Дархлаа тогтсон эсэх нь 7-8 жилийн дараа мэдэгдэнэ – ХУДАЛ

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хаягаас “Дархлаа тогтсон эсэх нь 7-8 жилийн дараа мэдэгдэнэ. Тогтох эсэхийг нь хэн ч үл мэднэ” гэсэн пост оруулжээ.

Уг постыг 263 хүн хуваалцаж, 480 хүн хариу үйлдэл үзүүлж, 48 хүн сэтгэгдэл бичсэн байна.

Уг мэдээллийг нягталлаа.

Дархлаа тогтсон эсэх нь 7-8 жилийн дараа мэдэгдэнэ.

Factcheck:

Коронавирусийн эсрэг вакцины хоёр тунг бүрэн хийлгэснээс хойш дархлаа бүрэн тогтоход цөөн хэдэн долоо хоног шаардагдах тухай АНУ-ын Халдвар өвчнийг хянах, сэргийлэх төв мэдээлсэн байна.

Манай улсад ашигласан вакцинуудын тухайд:

AstraZeneca вакцины хоёр тунг хийлгэснээс хойш 14-өөс дээш хоногийн дараа хүний биед дархлаа тогтох бөгөөд 95 хувийн үр дүнтэй байгааг ЭМЯ-наас мэдээлсэн.

BioNTech/Pfizer-ийн вакцин нь эхний тун хийлгэснээс хойш гурван долоо хоногийн дараа хоёр дахь тунг хийх ёстой. Үүнээс хойш дор хаяж 14-28 хоногт таны биед коронавирусийн эсрэг бүрэн дархлаа тогтох нь. Үр дүн нь мөн 95 хувь хэмээн үзэж байна.

Спутник V вакцин нь мөн 90-ээс дээш хувийн үр дүнтэй байгаа бөгөөд эхний тунг хийлгэснээс 18 хоногийн дараагаас дархлаа тогтож эхлэх тухай мэдээлж буй.

БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн вакцин 28 хоногт 97.6 хувийн үр дүн өгч байгаа талаар мэдээлсэн байна. Уламжлалт вакцинууд ч мөн 2-3 удаагийн тунг хугацаанд нь хийлгэж байж дархлаа бүрэн тогтдог хэмээн үздэг.

Тиймээс коронавирусийн эсрэг дархлаа тогтсон эсэх нь 7-8 жилийн дараа тодорхой болно гэдэг нь ХУДАЛ болж байна.

Төстэй мэдээлэл

Электрон тамхинд янжуур тамхитай ижил никотин агуулагдахаас гадна бусад төрлийн химийн хортой бодисууд агуулагддаг байна. АНУ-ын Уушгины ассоциацын 2025 оны дөрөвдүгээр сард танилцуулсан судалгаагаар электрон тамхинд дараах химийн бодисууд агуулагддагаас гадна “Никотингүй” гэж зарладаг цахим тамхи хүртэл никотин бага хэмжээгээр агуулдаг болохыг тогтоосон байна. Улмаар электрон тамхины шингэн халах үед илүү их хортой химийн бодисууд […]

Анагаах ухааны доктор Д.Наранжаргал “Өдрийн сонин”-ы 2021.04.16-ны өдрийн дугаарт вакцинжуулалтын талаар ярилцлага өгчээ. Түүний өгсөн ярилцлагаас вакцинтай холбоотой зарим мэдээллийг нягталлаа.  Одоогоор ирсэн вакцин нь дуусчих шиг боллоо, төлөвлөгөөт хугацаандаа ирнэ гэж байсан ирсэнгүй. Уг нь гайгүй сайн зохион байгуулалттай явж байсан чинь вакцин нь олдохоо байчихлаа. Вакцин нь хүрээд л ирвэл учрыг нь олоод […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “ISR буюу ГДУО технологийг зөвхөн Монголд л туршиж байгаа олборлолтын технологи бөгөөд Зөөвч-Овоо төсөлд ашиглана”. Factcheck: Байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн багатайгаар уран олборлох нөхцөлийг бүрдүүлсэн газар […]

Handaa Byamba хэмээх фэйсбүүк хэрэглэгч долдугаар сарын 18-нд коронавирусийн талаар нэгэн пост оруулсныг 106 хүн шэйрлэжээ. Тэрхүү постод “Уханий хатгалгаа өвчин ( уушиг муу 450 хүний амь авсан!) болон коронавирус хэмээх нэг ч үхэлгүй ханиад хоёроо ялгаж салгаж ойлгооч!!! Одоогоос 40 орчим жилийн өмнө бэлгийн замаар халдварладаг дох өвчин гарангуут АНУ-ын ХӨСҮТ-ээс эмчлэх вакциныг 2 […]

Шадар сайд С.Амарсайханы хүү Боловсролын сангийн зээлээр суралцахаар болсон тухай мэдээлэл нийтэд ил болсон. Тодруулбал, С.Амарсайханы хүү А.Эрдэнэхүслэн Их Британийн Бристолын их сургуульд суралцах 27,166 ам.долларыг БШУЯ-ны харьяа Боловсролын зээлийн сангаас олгох шийдвэрийг 2021.02.16-нд гаргасан талаар хэвлэлүүд мэдээлсэн юм. Уг мэдээллийн дараа, өнөөдөр тэрбээр өөрийн албан ёсны фэйсбүүк хаягаараа дамжуулан хүлцэж өчиж, байр сууриа илэрхийлэв. […]

Фэйсбүүк дэх “1072 huvitsaa” гэх хаягт нэгдүгээр сарын

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх