О.Магнай, тусгай зөвшөөрлийг БАЙХГҮЙ БОЛГОНО гэсэн ч АН-ын мөрийн хөтөлбөрт ЦӨӨРҮҮЛНЭ гэжээ

УИХ-ын 28 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүрэгт АН-аас нэр дэвшиж буй О.Магнай дараах амлалтыг иргэдэд өгсөн бичлэгээ олон нийтийн сүлжээгээр цацжээ.

Тэрбээр амлалтандаа “Би ялах юм бол энэ бүх дарамт шахалт бий болгож байгаа тусгай зөвшөөрлийг бүхэлд нь байхгүй болгонo. Та зургаадугаар сарын 25-ны өдрөөс эхэлж дэлгүүрээ нээхдээ хэнээс ч битгий зөвшөөрөл ав. Гуанзаа нээхдээ хэнээс ч битгий зөвшөөрөл ав. Үсчин, угаалгын газар юу байдаг юм, тэр бүгдийг нээхдээ хэнээс ч зөвшөөрөл авахгүй, өөрөө өөртөө эзэн байх ийм боломжийг өнөөдөр би таньд олгохоо амалж байна” хэмээн ярьсан байна.

Тэгвэл ингэж амлалт өгч болох эсэхийг бид нягталлаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 38.2-т

“Нам, эвслээс нэр дэвшигч тухайн нам, эвслийн сонгуулийн мөрийн хөтөлбөрөөс тусдаа мөрийн хөтөлбөртэй байхыг хориглоно” хэмээн заасан. Мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй зүйлийг нэр дэвшигч сонгогчдод амлах нь хуулиар хориотой гэсэн үг.

Ардчилсан намын мөрийн хөтөлбөртэй танилцвал тусгай зөвшөөрлийн талаар “Төрийн зүгээс бизнес эрхлэгчдэд үзүүлж буй хүнд суртал, дарамтыг арилгаж, татвар төлөгч аж ахуйн нэгжүүддээ үйлчилдэг, зөвлөдөг тогтолцоог бий болгоно. Тусгай зөвшөөрлийн тоог цөөрүүлнэ” хэмээн тусгасан байна. Өөрөөр хэлбэл, тусгай зөвшөөрлийг О.Магнайн хэлсэн шиг “алга болгохгүй”, цөөрүүлэх тухай заажээ.

Бэлтгэсэн: Fact Check Mongolia

Төстэй мэдээлэл

Сүүлийн нэг сард буюу 2024.05.25-06.24-нд Монгол Улсаас Метагийн төлбөрт 1 сая орчим ам.доллар гадагш урссан байна. Тодруулбал, 379 фэйсбүүк хэрэглэгч хувь хүн болон пэйжээр дамжуулан 100-29,000 хүртэл ам.долларын төлбөртэй пост нийтэлсэн бол 100 ба түүнээс бага дүнтэй ам.доллар төлсөн хаягийн тоо 411 байгаа юм. Эдгээрийн дийлэнх нь УИХ-ын сонгуулийн сурталчилгаатай холбоотой билээ. Тэгвэл сонгуульд өрсөлдөж […]

Долоо дахь удаагийн парламентын хугацаа дуусаж, гишүүд ажлын тайлангаа иргэдэд хүргэж байна. Зарим нэр дэвшигчид ажлын тайлан нэрээ хийгээгүй ажлаа хийсэн мэтээр зөрүүтэй мэдээллүүд оруулж байна гэсэн уншигчдын хүсэлтийн дагуу factcheck.mn мэдээллийг нягтлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатарын 2016-2020 оны ажлын тайлангаас онцолж байна. Монгол төрийн шинэчлэл бүлгийн эхний хуудаснаа тэрбээр татварын шинэчлэл хийж, […]

УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгаа эхэлсэнтэй холбоотойгоор нэр дэвшиж, сонгуульд өрсөлдөгчид, ялангуяа улирч буй парламентын гишүүд элдэв ажлыг өөрийн болгож “наах” үзэгдэл цөөнгүй гарч байгааг factcheck.mn нягталж байна.  Хамгийн эхний баримт бол шатахууны үнийг Өргөдлийн байнгын хороо буулгасан гэх мэдээлэл. Тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэг Өргөдлийн байнгын хорооны үр дүнд хүрсэн ажлынхаа нэгээр шатахууны […]

УИХ-ын сонгуульд өрсөлдөж буй нэр дэвшигчид иргэдтэй хийж буй уулзалт болон нийтэд өгч байгаа мэдээллийнхээ үеэр санаатай болон санамсаргүй ташаа мэдээлэл өгөх тохиолдол гарч байна. Тухайлбал, АН-аас Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нэр дэвшиж буй О.Магнай МАН-ын өрсөлдөгч гурван нэр дэвшигчийг мэтгэлцээнд дуудаж буй талаараа мэдээлэл хийх үеэрээ сэтгүүлчийн асуултад хариулахдаа “Өөрөө өөртөө ажлын байр […]

2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахад цөөн хоног үлдээд байна. Factcheck.mn сайт нэр дэвшигчид болон намуудын сонгогчдод ярьсан зүйлээс нягтлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад Бүгд найрамдах намын дарга, энэ удаагийн сонгуульд ШИНЭ-ээс өрсөлдөж буй Б.Жаргалсайхан тус эвслийн нэр дэвшигчдийн уулзалтын үеэр хэлсэн үгийг нягталж шалгалаа. Тэрбээр Сүхбаатар дүүрэг буюу 24-р тойрогт ШИНЭ эвслээс […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх