Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ бол зууны ч биш, Мянганы шилдэг луйвар – ХУДАЛ

“Эрдэмтэн Ханс Вернер Зин: Оюутолгойн гэрээ бол зууны ч биш, Мянганы шилдэг луйвар” гэсэн гарчигтай мэдээлэл Medee.mn мэдээллийн сайтад 2019 оны арваннэгдүгээр сарын 28-нд нийтлэгджээ.

Жил гаруй өмнө нийтлэгдсэн энэхүү мэдээлэлд ““Оюутолгойн гэрээ бол Монголын ч биш, бүр дэлхийн түүхэнд гарсан, зууны ч биш Мянганы шилдэг луйвар” гэж дэлхийн эдийн засгийн томоохон мэргэжилтэн, Европын шилдэг 10 эрдэмтний нэг Ханс Вернер Зин халаглан ярьж байна” гээд “Тэрбээр монголчуудыг мэдээсэй гэж үнэхээр хүсч байна хэмээн өөрийн санал бодлоо хуваалцлаа” гэжээ” хэмээн бичсэнийг нь өнөөдөр олон нийтийн сүлжээнд иргэд идэвхтэй хуваалцаж байна.

Тэгвэл уг мэдээлэлд дурдагдсан эшлэлийн эзэн гэгдэж буй профессор Ханс Вернер Синн ийм зүйл яриагүй гэдгээ өөрийн албан ёсны цахим хуудастаа мэдэгджээ.

Тэрбээр “Энэ текстийг Google дээр автоматаар хөрвүүлж үзлээ. Энэ текст минийх биш бөгөөд миний бодлыг тусгаагүй байгааг баталж чадна. Хэрэв хэн нэгэн энэ яриаг надаас авсан гэж мэдэгдвэл тэр хүн худал мэдээлэл түгээж байна. Үнэндээ би хэзээ ч фэйсбүүктээ мэдэгдэл хийж байгаагүй, тэр тусмаа Монголын талаар” гэжээ.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгч “Умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакцин туршиж бгаад Гейтсийн сан Энэтхэгээс хөөгдөж бсан юм бна. Сөрөг нөлөөнөөс нь охид амиа алдаж, зарим нь эмгэгтэй болжээ” гэсэн пост нийтэлжээ. Уг постыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: 2007 онд Энэтхэгийн Засгийн газрын Анагаах ухааны судалгааны зөвлөл болон хоёр […]

Сүүлийн өдрүүдэд мэдээ, мэдээллийн gogo.mn сайт мэт харагдах зорилготой “Gogo

Товч агуулга Бадарч Бямбадулам хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.11-ний 15:12 минутад “11 настай хөвгүүд, охидоо 1 сар сургуульд бүү явуул !!! ШЭЙР …. 11-с дээш настай хүүхдүүдэд юм бна шүү !!!” гэсэн гарчигтай лайв видео хийжээ. 11 настай хүүхдүүдэд товлолоор хийж эхлэх гэж буй умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг эсэргүүцсэн агуулгатай уг видеог 5.6 сая […]

Шадар сайд Я.Содбаатар “УОК-оос хэзээ ч хатуу хөл хорио тогтоох чиглэл өгөөгүй шүү. Иргэд л өөрсдөө гэрээсээ гарахгүй ажилдаа явахгүй байгаа” гэсэн зураг цахим орчинд тараад байна. Энэхүү мэдээллийг нягталж шалгалаа. Юун түрүүнд мэдээлэл үнэн эсэхийг ikon.mn сайтаас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ороогүй. Манайд орсон мэдээллийн зургийг ашиглан ийм мэдээлэл тараасан байна” гэсэн хариултыг өглөө. […]

НҮБ-ийн хүн амын сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа “Монголын 10-15 насны 100 хүүхдийн 11 нь амиа хорлож байна. Энэ тоо бол Ази бүсдээ 5 дахин илүү үзүүлэлттэй байгаа” хэмээн МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Factcheck: ДЭМБ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран “Эрүүл мэндийн үзүүлэлт” сэдэвтэй […]

Нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэй сурталчилгаа явуулж буй албан ёсоор бүртгүүлсэн цахим хаяг болон нэр дэвшигчдээс бусад хаягуудыг бид нягталж үзэхэд маш сонирхолтой үр дүн харагдлаа. Нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэй сурталчилгаа явуулж буй нам, эсэл, нэр дэвшигчээс бусдыг нь ялгаад харвал дараах фэйсбүүк хаягууд үлдэж байгаа юм. Нэр Хариуцагч Зарцуулсан мөнгө($) Сурталчилгааны тоо Ард түмний ялалт […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх