Монголд товлолт вакцинаас, 20 мянган хүүхэд аутизматай болж байна – ХУДАЛ

Чойдогийн Туул нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Монголд товлолт вакцинаас, 20 мянган хүүхэд аутизматай болж байна. Дөнгөж төрсөн нярайд хийж хорлодог. Вакцины бизнесчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдиг бурхны бэлэг, сорио нтр гэж мунхруулж, яаж асрах вэ энээ тэрээ гэхээс яагаад ийм болов гэдэг, асуудлын мөн чанарыг таниулдаггүй, судлуулдаггүй. Жич: эмч нар дэлхийн эмнэлэг, эмийн салбар бол бизнес болсон, байдаг, Монгол үндэстэн бол устгагдах тоонд ороод хядуулж байгааг эрүүл нүдээр хардаг болмоор байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ.

Энэхүү мэдээллийг нягталж үзлээ.

FactCheck: ХУДАЛ

Манай улсад заавал хийгдэх дархлаажуулалтад 10 гаруй өвчнөөс сэргийлэх 6 төрлийн вакцин багтдаг. Үүнд:

  1. Сүрьеэ,
  2. Халдварт саа,
  3. Гепатит В,
  4. Сахуу,
  5. Хөхүүл ханиад,
  6. Татран,
  7. Хемопелиус инфлюенза,
  8. Улаанбурхан,
  9. Гахай хавдар,
  10. Улаанууд зэрэг

1998 онд нийтлэгдсэн нэгэн судалгаа Улаанбурхан-Гахайн хавдар-Улаанууд өвчний эсрэг (УГУ) вакцин нь аутизм өвчин үүсгэдэг байж болзошгүй хэмээх асуудлыг хөндсөн. Энэ нь хожмоо хуурамч буюу луйврын шинж чанартай байсан нь тогтоогдсон. Гэсэн хэдий ч тэрхүү өгүүлэл тухайн үедээ олон нийтийг маш ноцтой цочролд оруулсан тул дархлаажуулалтын хамралт эрс бууран ба дээрх өвчнүүдийн дэгдэлтүүд ар араасаа цувран гарсан. УГУ вакцинаас гадна улс орнуудын товлолт вакцинууд аутизм өвчнийг үүсгэдэггүй болохыг олон судалгаа нотолсон байдаг.

2020 онд НҮБ-ийн Хүүхдийн сангаас гаргасан “Бага насны хүүхдийн цогц хөгжил” товхимолд дурдсанаар манай оронд одоогоор 470 гаруй хүүхэд аутизмын эмгэгтэй нь оношлогдон хяналтанд байна гэжээ. Аутизм нь өвчин биш нийгмийн харилцаа, зан үйлийн эмгэг тул эдгэдэгүй бас халдварладаггүй. Аутизмын шалтгааныг шинжлэх ухаан олж нээгээгүй бөгөөд удамшлын ба удамшлын бус байдлаар эсвэл хүрээлэн буй орчны нөлөөгөөр үүдэлтэй гэдэг дээр эрдэмтэд судалгаа шинжилгээ хийсээр байна. 

Тиймээс дээрх иргэний оруулсан мэдээлэл худал байна.

Эх сурвалж:

Товлолт вакцинууд аутизм үүсгэдэггүй болохыг нотлох эрдэм шинжилгээний өгүүллүүд:

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд

Товч агуулга Дани улсын Эрүүл мэндийн яамнаас 18-аас доош насны хүмүүст COVID-19 вакциныг санал болгохоо больсон ч энэ насны бүлгийн вакцинжуулалтыг хориглоогүй. Данийн хүн амын 81% орчим буюу 5.8 сая хүн коронавирусийн эсрэг 2 тун вакцин хийлгэсэн бол 62% нь бүүстер тунд хамрагджээ. Огт вакцинд хамрагдаагүй иргэдээ тус улс вакцин хийлгэхийг зөвлөсөн хэвээр байна. Дани […]

Товч агуулга Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.19-нд “Бэлгийн замаар халддаг өвчинг Вакцин нэрээр 11-ээс дээш насны хүүхдэд тарих гэж байгаа !!! 7 хоногийн дараа буюу 11 сарын 25-аас. Сургуулиудаар очиж !!! Шприз барьсан алуурчид болжээ …” гэсэн пост шэйрэлжээ. Уг постыг 119 хүн цааш түгээж, 82 хүн хариу үйлдэл үзүүлж, 16 хүн коммент бичжээ. […]

Австрали улсад тамхины сав баглаан дээр цусны бүлэгнэлтийн талаар шинэ анхааруулга нэмэгдсэн нь КОВИД-19-ийн эсрэг вакцинтай холбоотой гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. Энэ тухай нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Ийм агуулгатай пост олон нийтийн сүлжээгээр маш их явсан тул AFP агентлагийн баримтыг нягтлагчид мэдээллийг шалгаж, олон нийтэд хүргэжээ. Тухайлбал, доорх ширгээг 2000 […]

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр NTV телевизийн “Улаан бал” ярилцлагад орж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярилаа. Худал мэдээлэл нийтэлсэн, түүнийг түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл төдийгүй нийгмийн сүлжээ ашиглагчдад хамааралтай гэх хуулийн төслийн нэмэлт өөрчлөлтийн талаарх сайд Х.Нямбаатар ярихдаа зарим эргэлзээтэй мэдээлэл өгсөн тул нягталлаа. Х.Нямбаатар: Хэвлэлийн зөвлөлийг байгуулахдаа олон нийтийг бүрдүүлж […]

Товч агуулга Tserenkhuu Ishtseden нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Серби (Косово) руу НАТО (квинты-G7) халдан довтоллоо Украин нээх сонин биш болсоон Нөгөө манай НоВар гэсэн дэлдгэрүүд амьдуу хөөш? Орос Хятад орвол дайн дэгдэнэ!” гэх мэдээллийг нийтэлжээ. Түүний уг постод 508 хүн хариу үйлдэл үзүүлж, 112 хүн сэтгэгдлээ бичин, 86 хүн шэйрлэжээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь энэ […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх