Хятад вакцины найрлагатай холбоотой мэдээллийг нягтлав

Zorigtbaatar Nergui Borjigon гэх нэртэй фэйсбүүк хэрэглэгч БНХАУ-ын вакцинтай холбоотой мэдээллийг  тавдугаар сарын 14-ний өдөр оруулжээ. Уг мэдээллийг 150 хүн хуваалцжээ.

Тухайн иргэний оруулсан мэдээлэлд хэд хэдэн асуудлыг хөндсөн бөгөөд үүнийг нягталлаа.

Zorigtbaatar Nergui Borjigon “Хятад вакцины орц найрлагын талаар багахан бичвэр оруулчихъя!

-Vero cell ( африкийн ногоон сармагчны бөөрний эпител эсийг Vero cell буюу веро эс гэж нэрлэдэг. -Веро эс дээр эсийн вирусын өсгөвөр хийж вакцин хийхэд ашигладаг.)
-Хөнгөн цагааны гидроксид ( aluminum hydroxide )
-Фосфат буюу phosphate. ( фосфорын элемент )
-Натри сульфат ( sodium dodecyl sulfate )
-поливинилиденийн фторид ( polyvinylidene fluoride буюу тусгай хуванцар. Poly acetal ч гэж нэрлэдэг)
-Полиэфир ( Polyethylene glycol буюу PEG ч гэж нэрлэдэг. Газрын тосноос гаргаж авдаг полиэфирийн нэгдэл )

Хятад вакцинууд нь эдгээр химийн хүнд элементүүдээр коронавирусыг идэвхгүйжүүлж сармагчны веро эс дээр өсгөвөр хийсэн вакцин юм! Өөрийн гаргаж авсан вакцинаа өөрийн улсын иргэд дээр туршилт хийгээгүй дан өөр улсын иргэд дээр туршилт хийснийг дурдах нь илүүц биз ээ! PEG болон тусгай хуванцрууд нь хүний биед хорт хавдар үүсгэх аюултай бодис. Хөнгөн цагааны гидроксид нь мэдрэлийн системд нөлөөлж, мэдрэлийн эдэд хуримтлагдаж, төв мэдрэлийн тогтолцоонд ноцтой эмгэг үүсгэх аюултай. Түүнчлэн бөөрний үйл ажиллагааны доголдол үүсгэдэг байна. Дээрх эмгэг нь ихэвчлэн хөнгөн цагааны гидроксид агуулсан вакцинаар дамжин үүсдэг байна. Фосфор бод хүний биед байдаг хүний биед маш их хэрэгтэй элемент юм. Хүний яс, шүдний чухал элемент нь фосфор. Гэхдээ фосфорын илүүдэл нь зүрх судасны өвчлөлийн эрсдэл нэмэгдэж, зүрхний шигдээсний эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ нь цусан судасны дотоод хананд кальцийг хуримтлуулж, улмаар бөглөрөл үүсгэдэг байна. Натрийн сульфат ихдэж хордлогот шинж тэмдэг нь гэдэс гүйлгэх, шингэн алдах, ялгадас цустай гарах, цусны даралт буурах ба цусан дах натрийн хэмжээ ихсэх гэх мэтийн шинж  тэмдэг илэрдэг. Хятад вакцины өгч буй сөрөг шинж тэмдгүүд хүн бүрд харилцан адилгүй байгаа нь хүний бүрийн биеийн онцлогоос шалтгаалж буй юм. Жишээ нь хүн бүрийн идэж ууж, хэрэглэж буй зүйлс харилцан адилгүй байдгаас хүн бүрийн бие дэх эрдэс бодис нь их бага янз бүр байх нь ойлгомжтой. Тиймээс хүн бүрд янз бүрийн нөлөөлөл үзүүлээд буй хэрэг. Тиймээс вакцин эм тариаг маш болгоомжтой, маш сайн судалж туршилт хийж байж нийтийн хүртээл болгодог учиртай!” гэжээ.

Factcheck:

Монгол Улсад орж ирсэн БНХАУ-ын Бээжингийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэн ба Синофарм үйлдвэрийн BBIBP-CorV /Vero Cell/ вакциныг уламжлалт аргаар гаргаж авсан.

Бээжингийн биологийн бүтээгдэхүүний хүрээлэнгийн судлаачид орон нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан өвчтөнүүдээс коронавирусийн гурван хэв шинжийг ялган авсан.

Эсийн дотор үржиж олшрох чадвартай нэг хэв шинжийг сонгон авч, коронавирусийн арвин нөөцтэй болсны дараагаар вирусийг бета-пропиолактон гэдэг бодис ашиглан химийн аргаар идэвхгүйжүүлсэн. Идэвхгүй болсон вирус халдвар үүсгэдэггүй ч бүтцийн уургууд нь хэвээр үлддэг. Вирусийг идэвхгүйжүүлсний дараагаар цэвэршүүлж, маш бага хэмжээний хөнгөн цагаанд суурилсан бодистой хольсон.

Хөнгөн цагаан нь вакцины нөлөөгөөр өрнөх дархлааны хариу урвалыг идэвхжүүлж, дархлаа тогтохыг нэмэгдүүлдэг. Вирусийг идэвхгүйжүүлж гарган авсан вакциныг 100 гаруй жилийн турш ашиглаж ирсэн бөгөөд халдварт саа, галзуу, А гепатит  зэрэг өвчний эсрэг вакциныг ижил аргаар гарган авсан байна. Тус вакциныг хүний булчинд тарихад антиген илчлэгч эсүүд гэж нэрлэгдэх дархлааны эсүүд идэвхгүйжүүлсэн вирусийг олзлон авдаг. Олзлон авч дотроо оруулсан идэвхгүйжүүлсэн вирусийг задалж тодорхой нэг жижиг хэсгийг гадаргуудаа гарган өгч дархлааны туслагч Т эсэд таниулж өгдөг.

Идэвхэжсэн дархлааны туслагч Т эс бусад дархлааны эсүүдийг идэвхжүүлж өгдөг. Идэвхгүйжүүлсэн вирусийн нөлөөгөөр идэвхэжсэн дархлааны В эс, өөрөөсөө эсрэг бие нэртэй уургийг нийлэгжүүлдэг. Ийнхүү вакцины нөлөөгөөр дархлааны эсүүд бэлтгэгдэж, амьд коронавирусийн халдвар биед орж ирэхэд эсрэг биеийг нийлэгжүүлж, нийлэгжсэн эсрэг бие нь амьд вирусийг эсэд нэвтэрч, халдвар үүсгэхээс сэргийлдэг.

Синофарм үйлдвэрийн BBIBP-CorV вакцин нь эмнэлзүйн туршилтаар хүнийг COVID19 өвчний үүсгэгч коронавирусийн халдвараас хамгаалж байгаа нь тогтоогдсон.

Вакцины нөлөөгөөр үүссэн хамгаалалт нь хэр удаан үргэлжлэхийг одоогоор хэн ч урьдчилан хэлэх боломжгүй байна. Вакцины нөлөөгөөр үүссэн эсрэг биеийн түвшин хэдэн сарын дараагаас буурах боломжтой.

Гэхдээ эсрэг биеийг нийлэгжүүлэх чадвартай санамжийн В эс нь коронавирусийн тухай мэдээллийг хадгалан хэдэн жилээс хэдэн арван жилийн турш биед орших чадвартай.

2020 оны 1 сард Синофарм үйлдвэр идэвхгүйжүүлсэн вакциныг үйлдвэрлэж эхэлсэн. 2020 оны 6 сард эмнэлзүйн 1 ба 2 шатны судалгаагаар тус вакцины нөлөөгөөр ямар нэг урвал, хүндрэл үүсээгүй ба вакцин тариулсан хүмүүст эсрэг бие үүсэж байгааг мэдээлсэн.

2020 оны 7 сараас эхлэн Арабын Нэгдсэн Эмират улс, Морокко, Перу зэрэг улсад эмнэлзүйн 3 шатны судалгаа эхэлсэн.

2020 оны 11 сарын байдлаар сая гаруй хятад хүн вакцинд хамрагдаад байгааг мэдээлсэн. 2020 оны 9 сард Арабын Нэгдсэн Эмират улс БНХАУ-ын BBIBP-CorV вакциныг бүртгэн авч эмнэлгийн ажилчдаа дархлаажуулсан ба 12 сард вакцины үр дүн 86 хувь байсныг мэдэгдсэн байдаг. 2020 оны 12 сард БНХАУ-ын засгийн газар вакцины үр дүнг 79.3 хувь байсныг мэдэгдсэн ч эмнэлзүйн 3 шатны судалгааны үр дүнг хараахан нийтлүүлээгүй байна.

2021 оны 1 сард Египет улс тус вакциныг бүртгэн авч, 2021 оны 3 сард Унгар улс тус вакцины нэг тунг 36 доллароор худалдан авахыг зөвшөөрсөн байдаг. 2021 оны 5 сарын 7-ны өдөр ДЭМБ Синофарм вакцины үр дүнг 78.1 хувь, яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийг олгосон тухай мэдэгдээд байна.

Тиймээс дээрх мэдээллийн дийлэнх нь худал байна.

Эх сурвалж:
https://www.nytimes.com/interactive/2020/health/sinopharm-covid-19-vaccine.html
https://covid19.trackvaccines.org/vaccines/5/

НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр нягтлав.

Энэ зургийн alt аттрибут хоосон байна. Нэр нь - unicef-japan-gov-1024x576.png
Төстэй мэдээлэл

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тухайлбал, уран олборлох нь бүс нутгийн ундны усны чанарт нөлөөлдөг тухай шүүмжлэл нийтийн дунд гараад байна. Энэ талаар бид нягталлаа. “Уран олборлолт нь бүс нутгийн газрын доорх усны чанар, нөөцөд сөргөөр […]

Дэлхий нийтийн цар тахал Коронавируст өвчин-19 (COVID-19)-ийг үүсгэгч

УИХ-ын гишүүн асан Содномзундуйн Эрдэнэд эмгэнэл илэрхийлсэн постер 2022 оны 2-р сарын 7-ны өдөр нийгмийн сүлжээнд тавигдав. Түүнийг элэгний хорт хавдар болон Ковид-19 вирусийн хавсарсан хүндрэлийн улмаас таалал төгссөн хэмээн уг эмгэнэлд дурджээ. Энэхүү эмгэнэлийг фэйсбүүк болон твиттер хуудаснаа түгээсэн байна. Ингэхдээ “С.Эрдэнэ маань хандив тусламжаа хүлээж амжилгүй бурханы оронд дэвшжээ. Ум сайн амгалан болтугай” […]

Товч агуулга Их Британи: Хүүхдийн гепатит нь коронавирусийн вакцинтай хамаатай гэсэн ямар ч нотолгоо байхгүй АНУ-д 109 хүүхдэд элэгний гепатит оношлогдсон ч вакцинд хамрагдах насны хүүхдүүд биш Factcheck: Хүүхдүүдийн дунд гепатитийн хүнд хэлбэрийн өвчлөл дэлхий даяар нэмэгдэж байгаа нь Pfizer-BioNTech компанийн Pfizer вакцинтай холбоотой хэмээн эрдэмтэн судлаачид дүгнэсэн гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархжээ. Гэвч […]

“Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 16:04 цагт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” нэртэй фейсбүүк хуудас нийтлэв. Энэ мэдээллийг үнэн эсэхийг нягталж шалгалаа. Дээрх мэдээллийг байршуулснаас 28 минутын дараа “Талын мэдээ-Тавин хоромд” нэртэй фейсбүүк хуудас хуваалцаж, тун удалгүй Control.mn сайт Э.Сувдаа гэсэн автортайгаар нийтэллээ. Утгыг товчхон сийрүүлбэл, “Өвөрхангай […]

Товч агуулга Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хаягтай эмэгтэй “Урьдчилан сэргийлэх нэрээр Өвчин тарихаа ЗОГСОО л доо !!! ГАРДАСИЛ-ыг нөхөн тарихыг чинь эсэргүүцэж бна !!! ШЭЙР …” гэсэн гарчигтай лайв видеог 2024.12.05-нд нийтэлжээ. Уг лайвын үеэр ярьсан мэдээллүүдийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Аутизмтай хүүхдүүд Монголд маш их болж байгаа. Уг нь ховор байсан. Үүний […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх