Коронавирус хяналтаас гарсан тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

2021 оны есдүгээр сарын 12-ны өдөр xyznews24.com сайтад “Коронавирус хяналтаас гарсан тул сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоолоо” гэх гарчигтай мэдээлэл гарчээ.

Уг мэдээллийг 37 хүн хуваалцаж, 123 хүн хариу үйлдэл үзүүлсэн байна.

Дээрх мэдээллийг нягталлаа.

Мэдээллийн линк дээр дарж орвол “Архангай аймгийн Засаг дарга дараах захирамжийг гаргалаа: Коронавируст халдварын тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан аймгийн хэмжээнд хүүхдийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд цахимаар явуулах” гэжээ. Өөрөөр хэлбэл уг мэдээлэл нь Архангай аймагт хамааралтай мэдээлэл байгаа боловч гарчигтаа тухайлан заагаагүйгээс улсын хэмжээнд гаргасан шийдвэр мэт ойлголтыг иргэдэд төрүүлж төөрөгдүүлсэн байна.

Мөн Архангай аймгийн Засаг даргын гаргасан захирамжид халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тухай өгүүлсэн байхад хяналтаас гарсан хэмээсэн нь мөн л төөрөгдүүлжээ.

Архангай аймгийн Засаг даргын захирамжид сургалтын үйл ажиллагааг 2021 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл цахим хэлбэрт шилжүүлсэн гэсэн атал мөн л зогсоосон хэмээн дахин төөрөгдүүлсэн байна.

Нэмж мэдээллэхэд, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг өнөөдөр өгсөн. Ингэхдээ халдварын тоо буурвал танхимын хичээлийг нэмэгдүүлнэ гэдгийг хэлсэн юм.

9 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар нийт ерөнхий боловсролын 205 сургуулийн 4150 бүлгийн 86,000 сурагч танхимаар хичээллэж байна. Танхимын, танхимын бус хосолсон хэлбэрээр ерөнхий боловсролын 552 сургуулийн 17240 бүлгийн 519,179 сурагч хичээллэж байна.Халдварын тохиолдол илэрсний улмаас 245 сургуулийн 1592 бүлгийн 43351 сурагч цахим хэлбэрт шилжсэн. Үүнээс 64 сургууль, 322 бүлэг, 13240 суралцагч нь Улаанбаатар хотод байгаа аж.

9 дүгээр сарын 12-ны өдрийн байдлаар коронавируст халдвараар 0-17 насны 696 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт 51,843 тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь нийт тохиолдлын 19,5%-ийг эзэлж байна. Тоон мэдээллээс харахад хичээлийн үйл ажиллагаа танхим, танхимын бус хэлбэрээр эхэлснээс хойш халдварын тохиолдол нэмэгдээгүй байна гэж БШУЯ-наас мэдээллээ.

Төстэй мэдээлэл

Ерөнхий сайд У.Хүрэлсүх шахмал түлшний үнийг 50% бууруулахаар болсон талаараа өчигдөр мэдэгдэх үеэрээ мөнгөний бодлогын талаар мэдлэггүй болохоо нотоллоо. У.Хүрэлсүх  “Хэдэн саяыг өг гээд сайн сайхан зүйл ярьж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Ард түмний хуурч, цаасан мөнгө хэвлэх үү. 2012-2016 онд 8 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргасан. Үүнээс болж юмны үнэ өссөн.  Цаасан […]

Товч агуулга Долдугаар сарын дунд ба наймдугаар сарын эхээр л гэхэд вакцин хийлгээгүй хүмүүс COVID-19-ийн улмаас нас барах тохиолдол нь бүүстер тун хийлгэсэн хүмүүсийнхээс 10 дахин их байна. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. COVID-19 вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг судалгааны үр дүнгээр тогтоосон. Tata […]

Yuna Yuna гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.12.20-ны өдөр “Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш хүний өөрийн дархлааг сүйтгэх хордуулалт ‼️” гэсэн агуулгатай пост нийтэлжээ. Уг постод “Жирэмсэн эхчүүд өөртөө  ямар ч химийн хорт бодис вакцин  бүү шахуулаачээ. Бас эрүүл саруул шинэ нялх үрсдээ төрөнгүүт нь элдэв өвчний вирус химийн хорт бодис хүнд металлын орцтой вакцин бүүр тариулаачээ. Жирэмсэн […]

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын кино бодлогын талаар хэлсэн байр суурь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлд өртөөд байна. Түүний үгийг бүрнээр нь хүргэвэл “Бид бүгдээрээ Холливүүд, Болливүүдийг мэднэ. Каннын кино наадам, Торонтогийн кино наадамд арилжааны кинонууд ордоггүй. Цэвэр нийгмийг […]

УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид иргэдтэй хийж буй уулзалт болон нийтэд өгч байгаа мэдээллийнхээ үеэр санаатай болон санамсаргүй ташаа мэдээлэл өгөх тохиолдол гарч байна. Тухайлбал, АН-аас Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж буй О.Магнай МАН-ын өрсөлдөгч гурван нэр дэвшигчийг мэтгэлцээнд дуудаж буй талаараа мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Өөрөө өөртөө ажлын байр […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх