“Рио Тинто” компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ – ХУДАЛ

Sonin.mn өнөөдөр “Зууны мэдээ” сонин гэсэн эх сурвалжтай “Рио Тинто компани “Оюу толгойн” хөрөнгө оруулалтын гэрээг цуцлахаа мэдэгдлээ” гэсэн гарчигтай мэдээлэл гаргажээ.

Энэхүү мэдээллийг бид нягталлаа.

Уг мэдээнд “Рио Тинто компани Монголын газар доорх асар том зэсийн ордыг ашиглахаа зогсоохоор заналхийлснээр тус улсын Засгийн газар томоохон асуудалтай нүүр туллаа” гэжээ.

Factcheck:

“Рио Тинто” компани зэсийн ордыг зогсоохоо заналхийсэн – ХУДАЛ Монгол Улсын Татварын ерөнхий газар 2020 оны төгсгөлд Оюутолгой компанид 649 тэрбум төгрөгийн татварын акт шинээр ногдуулсан талаар Туркойз Хилл Ресурс компани 2021 оны нэгдүгээр сарын 11-ний өдөр өөрийн цахим хуудастаа албан ёсоор мэдээлсэн байна.

Энэхүү мэдэгдлийн дараа  Financial times, Financial review тэргүүтэй олон улсын хэвлэлүүдээр уг асуудлаар мэдээлэл нийтэлжээ. Эдгээр мэдээлэл болон Туркойз Хилл Ресурсийн албан ёсны мэдээний аль алинд нь Рио Тинто Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах талаар бичээгүй байна.

Харин “Монгол Улс Рио Тинтогийн зэсийн төслийг зогсоох аюул заналхийлж байна” буюу Засгийн газрын байр суурийг ийнхүү дүгнэн бичжээ.

“Учир нь  Монголын говьд байрлах “Оюу толгой” уурхайн гүнийг өргөтгөх 6.7 тэрбум ам долларын гэрээ бол “Рио Тинто”-гийн хамгийн чухал төсөл юм. Учир нь энэ төсөл хэрэгжиж дууссанаар “Оюу толгой” дэлхийн хамгийн том зэсийн уурхайн дөрөвдүгээрт бичигдэх байв.  Гэвч  төсөл анх тогтоосон төсөвт өртөгөөсөө хэдийнэ хэтэрсэн нь асуудал дагуулаад байна. Үүний улмаас тус компани хэрэв Монгол Улс энэ төслийг сайжруулахгүй бол хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцлахаас өөр аргагүй гэдгээ мэдэгдсэн нь монголчуудыг түгшээж байна” гэжээ.

Factcheck:

Тус компани хэрэв Монгол Улс энэ төслийг сайжруулахгүй бол хөрөнгө оруулалтын гэрээгээ цуцлахаас өөр аргагүй гэдгээ мэдэгдсэн нь монголчуудыг түгшээж байна – ТАШАА

Тус компани Монгол Улсыг төслөө сайжруулах биш, Засгийн газар Оюутолгой компанийн хөрөнгө оруулагч талуудад төслийн үр өгөөжөө сайжруулах шаардлагатай байгааг мэдэгдэж, хэлэлцээ хийж байгаа юм.

Энэ талаар Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын тогтоолын дагуу Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсгийн гишүүн, ЗГХЭГ-ын Гадаад төсөл, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд дарга Б.Солонгоо “Засгийн газар төслийг зогсоох, далд уурхайн бүтээн байгуулалтыг саатуулах, хойшлуулах шаардлага гаргаагүй. Бид аль болох Дубайн гэрээг шинэчлэх, харилцан тохиролцож томоохон өөрчлөлт оруулахаар хэлэлцээрээ үргэлжлүүлж ирсэн. Гэрээг энэ хэвээр хадгалж хэрэгжүүлэх боломжгүй, харин нэмэлт өөрчлөлт оруулж, шинэчилсэн найруулга байж болох хувилбарууд яригдаж байгаа. Мэдээж бид аль болох харилцан тохиролцохыг хичээнэ” хэмээн олон нийтэд мэдэгдээд буй.

Тиймээс sonin.mn-ий мэдээлэл иргэдийг төөрөгдүүлэхээр байна.

Factcheck:

“Рио Тинто” компани 2010 оноос хойш гэрээний  нөхцөлийг сайжруулах, “Оюу толгойн” хувьцаа эзэмшигчдийн ногдол ашгийг нэмэгдүүлэхэд зориулан Монгол Улсад 11 тэрбум ам долларын хөрөнгө оруулаад байна – ТАШАА

“Рио Тинто” компани гэрээний нөхцөлийг сайжруулахаар 11 тэрбум ам.долларын хөрөнгө оруулаад байгаа гэдэг нь ташаа ойлголт юм.

Тус компани одоогийн байдлаар 11 тэрбум ам.долларын хөнгө оруулсны 4.4 тэрбум нь төслийн санхүүжилт. Харин 7 тэрбум ам.доллар нь Туркойс Хилл Ресурс компанид төлөх ёстой Монголын Засгийн газар болон Рио Тинтогийн зээл юм.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Bayarsaikhan Tse нэртэй фэйсбүүк хэрэглэгч “АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Роберт Кеннеди бага: Биднийг Украинд хүмүүнлэгийн зорилгоор ирсэн гэсэн үлгэр ярьж байгаа ч засгийн газрыг нь унагаж, оросуудыг л сулруулах зорилготой байсан. Украины ард түмэн геополитикийн зорилгоос шалтгаалж хоёр их гүрний хооронд болж буй дайны золиос боллоо. Дайны шалтгаан, бидний хариу үйлдэл бол […]

Товч агуулга Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.28-нд “ГАРДАСИЛ ВАКЦИНЫ НАЙРЛАГАД ИЙМ ХОРНУУД БАЙНА!!!!! ИЙМ ЮМААР ДАРХЛАА ТОГТООДОГ ГЭДЭГ ҮЛГЭРТ БҮҮ ИТГЭЦГЭЭЭ,, ХҮМҮҮС ЭЭЭЭЭ!!!!!!!!!” гэсэн пост оруулжээ. Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Амин хүчил, аморф хөнгөн цагаан гидроксифосфат сульфат, нүүрс ус, L-гистидин, эрдэс давс, полисорбат 80, натрийн борат, витамин, мөөгөнцрийн […]

Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ фэйсбүүк дэх албан

Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургууль сурагчдын дээрэлхэлт, зүй бус хандлагатай холбоотой гаргасан мэдэгдлээ устгажээ. Factcheck: Тус сургууль 2025.10.16-нд сошиал хуудастаа дараах мэдэгдлийг гаргасан юм. Энэхүү мэдэгдлийг гаргах болсон шалтгаан нь Ерөнхий боловсролын Нэгдүгээр сургуулийн бүлэг хүүхдүүд цахилгаан скүүтер ашиглаж, тоглоомын талбай дээр бага насны хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд заналхийлсэн үйлдэл гаргасан талаар Сэтгэл зүйч Уянга […]

Товч агуулга Батсайхан Амараа Амартүвшин гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.12.02-нд “Хэзээ ч 20 -30 жилийн дараах эрсдлээс хамгаалах вакцин дэлхий дахинд байхгүй!!! Умайн хүзүүний хорт хавдраас хэзээ ч папалома вирус илрээгүй!!!!” гэсэн пост оруулжээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. “Хэзээ ч 20 -30 жилийн дараах эрсдлээс хамгаалах вакцин дэлхий дахинд байхгүй!!!” Factcheck: Вакцинууд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх