7 цагаас ажил эхэлж 15 цагт тарахаар боллоо – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

2021 оны долдугаар сарын 19-ний өдөр фэйсбүүк орчинд “7 цагаас ажил эхэлж 15 цагт тарахаар боллоо. Энэ шийдBэpийг та дэмжих үү?” гэсэн гарчиг бүхий мэдээлэл гарч эхэлсэн. Уг мэдээллийг medleg.me хаягтай вэбсайт нийтэлсэн байх бөгөөд хүмүүс энэхүү мэдээллийг дэмжиж байгаагаа, зөв шийдвэр болсныг илэрхийлэн шэйрлэсээр байгаа юм.

Уг мэдээллийг анх 2021 оны зургадугаар сарын 4-ний өдөр Шуурхай мэдээ нэртэй цахим хуудас mongolcomment.com сайтаас татан оруулсан байх бөгөөд энэхүү мэдээлэлд 2300 хүн хариу үйлдэл үзүүлж, 295 хүн сэтгэгдэл бичиж, 89 хүн хуваалцсан байна.

Уг мэдээллийг нягталлаа.

Мэдээлэлд “Улаанбаатарын түгжрэл нийслэлчүүдийн “шүдний өвчин” болсоор удаж байна. Үүнийг зохицуулахын тулд нэгэн зохицуулалтыг хийхээр судалж буй нь “Цагийн уян зохицуулалт”. Энэ ямар учиртай юм бол гэж уншигч та гайхаж магадгүй юм. Тэгэхээр энэ ийм учиртай. Иргэн та 07.00-10.00 цагийн хооронд хүссэн цагтаа ажилдаа ирж болно. Дэлхийн зарим томоохон хотууд, компаниуд уян хатан ажиллах цагийг ажилчиддаа олгодог болоод удаж буй. Ажлын цагаа өөрөө зохицуулж өөртөө болон гэр бүлдээ зарцуулах цагаа ихэсгэж, замын хөдөлгөөний ачааллыг цаг хугацааны хувьд задлах боломж. Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын сонорт хүртэл түгээж хайрла ард түмэн минь. Энэ бол түгжрэлийг бууруулах хамгийн оновчтой шийдэл” хэмээжээ.

Өөрөөр хэлбэл, уян хатан цагийн зохицуулалттай холбоотой төрийн байгууллагуудын ажиллах цагт өөрчлөлт оруулсан ямар нэг шийдвэр гаргаагүй бөгөөд хотын даргад хүртэл түгээж өгөхийг уг мэдээлэлд дурджээ.

Гарчигт өгүүлсэн “7 цагаас ажил эхэлж 15 цагт тарахаар боллоо” буюу шийдвэр гарч, хэрэгжиж эхэлсэн утга мэдээлэлд байхгүй бөгөөд гарчгаараа төөрөгдүүлсэн байна.

Ташрамд дурдахад, нийслэлийн төрийн захиргааны байгууллагууд зуны цагийн хуваарь болох 08:00-17:00 цаг хүртэл ажиллах уян хатан цагийн зохицуулалтад шилжээд даруй гурван жил болж буй юм.

Төстэй мэдээлэл

Баянгол дүүргийн Шуурхай штабаас “12 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө зөвшөөрөл авсан 15 чиг үүргийн байгууллагуудын зөвхөн байгууллагын нэр дээрх тээврийн хэрэгслүүд QR кодоо дахин хэвлэж авна уу” гэсэн тайлбар болон доорх зургийг нийтэлжээ.​ Энэхүү мэдээллийг иргэд зөвхөн байгууллагын нэр дээрх зөвшөөрөл бүхий автомашинуудад дахин хэвлүүлж байгаа нь тэдгээрийг л замын хөдөлгөөнд оролцохыг зөвшөөрч байна […]

Товч агуулга Хүүхдүүд 100% хөхөөр хооллож байсан, ээжүүд нь КОВИД-19 вакцины бүрэн тунтай гэсэн агуулгыг дэмжих нотолгоо огт байхгүй. 5-аас доош насны хүүхдүүд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан тохиолдол байхгүй. Вакцин тариулсан ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохтой холбоотой өвчлөл үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Хүүхдүүдэд илэрсэн аденовирус нь Оксфордын АстраЗенека вакцинд ашигласан аденовирусээс тэс өөр. Их Британид […]

“Танил болчихсон хэдэн хүүхнийг гайхдаг. Зовов дарлуулав гадуурхагдав эрх мэдэл дутлав… Ямар ч статистикаас үзэхүл монгол эмэгтэй гэр бүлд албанд эрх мэдэлт уламжлалтай.Гишүүн сайд захирлын хувь АНУ Англи Японоос илүү.Төр, хууль, нийгэм гадуурхдаггүй” гэж бичсэн нийтлэлч Баабарын жиргээг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирэв. Үзэл бодлыг нягтлах боломжгүй ч уншигчийн хүсэлтийн дагуу “Ямар ч статистикаас үзэхүл монгол […]

Товч агуулга Ariunbold Ayur гэх фэйсбүүк хэрэглэгч 2022.10.25-ны өдөр дараах постыг оруулжээ. “Монголд төрж өсөж буй 10 хүүхдийн 4 нь аутизм-тай болж байгаа гэж сэтгэцийн эмч нар хэлж байгаа шүү…гамшиг биш гэж үү!?!?…………………………Нярайг төрөөд 24 цаг болоогүй байхад 3 хор нэг дор шхчихаад “угаасаа аутизмтай, элдэв өвчтэй төрсөн” гэж хуцаж, эрэмдэг зэрэмдэг болсны шалтгааныг нь […]

Өнгөрсөн амралтын өдөр буюу есдүгээр сарын 6-ны өдөр xemnel.com гэх сайтын фэйсбүүк хуудаст “Трамп Монголчуудад эх оронч үзлээ хадгалах, эх орноосоо урвагчдыг жигших, шийтгэх, үндэсний үйлдвэрлэлээ хамгаал гэв” гэсэн агуулга бүхий мэдээлэл орсон. Уг мэдээлэлд 3400 гаруй хүн лайк дарж, 300 орчим хүн шэйрлэсэн байна. Тэгвэл уг мэдээлэл үнэн эсэхийг нягталлаа. Тус мэдээнд “Трамп монголчуудад том […]

Өчигдөр буюу аравдугаар сарын 21-ний өдөр нэр бүхий сайтуудад Төрийн ордны баруун талын хашааг мөргөсөн осол гарсан бөгөөд жолооч нь цагдаагийн алба хаагч байсан талаар мэдээ гарсан. Уг мэдээлэлд “Аравдугаар сарын 18-ны өдөр Засгийн газрын ордны баруун талын хашааг автомашинаар мөргөсөн тухай дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу хэргийг шалгахад, 25 настай М гэгч нь согтуурсан […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх