COVID-19-ийн эсрэг вакцины тухай цахим орчинд хамгийн их тархаж буй ХУДАЛ мэдээллүүдээс

Коронавирусийн эсрэг вакциныг зөвхөн Монгол Улс төдийгүй дэлхийн улс орнуудад ч үгүйсгэгчид, ташаа мэдээлэл тараагчид байгаа тул олон нийтийн сүлжээнд хамгийн их тархсан буруу ойлголтуудыг Britannica-ийн албан ёсны сайтад нэгтгэн оруулсныг FactCheck.mn хүргэж байна.

НЭГ. mRNA вакцин хүний ДНХ-г өөрчилдөг-ХУДАЛ

COVID-19-ийн зарим вакцин нь уургийг ялгаруулахад шаардлагатай генийн мэдээллийг зөөвөрлөдөг шинэ технологи болох mRNA-д суурилан бүтээгдсэн. Энэ төрлийн вакцинууд нь COVID-19 вирусийн халдварладаг уургийг үйлдвэрлэх зааварчилгааг эсэд өгснөөр хүний дархлааны систем вирусийн эсрэг бие үйлдвэрлэх нөхцөлийг бүрдүүлдэг.

Хэдийгээр энэ нь шинэ технологи ч хүний ДНХ буюу удмын мэдээллийг өөрчлөх боломжгүй. Вакцин нь РНХ-г буюу дархлааны систем хэрхэн халдвараас сэргийлэх мэдээллийг эсэд өгөхөд хэдэн цагийн л процесс үргэлжилдэг ба ДНХ-д нөлөөлөх ямар ч боломжгүй байна.

ХОЁР. Коронавирусийн эсрэг вакцинд хүний үр хөндүүлсэн үр хөврөлийн эд эс орсон -ХУДАЛ

Салхин цэцэг, улаанууд зэрэг өвчний эсрэг вакциныг хэдэн арван жилийн өмнө үр хөндсөн ургийн эсий шугамыг ашиглан үйлдвэрлэдэг гэх мэдээлэл гарсан. Тухайлбал, 2020 оны зургадугаар сард Science гэх сэтгүүлд гарсан нийтлэлд COVID-19-ийн эсрэг зарим вакцинд 1985, 1972 онд абортод орсон ургийн эсийг ашигласан тухай бичжээ. Тэгвэл бодит байдал дээр ямар ч вакцинд, тэр дундаа коронавирусийн эсрэг хөгүүлж, ашиглаж байгаа аль ч вакцинд ургийн эс ороогүй бөгөөд шаардлагагүй.

Ватикан ба католик шашинтнуудтай анагаах ёс зүйн талаар зөвлөлдөж, үр хөндөлтийг эсэргүүцдэг Биоэтикийн үндэсний католик төв “Вакцинууд нь анхны үр хөндөлтийн аль ч эсийг агуулдаг гэж баттай хэлж чадахгүй” хэмээн мэдэгджээ.

ГУРАВ. COVID-19-ийн эсрэг вакцин зулбах эрсдэлийг нэмэгдүүлдэг нь батлагдсан-ХУДАЛ

АНУ-ын Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах төвөөс 2021 оны хоёрдугаар сард мэдэгдсэнээр коронавирусийн эсрэг вакцин хийлгэснээр зулбалт үүсгэсэн гэсэн ямар ч нотлох баримт байхгүй гэжээ.

Түүнээс гадна Британийн нөхөн үржихүйн нийгэмлэг болон тус улсын нөхөн үржихүй, клиникийн эрдэмтдийн холбооноос “COVID-19-ийн эсрэг вакцин үр зулбахад нөлөөлөх эрсдэл байхгүй” гэдгийг мэдэгдсэн байна.

Харин вакцин хийлгэсэн үед үр зулбалт цаг хугацааны хувьд давхцсан харамсалтай тохиолдлууд гарсан ч шалтгаан нь вакцин биш болохыг тайлбарлажээ.

Эх сурвалж:
https://www.britannica.com/list/the-top-covid-19-vaccine-myths-spreading-online
https://www.reuters.com/article/factcheck-miscarriage-vaccine/fact-check-there-is-no-evidence-to-suggest-covid-19-vaccines-increase-the-risk-of-miscarriage-idUSL1N2LT21A
https://www.reuters.com/article/factcheck-miscarriage-vaccine/fact-check-there-is-no-evidence-to-suggest-covid-19-vaccines-increase-the-risk-of-miscarriage-idUSL1N2LT21A
https://factcheck.afp.com/miscarriage-reports-are-not-proof-covid-19-vaccine-danger-pregnancy

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

“Украины дээгүүр иргэний ямар ч улсын агаарын тээвэр нисэхгүй байгаа юм байна. Буудчихна гээд. Тэгсэн чинь ганц онгоц нисэж байсан нь манай “МИАТ” гэнэ ээ. Хөөрхөн үү?” гэсэн постыг ulsturch.mn гэх фэйсбүүк хуудас өчигдөр оруулсан. Украины агаарын замыг тойрсон шар онгоцууд дунд Украины агаарын хилээр явж буй цэнхэр онгоц бүхий зурагтай энэхүү мэдээлэл өнөөдөр олон […]

УИХ-ын гишүүн асан Содномзундуйн Эрдэнэд эмгэнэл илэрхийлсэн постер 2022 оны 2-р сарын 7-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдав. Түүнийг элэгний хорт хавдар болон Ковид-19 вирусийн хавсарсан хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн уг эмгэнэлд дурджээ. Энэхүү эмгэнэлийг фэйсбүүк болон твиттер хуудаснаа түгээсэн байна. Ингэхдээ “С.Эрдэнэ маань хандив тусламжаа хүлээж амжилгүй бурханы оронд дэвшжээ. Ум сайн амгалан болтугай” […]

Товч агуулга Номын багш нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Украйнчуудын 93 хувь нь “Дайнаа үргэлжлүүлэх ёстой, ялна” гэсэн санал өгчээ. Харин Орост “Украйны газар хэрэггүй” хөдөлгөөн өрнөв” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Уг мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу шалгалаа. Factcheck: Украйнчуудын 93 хувь нь “Дайнаа үргэлжлүүлэх ёстой, ялна” гэсэн санал өгчээ 2023 оны гуравдугаар сарын 31-ний өдөр Разумков центр […]

Үргэлжлэл… Нийслэл Улаанбаатар хотыг удирдахаар сонгогдсон хотын дарга нарын нийтэд зарлаад биелүүлээгүй ажлуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаа Засгийн газар, хотын дарга хамтраад хэрэгжүүлж чадаагүй ажлаар их, дээд сургуулиудыг Улаанбаатар хотоос нүүлгэх тухай шийдвэрүүдийг эргэн сануулж байна. Эл санаачилга гарсан ч хэрэгжилгүй ийнхүү 14 дэх жилтэйгээ золгож байна. 2010.06.09 Засгийн газрын хуралдаанаар их сургуулиудыг […]

Bayarmaa Alex Александра зеленская буюу хар тамхичин нацист зеленскийн охин украйнаас дүрвэжээ гэсэн пост оруулжээ. Уг постыг 96 хүн шэйрлэж, 300 хүн хариу үйлдэл үзүүлсний 189 нь лайк, 51 нь гайхсан, 14 нь гунигласан, 7 нь уурласан буюу дийлэнх нь итгэсэн байгаа юм. Тус постод “Польш руу гарсан охин нь хар тамхичин эцгийнхээ талаар бодит […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх