“Халдвар 5 хоногт дарагдахгүй бол ОНЦ байдал зарлаж, зэвсэгт хүчин хөдөлгөнө” – ХУДАЛ

Шинэ коронавирусийн халдвар 5 хоногт дарагдахгүй бол ОНЦ байдал зарлаж, зэвсэгт хүчин хөдөлгөнө гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Уг мэдээллийг xemnel.com болон ikonnews.net гэх сайтууд гаргасан байна.

Энэ мэдээллийг нягталлаа.

Засгийн газар, Нийслэлийн онцгой комиссоос нийслэлд тогтоосон хөл хориог онц байдал руу шилжүүлэх талаар ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд тэг зогсолт хийх болон онц байдал зарлах тухай иргэдийн дунд яригдаж байгаа мэдээллийг үгүйсгээд байна.

Онц байдлын тухай хуульд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь оршин суугаа хүн амын амь нас, эрүүл мэнд, аж амьдрал, нийтийн аюулгүй байдалд шууд аюул учруулсан буюу учруулахуйц гамшиг, гамшгийн онцгой нөхцөл байдал  тохиолдсон үед онц байдал зарлана хэмээн заажээ.

Онц байдлыг Ерөнхийлөгч, Засгийн газар, эсхүл УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүйн санаачилгаар хэлэлцэж шийдвэрлэдэг бөгөөд одоогийн байдлаар онц байдал зарлахаар санаачилга гаргаагүй байгаа юм.

Өөрөөр хэлбэл дээрх мэдээлэл үндэслэлгүй, худал байна.

Энэхүү мэдээллийг нийтэлсэн хоёр сайтад байршуулсан мэдээллийг агуулгаар нь харвал xemnel.com сайтад нийтэлсэн мэдээнд “Дэлхийн улс орнуудад авч хэрэгжүүлж байгаа хамгийн зөв арга хэмжээ бол хатуу хөл хорионы дэглэм. Тиймээс 14 хоногийн хатуу хөл хорионы дэглэмийг сунгасан. Хорио цээрийн дэглэмийн шатлалыг бууруулснаар цар тахал тархах, дахин нэмэгдсэн жишээ олон бий. Бид ДЭМБ болон энэ чиглэлийн эрдэмтэн, мэргэжилтнүүдтэй санал солилцож, хамтран ажиллаж байгаа. Уг дэгдэлт 14 хоногт дарагдахгүй бол ОНЦ байдал зарлаж, зэвсэгт хүчин хөдөлнө хэмээн мэдээллээ. Иймээс иргэд та бүхэн гэрийн дэглэмээ сайтар мөрдөнө үү” гэсэн байх бөгөөд онцгой байдлын алба хаагчид, Эрүүл мэндийн яам, Засгийн газрын хуралдаан, Хавдрын эсийг зургаахан долоо хоногийн дотор устгадаг ургамал Монголд байна гэсэн сонины хайчилбар, гишүү, бурхан багшийн зургийг нийтэлжээ.

Зургаан өгүүлбэр бүхий мэдээнд ямар нэг эх сурвалж дурдаагүйн дээр оруулсан зургуудаас харахад итгэж үл болох сайт гэдэг нь харагдаж байна.

Харин ikonnews.net сайтын тухайд энэхүү мэдээллээ устгасан байлаа. Уг сайтын мэдээлэл нь iKon.mn сайттай андуурахаар төөрөгдөл үүсгэж байгаа бөгөөд цахим орчинд Хэрэгтэй мэдээлэл, Сошиал мэдээ, Social Medee- Сошиал мэдээ зэрэг хуудсуудаар мэдээллээ түгээдэг юм байна.

Төстэй мэдээлэл

FactCheck.mn сайттай ижил нэр бүхий facebook хуудаст “Эрдэнэс

Товч агуулга 2021 онд бүртгэгдсэн сэтгэцийн эмгэгийн 58.2%

Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн тавдугаар сард УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, Б.Саранчимэг, Ж.Ганбаатар, Ж.Бат-Эрдэнэ нар УИХ-д өргөн бариад байсан. Улмаар арванхоёрдугаар сарын 4-ний өдрийн Байнгын хорооны хуралдаанаар уг хуулийн төслийг дэмжин УИХ-аар хэлэлцүүлэх болсон юм. Өмнө нь Засгийн газрын тогтоолоор өвлийн улиралд морь уралдуулахыг хориглосон хэдий ч уг […]

Дэлхийн улс орнууд вакцинаа зогсоож эхэлсэн гэсэн пост сүүлийн үед цахим орчинд гараад байна. Тухайлбал, Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.25-нд “ХУУРАМЧ ТАХАЛ ГЕНОЦИТ НЬ ИЛЧЛЭГДЭЖ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ВАКЦИНАА ЗОГСООЖ БХАД МОНГОЛЧУУД МУТАЦЫН ҮЛГЭРТ НЬ ИТГЭЖ ХОРОО ШАХУУЛЖ БДАГ АРАГГҮЙ МУНХАГ АЙМХАЙ ХУВИА ХИЧЭЭГЧ АРД ТҮМЭН ЮМАА” гэсэн пост оруулсныг 110 хүн шэйрэлжээ. Энэ […]

Товч агуулга Bolormaa Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгчийн “Нэг их Украйнд санаа зовсон хүмүүс. Цаад учир шалтгааныг хэдэн хүн мэдэх юм бол? Энэ улс хүний наймааны гол улс болсонд бгаа юм. Шулуухан хэлэхэд түүнийг цэвэрлэх гэж бгааг олон сувгаас уншлаа!!! Нато Орос асуудалгүй. Жилд дэлхийд 20 сая хүн алга болдог, түүний 50% нь хүүхэд!!!” гэсэн постыг […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх