FactCheck: Вакцин хийлгээд халдвар авч байгаа ч хүндрэлээс 90-ээс дээш хувиар сэргийлж байна

Ковидын вакцинаар бүрэн вакцинжсан, 14-с дээш хоносон хүмүүс Дельта вирусээр вакцин хийлгээгүй хүнтэй адил халдварт өртөж байна – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Zorigtbaatar Nergui Borjigon

гэх фэйсбүүк хаягаас есдүгээр сарын 14-нд дараах постыг нийтэлжээ.

Үүнд “АНУ-н CDC-н мэдээлэлд ковидын вакцинаар бүрэн вакцинжсан, 14-с дээш хоносон хүмүүс Дельта вирусээр вакцин хийлгээгүй хүнтэй адил халдварт өртөж байна.Үндэсний тандалтын судалгаагаар вакцины дараах дельта халдварын тохиолдлыг альфа болон болон бусад эгнээний хувилбартай харьцуулахад дельта хувилбараар өвдсөн хүмүүс вирусын сорьцондоо 10 дахин их байна хэмээн гарсан байна. Нэг ёсондоо вакцингүй явж байгаад халдвар авсан хүмүүс нь дельтагаар өвчлөх эрсдэл нь вакцинтай хүмүүсээсээ 10 дахин бага гэсэн үг. Энэ вакцинтай хүмүүс нь дельта хувилбараар илүү ихээр өвчилж бусдад халдааж байгааг маш тодорхой харуулсан байгаа юм! Тэгсэн хэрнээ вакциндаа хамрагдаарай гээд байгаа нь дэлхий дахинд зориуд дельта болон бусад хувилбарыг вакцинуудаар дамжуулан тарааж буйг харуулаад байх. Вакцинжуулалт бол халдваржуулалт!” гэсэн байна.

Энэхүү мэдээллийг бид нягталлаа.

Factcheck:

CDC буюу АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвөөс 2021 оны долдугаар сарын 29-нд “Вакцины дараах халдварлалт ба вакцины үр дүнтэй холбоотой харилцан мэдээллийг сайжруулах” гэсэн мэдээллийг гаргасан байна.

Тус мэдээлэлд вакцины бүрэн тунд хамрагдсан бүлгийг вакцинд хамрагдаагүй бүлэгтэй харьцуулахад өвчний тохиолдол 8 дахин, эмнэлэгт хэвтэх тохиолдол 25 дахин, нас баралт 25 дахин тус тус бага байна. Мөн вакцины бүрэн тунтай иргэдийн эмнэлэгт хэвтэлт ба нас баралтын эзлэх хувь ихсэж байгааг мэдээлсэн байна. Вакцины бүрэн тунтай хүмүүс халдвараас 91%, тал тунтай хүмүүс 81% хамгаалагдаж байгааг вакцины үр дүнгийн хэсэгт харуулжээ.

Коронавирусийн дельта хувилбарын халдварлах чадвар эх хувилбартай харьцуулахад хурдтай тархаж байгаа ч нас баралтын түвшин ойролцоо байгааг дурдаад дельта хувилбарын тархалтын үед вакцин хийлгээд халдвар авсан хүн вакцин хийлгээгүй хүн шиг халдварыг тараах боломжтой гэжээ.

Мөн Дельта хувилбарыг альфа болон бусад хувилбартай харьцуулахад илүү хүнд өвчлөл үүсгэж Канад, Сингапур, Шотланд улсуудад эмнэлэгт хэвтэлт, сэхээн амьдруулах тусламж авалтын тоо, нас баралтын тоо өндөр байгаа судалгааны үр дүнг харуулсан байна.

Уг мэдээллийн  дүгнэлт хэсэгт Дельта хувилбарыг өмнөх хувилбаруудтай харьцуулахад халдварлах чадвар өндөр, хүндрэх эрсдэл өндөр, вакцин хийлгээд халдвар авсан хүн вакцин хийлгээгүй хүн шиг халдварыг тарааж байна гэжээ. Мөн вакцин нь өвчний хүндрэлээс 90-ээс дээш хувь сэргийлж, харин халдвар ба тархалтаас бага хувьтай хамгаалж байгааг онцолсон байна.

Вакцинжуулалтыг эрчимжүүлснээр халдварын тархалтыг бууруулах бөгөөд олон нийтэд зөв ойлголт өгөх шаардлагатай байгаа гэж дүгнэжээ.

Вакцинд хамрагдсан иргэдийн вирусийн халдвараар хүндрэх, нас барах тохиолдол 10 дахин бага, халдварт өртөх эрсдэл 3 дахин буурсан болохыг мөн тодотгосон байна.

АНУ-ын Халдварт өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн 2021 оны есдүгээр сарын 15-нд шинэчилсэн мэдээллээр КОВИД-19-ийн эсрэг ашиглаж байгаа бүх вакцин вирусийн халдварын хүндрэл болон нас баралтаас сайн хамгаалж байгаа нь нотлогдсон.

Alpha (B.1.1.7), Beta (B.1.351), Gamma (P.1), болон Delta (B.1.617.2) хувилбарын шалтгаантай эмнэлэгт хэвтэх, нас барах эсрдэлээс өндөр үр дүнтэй хамгаалж байгаа нь батлагдсан байна.

Олон нийтийн дунд халдвар тасралтгүй тархсаар байгаа үед вакцины бүрэн тунтай хүмүүсийн халдварт өртөх эрсдэлийг бүрэн арилгах боломжгүй юм. Вакцинд хамрагдсан ч халдварт өртөх байдал Дельта хувилбарын үед  илүү өндөр байгааг судалгааны үр дүнгүүд харуулж байна. Гэсэн хэдий ч вакциндаа бүрэн хамрагдсан хүмүүс вакцинд хамрагдаагүй хүмүүстэй харьцуулахад халдварт бага өртөж, хүндрэх нь бага байгаа нь тогтоогджээ.

Иймд дээрх иргэний пост дахь агуулга мэдээллийг буруу тайлбарлаж олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Эх сурвалжууд:

https://www.who.int/emergencies/diseases/novel-coronavirus-2019/media-resources/science-in-5/episode-49-can-i-get-infected-after-vaccination?gclid=EAIaIQobChMInvzgj5KI8wIVEK2WCh0EIQHvEAAYASAAEgKTEfD_BwE

https://context-cdn.washingtonpost.com/notes/prod/default/documents/54f57708-a529-4a33-9a44-b66d719070d9/note/7335c3ab-06ee-4121-aaff-a11904e68462.#page=1

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн ахлах багш, эмнэл зүйн дархлаа судлаач эмч, АУ-ы доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Цар тахлын хүнд үед хүн бүрийн данс руу 20,000 төгрөг хийх тухай “МАХН албан ёсны хуудас” нэртэй пэйжид оруулсан постыг 3.1 мянган хүн шэйрлэжээ. Тодруулбал, “Сайн байцгаана уу Энэ хүнд цар тахлын үеэр боломжийг атгах хүн бүрт туслаахаар боллоо. Хүн Бүрийн данс руу 20000 Төгрөг хийхээр боллоо Та Манай Махн албан ёсны хуудсыг дарж нэгдээд […]

ОХУ-ын олон нийтийн цахим талбар болох vk.com сайтад Алтай видеолор гэх хэрэглэгч Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх буу барьсан цэргүүдийн хамт зогсож байгаа зургийг нийтлээд “👍ОХУ-ыг дэмжин Хойд цэргийн тойрогт оролцохоор Монголоос 92 цэрэг (тусгай хүчин) илгээсэн 🇷🇺✊ (Монгол Улсын Ерөнхийлөгчтэй 🇲🇳 зураг)” гэсэн текст бичжээ. Уг постыг няталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Фото […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.01.07-нд буюу өнөөдөр “ШУУРХАЙ МЭДЭЭ. Блүүмбергийн мэдээгээр бол урд хөршид хоногт 5000 (албан) хүн нас барсан гэдэг худлаа хоногтоо 37-40сая хүн нас барж нийт нас барагсадын тоо 1тэрбумд дөхөж яваа болтой! ВСС төстэй мэдээ өгч” гэсэн пост оруулжээ. Түүний постыг 7 цагийн дотор 903 хүн шэйрлэж, 222 хүн шэйрлэсэн бөгөөд […]

Товч агуулга УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Пүрэв гарагийн УИХ-ын чуулган дээр Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүнийг сонгох, чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэх үеэр Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболдоос цахим сүлжээний зохицуулалтын талаар асуухдаа “Албан бус мэдээгээр Монгол Улсад 2.6 сая фэйсбүүк хаяг байгаа. Үүний 1.5 сая нь хуурамч хаяг байна. УИХ-ын гишүүд, улс төрчдийг жирийн үед гөвж байна. […]

Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар “Миний өрөөний үүдэнд тавьсан халуун хэмжигчийг би хувийнхаа мөнгөөр худалдан  авсан” хэмээн зарлаж, “Биггрийн лайт” ХХК-иас тамга тэмдэгтэй 5,000,000 төгрөгийн баримтыг олон нийтэд дэлгэсэн. Хотын даргын уг мэдээлэл үнэн эсэхийг нягталж “Биггрийн лайт” ХХК-тай 969920**  утсаар холбогдон тодруулахад “Манай компани “Эко” нэртэй цэвэр ус болон “ICE” нэрийн баллонтой цэвэр усыг үйлдвэрлэж, түгээх […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх