Вакдуулах тусам унаган дархлаа үхнэ. Дархлаа үхвэл ДОХ-той болно – ХУДАЛ

Zanaa Jurmed гэх фэйсбүүк хэрэглэгч “Вакдуулах тусам унаган дархлаа үхнэ. Дархлаа үхвэл ДОХ-той болно. ДОХ-той болвол шумууланд хазуулсан ч үхнэ шдд!!!” гэсэн постыг 2021.09.02-нд нийтэлжээ.

Түүний постыг 23 хүн шэйрлэж, 83 хүн лайк даржээ.

Уг агуулгыг нягталлаа.

Factcheck:

Хүний биеийн дархлаа нь төрөлхийн ба олдмол гэж ангилагддаг ба аль аль нь хүнийг амьдралынх нь туршид өвчин эмгэгээс хамгаалахад оролцож байдаг. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй.

Төрөлхийн дархлаанд арьс салстын хамгаалах тогтолцоо, цусны цагаан эсүүд, цусны ийлдсэнд агуулагдах хавсарга гэж нэрлэгдэх дархлааны уураг зэрэг хамаарах ба эдгээр хүчин зүйлс нь вакцины нөлөөгөөр ямар нэг өөрчлөлтөнд орох тухай ойлголт байхгүй.

COVID-19 вакцинаар тогтсон дархлаа нь өвдсөнөөс илүү найдвартай, аюулгүй хамгаалалт болдгийг судалгааны үр дүнгээр тогтоосон.

Дархлааны олдмол хомсдол (ДОХ) өвчин нь хүний дархлаа хомсдолын вирус (ХДХВ)-ээр

үүсгэгддэг, энэ вирус нь хүний дархлааны эсийн дотор сонгомлоор орж халдварлуулж, дархлааны эсийн тоог цөөрүүлдэг учир ДОХ гэж нэрлэгджээ. ХДХВ нь бэлгийн замаар, цус, цусан бүтээгдэхүүнээр дамжин халдварладаг байна. ДОХ өвчин оношлогдсон хүмүүс ихэвчлэн хоёрдогч халдварын хүндрэлээр нас бардаг ба ямар нэг шавьжинд хазуулахтай холбоогүй байдаг байна.

Тиймээс дээрх пост дахь агуулга иргэдийг төөрөгдүүлсэн, ХУДАЛ мэдээлэл байна.

Эх сурвалжууд:

https://www.usatoday.com/story/news/factcheck/2021/08/05/fact-check-6-persistent-covid-19-vaccine-misconceptions-online/5489437001/

https://www.unaids.org/en/resources/presscentre/featurestories/2021/february/20210209_how-was-a-covid-19-vaccine-found-so-quickly

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр, АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхмийн эрхлэгч, АУ-ы доктор Т.Хонгорзултай хамтран бэлтгэв.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Otgonbayr Purevdorj гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.04.29-нд “Үнэн гэвэл вакцин чинь өөрөө халдварт өвчин шдээ. Яагаад гэвэл тухайн вирусийг хүний биед зориуд шахаж дархлаа тогтоох нэрийн дор үй олноор нь халдваржуулсан юм шүү” гэсэн агуулгатай пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсэн юм. Factcheck.mn энэ талаар өмнө нь нягтлан хүргэж байсан ч олон нийтийн дунд вакцин өөрөө […]

monopolnews.com гэх сайт 2021.11.01-нд “К.о.в.и.д тусаад эдгэрсэн хүмүүс эдгээрийг хэзээ ч хийж болохгүй. ЗААВАЛ УНШ!!!” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээнд коронавирусийн халдвар аваад эдгэсэн хүмүүс дараах зүйлсийг хийж болохгүй гэж мэдээлсэн байна. Тэдгээр зөвлөгөөг нягталлаа. Идэвхтэй дасгал сургуулилт бүү хий. Бүх эмч нар уушгины хатгалгаа, коронавирусийн дараа биедээ хэт их ачаалал өгч болохгүй, хагас […]

Товч агуулга: Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутагт өнөөдөр(2024.01.24) болсон дэлбэрэлтийн улмаас үүргээ гүйцэтгэж байсан Онцгой байдлын гурван алба хаагч амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. StOne, S’s boutique зэрэг нэртэй фэйсбүүк хэрэглэгчид “Хичнээн хайрлаж өсгөсөн хөвгүүд ээжийгээ үлдээгээд, аавийгаа орхиод одчихов доо. Гүн эмгэнэл илэрхийлье” гэсэн үгтэй пост цахим орчинд тараад байна. Тухайн постод ашигласан зураг […]

Амарсанаа Лодойсамбуу гэх фэйсбүүк хэрэглэгч КОВИД-19-ийг цар тахал биш, ганц өдөрт эдгэдэг өвчин гэсэн агуулга бүхий постыг 2021.06.16-нд оруулжээ. Уг постыг 2020 оны тавдугаар сард олон нийтийн сүлжээнд иргэд түгээснийг FactCheck.mn нягтлан хүргэж байсан билээ. Гэвч ийнхүү жилийн дараа дахин постолсныг 6К хүн шэйрлэж, 436 хүн лайк дарж, 30 хүн коммент бичсэн нь иргэд аливаа […]

Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хурлаар Кино урлагийг дэмжих тухай хуулийн талаар хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын кино бодлогын талаар хэлсэн байр суурь олон нийтийн сүлжээнд шүүмжлэлд өртөөд байна. Түүний үгийг бүрнээр нь хүргэвэл “Бид бүгдээрээ Холливүүд, Болливүүдийг мэднэ. Каннын кино наадам, Торонтогийн кино наадамд арилжааны кинонууд ордоггүй. Цэвэр нийгмийг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх