Бүх вакцин хортой – ХУДАЛ

Khulan Gankhuyag хэмээн фэйсбүүк хаягнаас “ЯМАР Ч ВАКЦИН БҮҮ ХИЙЛГЭЭРЭЙ” гэсэн постыг 2021.01.26-нд нийтэлжээ.  

Уг постод “Засаг төр нь хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ цөвүүн цагт хийгдэж буй бүх вакцин хортой. Хүүхдүүдэд тарьдаг товлолт вакцин хүртэл мөнгөн усны хольцтой байгааг гадаадын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ нь хүнийг дүйнгэдүү, бусдын эрхшээлд автамхай, ноомой болгох үйлчилгээтэй. Зарим вакцин үргүй, амьдрах чадваргүй болгох нөлөөтэй гэсэн.

Миний бие өнгөрсөн жил Сочи руу аялж, Надежда Семёновна гуайн сургалтанд хамрагдаж байсан бөгөөд 85 настай тэр гайхамшигт эмэгтэйн амнаас “Вакцин нь хүүхэд залуусыг сармагчин шиг болгох үйлчилгээтэй. Вакцин хэрэггүй. Хүн төрөлхтөн вакцингүйгээр амьдарч чадна” гэж хэлсэн юм.

Ний нуугүй хэлэхэд, Анагаахын сургуульд сурч байхад бидэнд вакцин чухам ямар найрлагатайг зааж байгаагүй. Төдөн сартайд ийм вакцин хийлгэх ёстой гэж тоть шиг цээжлүүлж байсан. Монголчууд өөрсдөө вакцинаа үйлдвэрлэдэггүй. Олигтой таньдаг химич нараас зарим нь гадаадад гарчихсан, зарим нь архинд орчихсон байгааг л ажиглаж байна. Бидний хүүхдүүдэд тарьдаг вакцины найрлагад чухам ямар бодис байгааг бид түй ч мэдэхгүй шүү! Вакцины улмаас учирсан хор хохирлыг эмнэлгийн байгууллага хариуцдаггүй.

Америкийн баячуудын хорооллын 17,000 хүүхэд вакцин тариулалгүй, эрүүл саруул өсч байна.

ХҮҮХДҮҮДЭЭ ВАКЦИНААС ХАМГААЛАГТУН!

Эмчдээ “Манай хүүхэд вакцины харшилтай болсон, реакц өгсөн тул дахиж тариулахгүй” гэж хэлээд вакцинаас албан ёсоор чөлөөлөгдөж болно. Зөрөөд байвал “Хүүхэд алчихвал чи амийг нь төлж чадах юм уу?” гэж уурла” хэмээн бичжээ.

Энэхүү постод дурдсан зарим ноцтой мэдээллийг бид нягталсныг хүргэхийн өмнө иргэд эрүүл мэнд, амь настай холбоотой энэ мэт мэдээллийг зайлшгүй нягталж байхыг анхааруулж байна. Учир нь энэ мэт баталгаагүй мэдээлэл нь олон хүнд хүрэх тусмаа хор уршиг их дагуулах аюултайг сануулъя.

“Засаг төр нь хээл хахуульд идэгдсэн өнөөгийн энэ цөвүүн цагт хийгдэж буй бүх вакцин хортой. Хүүхдүүдэд тарьдаг товлолт вакцин хүртэл мөнгөн усны хольцтой байгааг гадаадын мэргэжилтнүүд тогтоосон. Энэ нь хүнийг дүйнгэдүү, бусдын эрхшээлд автамхай, ноомой болгох үйлчилгээтэй. Зарим вакцин үргүй, амьдрах чадваргүй болгох нөлөөтэй гэсэн”.

Factcheck:

Мөнгөн ус бол дэлхийн царцдас, агаар, хөрс, усанд байдаг химийн элемент. Дэлхий үүссэнээс хойш галт уулын дэлбэрэлт, чулуулгийн өгөршил, нүүрс шатаах зэргээс хүрээлэн буй орчинд мөнгөн ус татагдаж байдаг аж. Харин үүнийг нь байгаль дээрх зарим төрлийн бактериуд мөнгөн усыг метил мөнгөн ус болгон хувиргадаг байна. Энэ нь загас, амьтан зэргээр дамжин хүний ​​хоол тэжээлийн сүлжээнд нэвтрэх бөгөөд их хэмжээгээр биед орж ирвэл хортой нөлөө үзүүлдэг аж.

Харин Тимеросал нь мөнгөн усны өөр хэлбэр болох этилмеркуриг агуулдаг. Этилмеркури болон метилмеркури хүний биед ороод өөр өөр аргаар задардаг болохыг харьцуулсан судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, этилийн мөнгөн ус метилийн мөнгө уснаас илүү хурдан задардаг байна. Тиймээс томуугийн вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. Яг л метилийн спирт болон этилийн спирттэй шиг хоёр өөр зүйл болохыг ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд тайлбарладаг.

АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа(FDA)-ны шийдвэрээр бага насны хүүхдүүдийн ердийн вакцины найрлагаас тимерозыг хассан ба 2001 оноос хойш ашиглаагүй байна. Одоогоор зөвхөн томуугийн  эсрэг вакцинд мөөгөнцөр болон бусад хор хөнөөлтэй бичил биет үржихээс сэргийлэх зорилгоор энэхүү бодисыг ашиглаж байгаа аж. АНУ-ын Вакцины гаж нөлөөний талаар мэдээлэх систем(VAERS)-д ирсэн гомдлын 80% нь вакцин аутизмд нөлөөлж байгаа тухай байжээ. Харин энэ талаар хийсэн томоохон 20 судалгаагаар вакцин аутизмтай холбоотой тухай нэг ч нотолгоо олдоогүй байна.

Харин вакцин аутизмтай хамааралтай гэсэн нэгэн судалгааг 1998 онд Lancent сэтгүүлд нийтэлж байсан ч уг судалгааг хуурамч болохыг тогтоож, нийтлэлээ эргүүлэн татаж байсан түүхтэй аж. Өөрөөр хэлбэл, вакцин нь аюулгүй бөгөөд тарьсан газар хөндүүрлэх, бага зэрэг халуурах зэрэг хөнгөн, түр зуурын урвал үзүүлдэг. Маш ховор тохиолдолд ноцтой урвал илэрч болох ба ийм тохиолдлыг нэн даруй судлан шинжилдэг байна.

“Надежда Семёновна гуайн сургалтанд хамрагдаж байсан бөгөөд 85 настай тэр гайхамшигт эмэгтэйн амнаас “Вакцин нь хүүхэд залуусыг сармагчин шиг болгох үйлчилгээтэй. Вакцин хэрэггүй. Хүн төрөлхтөн вакцингүйгээр амьдарч чадна” гэж хэлсэн юм”.

Factcheck:

Надежда Алексеевна Семенова нь ОХУ-ын Байгалийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, биологийн шинжлэх ухааны доктор, профессор бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сургуулийн захирлаар ажилладаг байна. Харин түүний нэр багтсан, вакцинтай холбоотой судалгаа одоогоор байхгүй байна. Тиймээс энэ нь баттай эх сурвалж болохгүй юм.

Хүн төрөлхтөн вакцингүйгээр амьдарч чадах эсэх тухайд COVID-19-ийн цар тахал хамгийн сүүлийн жишээ болон түүхэнд бичигдэж байна. Өнөөдөр энэхүү өвчнөөр дэлхийн 100.1 сая хүн өвчилж, 2.17 сая хүн амиа алдаад буй. ДЭМБ-ын статистикаар хүний амь насанд халтай 20 гаруй төрлийн халдварт өвчнөөс жил бүр доод тал нь 2-3 сая хүний амийг вакцины тусламжтайгаар аварч, илүү удаан, эрүүл амьдрах боломжийг олгож байна.

“Америкийн баячуудын хорооллын 17,000 хүүхэд вакцин тариулалгүй, эрүүл саруул өсч байна”.

Factcheck:

Хэрэв хүн амын дархлалыг зохих түвшинд хүргэж чадахгүй бол вакцинаар сэргийлэх боломжтой халдварт өвчнүүд дахин сэргэх аюултай. Вакцин тариулснаас үүдэх эрсдэл нь тухайн өвчнөөр өвдсөнөөс хамаагүй бага байдаг. Тухайлбал, халдварт саагийн вирус нь саажилт үүсгэнэ, улаанбурхан өвчнөөр сохрох ч аюултай.

Цар тахлын улмаас дархлаажуулалтын үйлчилгээ үзүүлэхэд хүндрэлтэй 68 улс байгааг ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан мэдээлсэн бөгөөд үүнээс болж нэг хүртэлх насны 80 орчим сая хүүхэд өвчлөх эрсдэлтэй байгааг мэдээлжээ.  

Монгол Улс л гэхэд 2014 онд Улаанбурхан өвчин бүрэн устсан орон хэмээн зарлаж байв. Гэвч 2016 онд Улаанбурхан өвчний дэгдэлд гарч, 0-5 насны 59 хүүхэд энэ өвчнөөр эндсэн юм. Улмаар  Засгийн газар дархлаажуулалтыг нэн яаралтай авч хэрэгжүүлсний үр дүнд өвчлөлийг цааш улам дэгдэхээс урьдчилан сэргийлж чадсан.

Төстэй мэдээлэл

“Үндсэн хуулинд ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн нэр дэвшинэ гэж. Тэгвэл хадгаламж банкны 14н тэрбумын хэргээр эрүүгийн хуулиар Монгол Улсын шүүхээс 2 жилийн тэнсэн харгалзах ял авч бүгд найрамдахаа уншуулж байсан Хүрэлсүх нэр дэвших эрхгүй юм байна…” гэсэн пост олон нийтийн сүлжээнд тархаад байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. “Үндсэн хуулинд ял шийтгэлгүй Монгол Улсын иргэн нэр […]

Товч агуулга Вакцины үр дүнгийн талаарх шинэ судалгааг харвал нас баралт вакцин хийлгээгүй хүмүүсийн дунд маш өндөр байна. Хатан хааны Эх барих, эмэгтэйчүүдийн эмч нарын коллеж “Одоогийн вакцинууд эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд ямар нэгэн нөлөө үзүүлэх биологийн үндэслэлтэй механизм байдаггүй” хэмээн тайлбарлажээ. Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг “КОВИД-19-ийн вакцин нь нөхөн үржихүй болон таны хүүхэд […]

Bachi Nyangar гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.31-нд “Америкийн моргийн ажилтан вакцинтай хүн гэнэт нас барсан хүний бие судас дотроос 1-2 метрийн урт үл мэдэх резин шиг шимэгч олдож байгаа” гэсэн пост оруулаад гурван зураг хавсаргажээ. Уг постыг 157 хүн шэйрэлж, 199 хүн лайк дарсан байна. Энэхүү постыг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Factcheck: Юуны […]

Товч агуулга Батсайхан Амараа Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.02-нд вакцины талаарх дараах постыг оруулжээ. Уг постод “Хэзээ ч вирусээр хорт хавдар үүссэн тухай нотолгоо байхгүй!!! 2-3 жилээс илүү хугацаанд хүний дархлаанд санамж үлдээх шу байхгүй!!! 100к хүүхдэд тарьж хордуулж байж 3 хүүхдийг 30-40 жилийн дараа үүсэж магадгүй хавдрыг 66-83% тай бууруулна ийм тэнэглэлд итгэх үү??? […]

УИХ-ын гишүүн, Шударга иргэдийн нэгдсэн намын дарга, ШИНЭ эвслийн тэргүүн Ж.Батзандан өнгөрсөн тавдугаар сарын 25-ны өдрийн 11:00 цагт Төрийн ордонд хийсэн хэвлэлийн хурлын үеэрээ Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн заримыг нь өөрийн намын санаачилга мэтээр ярив. Тодруулбал, энэхүү хурлын үеэр тэрбээр Үндсэн хуульд оруулсан 30 гаруй нэмэлт, өөрчлөлтийн 4-5 нь ШИНЭ намын санаачилгаар орсон нэмэлт […]

Товч агуулга Хүүхдүүд 100% хөхөөр хооллож байсан, ээжүүд нь КОВИД-19 вакцины бүрэн тунтай гэсэн агуулгыг дэмжих нотолгоо огт байхгүй. 5-аас доош насны хүүхдүүд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан тохиолдол байхгүй. Вакцин тариулсан ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохтой холбоотой өвчлөл үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Хүүхдүүдэд илэрсэн аденовирус нь Оксфордын АстраЗенека вакцинд ашигласан аденовирусээс тэс өөр. Их Британид […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх