндсэн дээр хийж байна. Хүүхэд байхдаа хийлгэсэн вакцины үр дүнд 4 сая хүнд жил бүр үхлийн аюулаас мултарч байна. Дэлхийн таван хүүхэд тутмын нэг нь анхна шатны дархлаажуулалтад хамрагдаж чадахгүй байгаа ба жилд […]

Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр xemnel.com гэх сайтын фэйсбүүк хуудаст “Трамп Монголчуудад эх оронч үзлээ хадгалах, эх орноосоо урвагчдыг жигших, шийтгэх, үндэсний үйлдвэрлэлээ хамгаал гэв” гэсэн агуулга бүхий мэдээлэл орсон. Уг мэдээлэлд 3400 гаруй хүн лайк дарж, 300 орчим хүн шэйрлэсэн байна. Тэгвэл уг мэдээлэл үнэн эсэхийг нягталлаа. Тус мэдээнд “Трамп монголчуудад том […]

Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайд хариуцлага хүлээн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөөр болсноо өнөөдөр зарлаж, улмаар УИХ-ын чуулганаар уг асуудлыг хэлэлцсэн. Ингээд өнөөдөр 20:00 цагийн орчимд У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорлоо. Энэхүү үйл явдалтай холбоотойгоор цахим орчинд Карма.О гэх хаягнаас “Манай Хүкийн мэдэгдэл Японд шуугиан тарьж байна. Японы парламентын гишүүн твитер хуудаснаа “Монголчууд үнэхээр хариуцлагатай мундаг хүмүүс […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх