Малайзад цоо шинэ вирус илэрсэн үү?

“Малайзад цоо шинэ вирус илэрчээ. Хажууд нь коронавирус зүгээр л хамрын ханиад” хэмээх постыг @SBilegsaikhan хэмээх хаягнаас жиргэжээ. Түүний жиргээг харвал Нипа гэх вирусийн талаар бичсэн байна.

Энэхүү мэдээллийг бид уншигчдын хүсэлтээр нягталлаа.

Нипа гэх вирус нь Малайзын Кампунг Сунгай Нипа гэх гтосгонд 1998 онд анх бүртгэгджээ. Ингэхдээ жимсний сарьсан багваахайнаас хүнд халдварласан бөгөөд тухайн үед 100 гаруй хүн нас барж, нэг сая гаруй гахайг алахад хүргэсэн байна. Үүнээс хойш 2008 онд Бангладешт мөн сарьсан багваахайнаас жимсээр дамжин хүнд халдварласан тохиолдол бүртгэгджээ. 2018 онд Энэтхэгийн Киралад мөн бүртгэгдсэн байна.

Нипах вирусийн халдвар нь амьтнаас хүнд халдварладаг зоонозын өвчин бөгөөд бохирдсон хоол хүнсээр эсвэл хүнээс хүнд шууд дамждаг. Халдвар авсан хүмүүст шинж тэмдэггүй (дэд) халдвараас амьсгалын замын цочмог өвчин, үхлийн аюултай энцефалит хүртэлх олон өвчин үүсгэдэг ба гахай зэрэг амьтдад хүнд өвчин үүсгэдэг ажээ. Өмнө бүртгэгдсэн тохиолдлууд нь гайхаас хүнд, хүнээс хүнд халдаж байжээ.

Одоогоор уг вирусийн эсрэг эм, вакцин гараагүй байна.

Өнөөдрийн байдлаар энэхүү вирус нь Малайзад дахин бүртгэгдээгүй байна. Тиймээс дээрх мэдээлэл нь ташаа болж байна.

Нипа вирус COVID-19-өөс аюултай эсэх тухайд:

Нипа вирусийн нас баралтын түвшинг 40-75% гэж үздэг байна. Харин COVID-19-ийнх 2.8%-тай гэж үзэж байгаа. Гэвч коронавирусийн халдвараар өнөөдөр дэлхийн 218 улс, газар нутгийн 102.6 сая хүн өвчилж, 2.2 сая хүн нас бараад байна.

Төстэй мэдээлэл

Фэйсбүүк орчинд Мягмартогтох Далай нэртэй хэрэглэгч “Халдвартай хүнтэй хавьтал болсон хүн бүр өвдөж байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Цар тахлын үед коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, шалгаж байхыг бид өмнө нь сануулж байсан. Шинэ коронавирусийн халдвар өдөртөө 20-30 шинэ тохиолдлоор нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ үед иргэдийг айдаст автуулах эсвэл хэт худал мэдээлэл түгээх […]

”Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Хатан хайрхан. Эр хүн гарч болдгүй гэжийлээ шүү. Хиймэл дагуулаас авсан зураг болно. Яг хажуу дэргэдээс нь харвал энгийн л нэг том хайрхан. Эрт дээр үеэс Хатан хайрхан гэж нэрлэж ирсэн нь ч учиртай байх. Ер нь бол Ноён уулын салбарлаж гарсан” гэсэн тайлбартай уг зураг сүүлийн өдрүүдэд цахим орчинд […]

Товч агуулга Америкчууд Украин дахь биолабораториудаа Монгол Улсын газар нутагт шилжүүлэхээр төлөвлөж байгаа гэж анх мэдээлсэн “Известия” сонины толгой компанийн удирдлагын багт ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний хамаатан багтдаг. Украинд АНУ-ын ажиллуулдаг, биологийн зэвсгийн ямар ч лаборатори байхгүй. Биологийн лабораторид хадгалагдаж байгаа эмгэг төрүүлэгчид нь ердөө л бактери, вирус. ХӨСҮТ-ийн дэргэд анх удаа BSL-3 буюу Био аюулгүй […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “ISR буюу ГДУО технологийг зөвхөн Монголд л туршиж байгаа олборлолтын технологи бөгөөд Зөөвч-Овоо төсөлд ашиглана”. Factcheck: Тухайн ордын геологийн болон ашиглалтын нөхцөлөөс хамааран хүчлээр ГДУО аргыг сонгодог. […]

Долдугаар сарын 15-нд Bolormaa Bat-Ulzii нэртэй Фэйсбүүк хэрэглэгч доорх постыг нийтлэжээ. Уг постод 18 хүн сэтгэгдэл бичиж, 50 хүн цааш түгээсэн байна. Бид уг мэдээллийг нягталлаа. “ЕВРОП ЭМНЭЭС доорх 3 төрлийн эм ковидын вируст сайн үйлчилж бна. Дэлхийн олон эмч нар энэ эмээр халдвар авсан, шинж тэмдэгтэй олон хүмүүсийг хэдхэн хоногт (ихэнхдээ 1-3 хоног) эмчилсэн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх