Ажлын зургаан хоногтой болно гэв. Энэхүү шийдвэр таны хувьд зөв үү? – ХУДАЛ

Монголчуудын нэгдэл нэртэй фэйсбүүк группт 2021 оны 7-р сарын 17-ны өдөр Гээки Гээки Магнайбаярын Гэрэлчулуун нэртэй хэрэглэгч “Ажлын зургаан хоногтой болно гэв. Энэхүү шийдвэр иргэн таны хувьд зөв бол шэйр хийнэ үү?” гэсэн постыг нийтэлжээ.

Уг мэдээлэлд 420 хүн хариу үйлдэл үзүүлж, 1000 хүн хуваалцаж, 136 хүн сэтгэгдэл бичсэн байна.

Уг мэдээллийг гарчгаар нь хайж үзвэл 2021 оны 7-р сарын 18-ны өдөр Б. Ууганбаяр нэртэй фэйсбүүк хэрэглэгч tsegts.xyz нэртэй вебсайтад гарсан ийм гарчиг бүхий мэдээллийг мөн хуваалцсан байна. Уг мэдээлэл мөн л олон хүнд хүрсэн буюу 691 хүн хариу үйлдэл үзүүлж, 292 хүн сэтгэгдлээ бичиж, 31 хүн хуваалцжээ.

Мэдээний агуулгад “Хотын түгжрэлээс болж ажлын 5 хоногт ажлаа дуусгаж чадахгүй байгаа тул ажлын хоногийг нэгээр нэмэгдүүлэх тухай. Бүтэн сайн өдрийг ганц амралтын өдөр болгож үлдсэн зургаан хоногт ажилдаа явна. Ингэснээр цалингийн хоног нэмэгдэж, мөн бүтээмж нэмэгдэнэ гэж харж байна. Ажлын өдрийг нэмэгдүүлж ард иргэдийг идэвхтэй байлгах нь зүйтэй. Арай дэндүү олон хоног амраж байна” зэргийг MGLFUTURE сайтад бичсэн байна гэжээ.

Өөрөөр хэлбэл, ажлын өдрийн тоог нэмэх ямар нэг шийдвэрийн талаар бус ажлын өдрийг нэмэгдүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн байна.

Гэвч гарчигтаа иргэдийг төөрөгдүүлж, ажлын хоногийн нэмэх талаар яригдаж буй мэт бичжээ. Ажлын хоног болон долоо хоногийн болон нэг өдрийн ажиллах цагийг Хөдөлмөрийн тухай хуульд тусгасан байдаг. Ингэхдээ долоо хоногийн ажлын цаг 40 хүртэл, ердийн өдрийн ажлын цаг 8 байна хэмээн заасан.

УИХ-ын 2021 оны хаврын чуулганаар баталсан Хөдөлмөрийн тухай хуульд үүнийг өөрчлөх заалт ороогүй бөгөөд өмнөх шигээ байхаар баталсан юм. Иймд ажлын өдрийн тоог нэмэх талаар ямар нэг хуулийн төсөл өргөн бариагүй тул энэ мэдээлэл худал байна.

Төстэй мэдээлэл

Batchuluun Natsagdorj хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ” гэсэн агуулгатай постыг 2021.07.26-нд нийтэлжээ. Уг постод “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ. Монголд синофарм (вероселл) тэргүүтэй вакцины дараа 782 хүн нас барлаа. Японд вакцин тариулснаас болж нас барсан хүний тоо 751 боллоо. Вакцин тариулаад эхний 7 хоногтоо нас барсан хүний тоо […]

Товч агуулга 2021 онд бүртгэгдсэн сэтгэцийн эмгэгийн 58.2%

“Архангай аймагт ажилласан техникийн тосыг нэрж, бензин гаргаж байна. Гаргасан АИ-92 бензинийг аймгийн колонкод шахах биз. Хүн, мал хордох вий” гэсэн агуулгатай  пост, видео бичлэг тус аймгийн тодотголтой “Бид Архангайчууд”, “Архангай аймгийн зарын нэгдсэн групп” зэрэг 10 гаруй фэйсбүүк бүлгүүдэд түгсэн юм. Бичлэгт нэг давхар цагаан байшингаас өтгөн хар утаа суунаглаж байсан нь мэдээллийг үнэн […]

УИХ-ын гишүүн С.Ганбаатар иргэдтэй уулзах үеэрээ уран олборлолтын талаар “Ураныг боль гэж хэлэхээс илүү энэ аюултай, уран газрын хэвлий рүү хор шахахад дараа нь тэндээс үүл босоод ууршаад, тэр үүл нь нүүж ирээд энд буухад энд байгаа ургамлуудыг бүгдийг нь байхгүй болгох уу гэдгийг судалгаагаар гаргаж ир. Үгүй гэвэл баталгаагаа өг. Уран, янз бүрийн улс […]

УИХ-ын 2024 оны сонгуулийн 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Ч.Лодойсамбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар саунд сууж буй зураг цахим орчинд тараад байна. Уг зургийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Энэхүү зургийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар Нийслэл гэх цахим хаягнаас “Таны бодол?” гэсэн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх