Вакцин тариулсан залуус 5 жилийн дотор хүүхэдтэй болж болохгүй – НОТЛОГДООГҮЙ

Мягмаржав Чойсүрэн хэмээн фэйсбүүк хаягнаас “Вакцин тариулсан эрэгтэй, эмэгтэй залуус 5 жилийн дотор хүүхэдтэй болж болохгүй гэнэ. Энэ юу гэсэн үг вэ, үр удмыг таслах уу” гэсэн пост оруулжээ. Уг постыг 233 хүн цааш түгээж, 75 хүн сэтгэгдэл бичиж, 78 хүн лайк даржээ.

Мягмаржав Чойсүрэнгийн түгээсэн мэдээллийг бид нягталлаа.

Монгол Улс 2021 оны хоёрдугаар сарын 23-наас коронавирусийн эсрэг вакцинжуулалтыг эхлүүлж, өнөөдөр(2021.03.15)-ийн байдлаар 118,294 хүнд вакцины эхний тунг хийгээд байгааг ЭМЯ мэдээлсэн. Дархлаажуулалт эрчимжиж байгаа энэ үед коронавирусийн вакцинтай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл ихээр гарч байгаа бөгөөд Factcheck.mn эдгээр мэдээллийг нягталсаар байна.

Манай улсын хувьд жирэмсэн болон хөхүүл, хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа эмэгтэйчүүдэд вакцин хийхгүй байгаа. Тиймээс бид гаднын фактчекерүүдийн нягталсан мэдээллээс хүргэж байна.

Хамгийн шинэ мэдээлэл буюу 2021 оны хоёрдугаар сарын 26-нд баримтыг нягтлагч Factcheck.org сайтад хүргэснээр COVID-19-ийн эсрэг вакцин нөхөн үржихүйд нөлөөлдөг тухай нотолгоо одоог хүртэл алга гэжээ.

Америкийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын нийгэмлэг, Нөхөн үржихүйн анагаах ухааны нийгэмлэг, Эх, ургийн анагаах ухааны нийгэмлэг зэрэг мэргэжлийн байгууллагууд хоёрдугаар сарын 5-нд COVID-19 вакцин нь хүүхдээ тээх чадварт нөлөөлж болзошгүй гэсэн нотолгоо байхгүй хэмээн мэдэгдэл гаргасан байна.

Түүнчлэн коронавирусийн эсрэг вакцин нь жирэмсэн эмэгтэйчүүдэд хэрэглэхгүй байх заалтгүй гэдгийг мэдээлж буй. АНУ-д л гэхэд 2021 оны нэгдүгээр сарын 20-ны байдлаар 15,131 жирэмсэн эмэгтэй вакцин хийлгээд байгаа аж.

Тиймээс дээрх мэдээлэл ташаа болох нь нотлогдож байна.

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийг нягтлалгүй цааш түгээдэг, мэдээллийн боловсролоор маруухан хэвээр байгааг илтгэсэн нэг тод үйл явдал бол Орос, Украины дайн. Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн энэ үйл явдалтай зэрэгцээд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл, Оросын пропаганда, суртал ухуулга дэлхий даяар цахим орчныг хэрэх болсон. Харин мэдээллийн энэ дайнд өртөж байгаа орнуудын нэгд Монгол […]

УИХ-ын 2024 оны сонгуулийн 12-р тойрог буюу Хан-Уул дүүрэгт Ардчилсан Намаас нэр дэвшиж буй Ч.Лодойсамбуу болон Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нар саунд сууж буй зураг цахим орчинд тараад байна. Уг зургийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Энэхүү зургийг 2024 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар Нийслэл гэх цахим хаягнаас “Таны бодол?” гэсэн […]

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ярилцлагад оролцох үеэрээ одоогоос арван жилийн өмнө хотод ирсэн хийгээд жижүүрийн ажил хийдэг байсан талаараа ярьжээ. Тодруулбал, тухайн ярилцлагынхаа үеэр “Би 30-тай байхдаа хотод орж ирсэн шдээ. Ерөөсөө арван жилийн өмнө. Сумын тамгын газарт жижүүр хийж байсан. Нэг их үгүйсгэх […]

Чойдогийн Туул нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Монголд товлолт вакцинаас, 20 мянган хүүхэд аутизматай болж байна. Дөнгөж төрсөн нярайд хийж хорлодог. Вакцины бизнесчид, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдиг бурхны бэлэг, сорио нтр гэж мунхруулж, яаж асрах вэ энээ тэрээ гэхээс яагаад ийм болов гэдэг, асуудлын мөн чанарыг таниулдаггүй, судлуулдаггүй. Жич: эмч нар дэлхийн эмнэлэг, эмийн салбар бол бизнес болсон, […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх