Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш халдваржуулалт мөн – ХУДАЛ

Tserenkhuu Ishtseden фэйсбүүк хаягнаас “Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш халдваржуулалт мөн” гэсэн пост оруулсныг 260 хүн хуваалцаж, 89 хүн сэтгэгдэл бичиж, 762 хүн хариу үйлдэл үзүүлжээ.

Энэхүү мэдээллийг FactCheck.mn нягталлаа.

“Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш халдваржуулалт мөн”.

Factcheck:

2021 оны хоёрдугаар сарын 18-ны байдлаар дэлхийн улс орнууд 7 өөр төрлийн вакцинаар коронавирусийн эсрэг иргэдээ дархлаажуулж байна. Цар тахлын эсрэг үүнээс гадна 200 гаруй вакцин хөгжүүлэлтийн шатанд байгаа бол 60 нь клиникийн туршилтын явцдаа байгааг ДЭМБ албан ёсны хуудастаа мэдээлжээ.

Манай улсын хувьд дөрвөн төрлийн вакцин ашиглаж байгаа. Эдгээр вакцин дархлаа тогтоож байгаа үр дүнг ДЭМБ болон мэргэжлийн байгууллагууд дараах байдлаар үнэлсэн. Үүнд:

AstraZeneca вакциныг хоёр тунг хийлгэснээр 95 хувийн үр дүнтэй байгааг ЭМЯ мэдээлсэн.

Өнөөдөр дэлхийн 652,823,380 хүн вакцинжуулалтад хамрагдаад байна. Улс орнуудаас Израйл вакцинжуулалтаараа тэргүүлсэн хэвээр байгаа юм. Тус улс 2021 оны дөрөвдүгээр сарын 3-ны байдлаар 5.27 сая хүнийг эхний, 4.8 сая хүнд хоёр дахь тунг нь хийсэн байна. Өөрөөр хэлбэл, 50-аас дээш насны иргэдийнхээ 90%, нийт иргэдийнхээ 50%-ийг вакцинд бүрэн хамруулснаар эдийн засгаа нээгээд байгаа.

Халдварын тухайд Коронавирусийн амьд вирусээр таныг тариагүй учраас вакцин хийлгээд халдвар авахгүй. COVID-19-ийн эсрэг хэд хэдэн төрлийн вакцин ашиглагдаж байгаа бөгөөд тэдгээр нь бүгд хүний биеийн дархлааны системд уг вирусийн эсрэг хэрхэн тэмцэхийг заах нэг л ижил үүрэгтэй.

Энэхүү үйл явц нь халуурах зэргээр шинж тэмдэг үзүүлэх боломжтой бөгөөд нь тэр нь дархлаа тогтож буйн илрэл буюу хэвийн үзэгдэл.

COVID-19-ийн эсрэг дархлаа тогтоход вакцин хийлгэснээс хойш цөөн хэдэн долоо хоног шаардлагатай. Харин ийнхүү дархлаа бүрэн тогтоогүй үед халдвар авах боломжтой гэдгийг АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс зарласан.

Төстэй мэдээлэл

Коронавирусийн халдвар ихсэж байгаатай холбоотойгоор Токио 2020 зуны Олимп зохион байгуулагдахаа больсон гэх мэдээлэл өчигдрөөс Япон улс болон бусад олон улсын нийгмийн мэдээллийн сүлжээнд тархсан. Тэгвэл өнөөдөр энэ мэдээлэл нь ХУДАЛ гэдгийг Токио 2020 Олимпын наадмыг зохион байгуулах комиссоос  мэдээлжээ. Уг мэдээлэл нь өчигдөр буюу 29-ний өдөр Геманы DPA агентлагийн мэдээлсэн  “ОУ-ын Олимпын хороо,  Дэлхийн […]

Вакциныг албадан хийж байгаа гэж үзэж буй иргэд Нюрнбергийн шүүхэд хандах эрхтэй хэмээх пост цахим орчинд тархаад буй. Тухайлбал, Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Вакциныг албадан хийж байгаа ЭМЯ, ДЭМБ-ыг олон улсын Нюрнбергийн дайны шүүхээр “хомроголон устгах гэмт хэрэг хийж байна” гэж одоо шүүж эхэлсэн тул та 2-дах тунгаа тариулах хэрэггүй, харин өөрийн гомдлоо интернетээр […]

Коронавирустай холбоотой үнэн, худлын аль нь болох нь эргэлзээтэй мэдээллүүд цахим орчинд их гарч байна. Энэ сарын эхээр Австралийн Монашийн их сургуулийн Био анагаахын хүрээлэнгийн эрдэмтээр ахлуулсан судлаачид ивермектин (ivermectin) хэмээх бодис нь эсийн өсгүүрт коронавирусын эсийн бүтцийн үржих чадварыг 48 цагийн хугацаанд дарангуйлж буйг тогтоосон судалгааны дүнгээ танилцуулсан.  Монголд малчид ивомекийн бүлгийн бэлдмэлүүдийг малын […]

Монгол бичгийг бага ангиас заахгүй тухай Хятадын шийдвэрийг эсэргүүцэж https://petitions.whitehouse.gov/ хуудсаар дамжуулан цахим гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хэрэв 30 хоногийн дотор цахим гарын үсэг зурсан хүний тоо 100 мянгад хүрвэл уг асуудал Цагаан ордны анхааралд хүрч, асуудлыг хэлэлцэх үндэслэл болдог гэх энэ мэдээлэл үнэн эсэхийг нягтлах хүсэлт бидэнд ирсэн юм. Юуны түрүүнд уг сайт нь […]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх