COVID-19-ийн зөвлөгөө ҮНЭН VS ХУДАЛ

COVID-19 цар тахлын үед халдвараас сэргийлэх талаар янз бүрийн зөвлөгөө олон нийтийн сүлжээгээр явж буй. Гэвч тэдгээр мэдээлэл бүгд үнэн зөв эсэхийг нягталж байж мөрдөх шаардлагатай гэдгийг Factcheck.mn-ээс зөвлөж байна.

Цар тахлаас сэргийлэхтэй холбоотойгоор зарим мэдээллийг олон улсад хэдийн нягталсныг бид хүргэж байна. (Эх сурвалж: https://www.covid19factcheck.com/)

Заавал мэс заслын эсвэл N95 маскийг худалдаж авах хэрэгтэй юу?

Factcheck: ҮГҮЙ

Таны гэрт амны хаалт байгаа бол та заавал мэс заслын эсвэл N95 маскийг худалдаж авах шаардлагагүй.Даавуун маскны тухайд хэдийгээр найтаах, ханиалгах, ярихах зэрэгт амьсгалын замаар вирус тархахаас сэргийлэх ч амны хаалтны материал,  тохируулгаас хамааран бүх вирусээс хамгаалдаггүй гэдгийг сануулж байгаа.
Цайруулагч эсвэл бусад ариутгагч бодис биедээ түрхэх нь COVID-19-ээс урьдчилан сэргийлж чадах уу?

Factcheck: ҮГҮЙ

Ариутгалын спирт, хлор (цайруулагч)-ыг цацах, шүрших, түрхэх, уух зэрэг нь маш АЮУЛТАЙ ба халдвараас сэргийлэхгүй. ДЭМБ-ын мэдээлснээр эдгээр нь харшил үүсгэх, нүд салстыг гэмтээх зэрэг хортой. Ялангуяа, хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах ёстой гэдгийг зөвлөсөөр байна.
Хүн хооронд 2 хүртэл метрийн зай барих хэрэгтэй юу?

Factcheck: ТИЙМ

Хүн хоорондын зай барих нь халдвараас урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга. Үүнээс гадна амны хаалтаа зүүх болон тайлсны дараа гараа тогтмол угааж занших шаардлагатай.
Бээлий өмсөх нь коронавирусээс 100% хамгаалах уу?

Factcheck: ҮГҮЙ

Бээлий нь зөвхөн урьдчилан сэргийлэхэд зориулагдаж буй. Харин бээлийтэй гараараа нүүрэндээ хүрч болохгүй! Бээлийн өмсөхийнхөө өмнө болон тайлсны дараа гараа заавал угаах шаардлагатай. Учир нь бээлий нь нэг гадаргуугаас нөгөө гадаргууд халдварыг дамжуулж болзошгүй.

Бэлтгэсэн: Ц.Тамир  

Төстэй мэдээлэл

Товч агуулга Хүүхдийн хөгжлийн гаж нөлөөтэй холбоотойгоор КОВИД-19-ийн

Дэлхийн улс орнууд вакцинаа зогсоож эхэлсэн гэсэн пост сүүлийн үед цахим орчинд гараад байна. Тухайлбал, Sanjaajamts Chimgee гэх фэйсбүүк хэрэглэгч 2021.01.25-нд “ХУУРАМЧ ТАХАЛ ГЕНОЦИТ НЬ ИЛЧЛЭГДЭЖ ДЭЛХИЙН УЛС ОРНУУД ВАКЦИНАА ЗОГСООЖ БХАД МОНГОЛЧУУД МУТАЦЫН ҮЛГЭРТ НЬ ИТГЭЖ ХОРОО ШАХУУЛЖ БДАГ АРАГГҮЙ МУНХАГ АЙМХАЙ ХУВИА ХИЧЭЭГЧ АРД ТҮМЭН ЮМАА” гэсэн пост оруулсныг 110 хүн шэйрэлжээ. Энэ […]

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Коронавирусийг над шиг устгаж байгаа биеийг эмч нар хараагүй гэж хэлсэн. Тэд миний ДНК-д шинжилгээ хийсэн. Тэгээд “Энэ бол ДНК биш, Энэ бол АНУ. Хэрэв Жо Байден коронавирусийн халдвар авсан бол үхчихсэн байх байсан” гэж эмч нар хэлсэн” гэсэн агуулгатай жиргээний скрийн шот олон нийтийн сүлжээгээр тараад буй. Тэгвэл Доналд Трамп ингэж […]

Zorigtbaatar Nergui Borjigon хэмээх Фэйсбүүк хэрэглэгч 2021 оны арванхоёрдугаар сарын 17-д дараах постыг оруулжээ. Уг постод “Хойд солонгост ковид халдвар, ковид үхэл байхгүй. Шалтгаан нь Ким бацаан маань дэлхийн мөнгөний эздийн ковакс хөтөлбөрөөр өгсөн синовак, синофарм, астразенека, файзер гэх мэт бүхий л вакцинаас нь иргэддээ нэг ч тун хийгээгүй, хог дээр хаясан байна. Цаашлаад PCR […]

Batchuluun Natsagdorj гэх фэйсбүүк хэрэглэгч “Хүн төхөлхтний эсрэг үйлдэж буй хамгийн том хууран мэхлэлт” гэсэн гарчигтай нэгэн постыг 2021.12.06-ны өдөр оруулжээ. Уг постод Би вирологи (вирус судлал) болон паталог (эмгэг судлал) -оор мэргэшсэн. Кэмбриджийн их сургуульд суралцсан. Эмгэг судлалын хүрээлэнгийн захирлаар мөн ажиллаж байсан. Одоогоор би Хойд Каролина дахь COVID-19 тест борлуулдаг биотехнологийн компанийн ерөнхийлөгчөөр […]

Коронавирусийн эсрэг Дархлаажуулалтын ажлын хэсгийн ахалж байгаа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэгт орохдоо вакцины талаар мэдээлэл өгсөн. Эдгээр мэдээллийг нягтлан, худал мэдээллүүдийг хүргэж байна. “Шинжлэх ухааны үндэслэлээр шууд энэ өвчний эсрэг таны бие хамгаалалттай болсон гэдгийг үзүүлдэг нэг ч шинжилгээний арга байхгүй” Factcheck: ХУДАЛ Ковид19 өвчний үүсгэгч Коронавирусийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх