Монгол Улс Саарал жагсаалтаас гараагүй

ФАТФ-ын саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан тухай мэдээлэл хэвлэлүүдээр өнөөдөр гарсан юм. Энэ тухай Гадаад харилцааны сайд Н.Энхтайван “Саарал жагсаалтаас Монгол Улсыг гаргасан шийдвэрийг Европын холбооны Сангийн сайд нар энэ 10 дугаар сарын 6-нд гаргав” хэмээн өөрийн фэйсбүүк болон твиттер хуудастаа мэдээлжээ.

Энэ талаар Монголбанкнаас тодруулахад “Саарал жагсаалтаас гарах эсэхийг шийдэх ФАТФ-ын хурал аравдугаар сарын сүүлчээр болно” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсыг Саарал жагсаалтаас гаргах шийдвэр эцэслэгдэн гараагүй байна.
Мөн ГХ-ны сайдын пост дээр “Европын холбооны Сангийн сайд нар” хэмээн тодотгосон нь Европын Хар жагсаалтаас гаргасан шийдвэр байжээ. Тиймээс Гадаад харилцааны сайд Саарал, Хар жагсаалтыг андуурсан байсан нь ийнхүү нийгэмд буруу мэдээлэл түгээхэд хүргэсэн байна.

ФАТФ-ын газар дээрх хяналт, шалгалтыг хийхээр АНУ, ИБУИНХУ, ОХУ, БНХАУ-ын төлөөлөл бүхий шинжээчдийн баг өнгөрсөн долоо хоногт Монгол Улсад ирж ажилласан. 

Уг шалгалтаар Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоонд байгаа стратегийн дутагдлаа арилгасан эсэхийг дүгнэнэ хэмээн Засгийн газраас мэдээлсэн бөгөөд аравдугаар сарын сүүлчээр эцсийн хариу гарна гэдгийг мэдээлж байв.

Олон улсын санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага /ФАТФ/ 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоондоо стратегийн дутагдалтай улсын жагсаалтад оруулсан билээ. Энэ хүрээнд ФАТФ-ын 40 зөвлөмжөөс 4 зөвлөмж дээр манай улс бүдэрсэн тул зөвлөмж өгөөд байсан юм. 

Энэ дагуу хамгийн сүүлд л гэхэд мөнгө угаах хамгийн өндөр эрсдэлтэй хэмээн үнэлсэн үл хөдлөх хөрөнгө зуучлал, үнэт металл, чулуу, үнэт чулуун эдлэлийн арилжаа эрхлэгчид зэрэг оролцогчдыг бүртгэлжүүлэх ажлыг Санхүүгийн зохицуулах хорооноос хийж буй.

Нягталсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

Бид нэр дэвшигчдийн ярианд дурдагдаж буй баримтууд үнэн эсэхийг нягтлан хүргэж байгаа билээ. Тэгвэл бид энэ удаад 2020 оны УИХ-ын сонгуулийн 27-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Кёкүшюзан Д.Батбаярын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ярьсан яриагаа зургадугаар сарын 10-ны өдөр өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаа тавьсан 6:21 минутын бичлэгийг нягталлаа. 1.”Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын […]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа

Сүүлийн нэг сард буюу 2024.05.25-06.24-нд Монгол Улсаас Метагийн төлбөрт 1 сая орчим ам.доллар гадагш урссан байна. Тодруулбал, 379 фэйсбүүк хэрэглэгч хувь хүн болон пэйжээр дамжуулан 100-29,000 хүртэл ам.долларын төлбөртэй пост нийтэлсэн бол 100 ба түүнээс бага дүнтэй ам.доллар төлсөн хаягийн тоо 411 байгаа юм. Эдгээрийн дийлэнх нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаатай холбоотой билээ. Тэгвэл сонгуульд өрсөлдөж […]

Цахим орчинд “Зүдэрсэн нэгнээ татаж хүчээ нэгтгэе” гэсэн тайлбар бүхий МАН-ын тугийг залсан Тоёота ланд круйзер маркийн автомашин Фургон автомашиныг татан гол гаргаж буй зураг таржээ. 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ цаг үед үнэхээр ийм явдал болсон мэт сэтгэгдлийг иргэдэд төрүүлж, “Багаар нь дэмжиж хүчийг нь нэгтгэе”, “Хүчээ нэгтгэвэл улсаа өөд нь татна” […]

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08:00 цагт товлогдож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байв. Гэвч хурлын ирц хангалтгүй, маш олон газар, хөтөлбөрийн дарга ирээгүй тул хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэднийг чөлөөлж, хариуцлага тооцох талаар мэдэгдсэн юм. Тэрбээр: Авто замын газар Аялал жуулалчлалын газар Боловсролын газрын дарга Газрын албаны дарга Орон сууцны, дэд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх