Хөвсгөл аймагт коронавирус илэрсэн гэдэг ХУДАЛ!

Фэйсбүүкийн чатаар “Хөвсгөл аймагт шинэ коронавирусийн халдвар илэрсэн, улс орон дайны байдалтай адил хэмжээний онц байдал зарлаад байна, …” гэх зэрэг агуулга бүхий эмэгтэй хүний дуут мессеж фэйсбүүкийн чатаар ихээр тархаж байна.

Тэгвэл уг мэдээллийг Хөвсгөл аймгийн эрүүл мэндийн газар үгүйсгэлээ. Тэд дээрх мэдээллийг ор үндэслэлгүй худал мэдээлэл гээд иргэдийг цааш түгээхгүй байхыг хүсчээ.

Түүнчлэн Хөвсгөл аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын шинжилгээнд коронавирус илрээгүй гэдгийг Эрүүл мэндийн яамнаас мөн тодруулан баталгаажууллаа.

Төстэй мэдээлэл

МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрч, зургаан оюутан халуурч байгаа талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна. Тэгвэл энэ нь худал болохыг Засгийн газар, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Тэрбээр “Буруу ташаа, албан бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй” […]

Өчигдөр буюу 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 12 дугаар сарын 31-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгасугай” гэсэн агуулгатай Засгийн газрын тогтоолын зураг цахим орчинд тарсан юм.  Энэхүү тогтоолын зургийг нягтлахад ХУУРАМЧ болох нь тогтоогдлоо.    Юуны өмнө энэхүү зураг нь дээр дурдсанчлан цахим орчинд 11 дүгээр сарын 29-ний өдөр […]

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр монгол хэл дэлхий дахинд мөхөж байгаа таван хэлний нэгд багтаж байгаа тул Эх хэлний тухай хуульд шинэчлэл хийх шаардлагатай байна гэж хэлсэн юм. Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа. Дэлхийн 195 улсад 7,000 орчим хэлээр хүмүүс харилцаж, ярьж байна. Түүнээс 20 хэлээр нь зөвхөн ганц хүн ярьж […]

“Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 16:04 цагт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” нэртэй фейсбүүк хуудас нийтлэв. Энэ мэдээллийг үнэн эсэхийг нягталж шалгалаа. Дээрх мэдээллийг байршуулснаас 28 минутын дараа “Талын мэдээ-Тавин хоромд” нэртэй фейсбүүк хуудас хуваалцаж, тун удалгүй Control.mn сайт Э.Сувдаа гэсэн автортайгаар нийтэллээ. Утгыг товчхон сийрүүлбэл, “Өвөрхангай […]

Монгол бүсгүйчүүд нэртэй фэйсбүүк пэйжид 2022 оны 2-р сарын 9-ний өдөр “Монгол Улсаас өвлийн олимпод оролцож буй анхдагч уран гулгалтын тамирчин Г. Марал-Эрдэнэ. Амжилт хүсээд дэмжээрэй. Монгол хүн байна даа энэ постыг #Like дараад #Share хийгээрэй” гэсэн пост оржээ. Есөн цагийн хугацаанд энэхүү постод 842 хүн хариу үйлдэл үзүүлж, 488 хүн хуваалцсан бөгөөд 136 сэтгэгдэл […]

УИХ-ын гишүүн С.Ганбаатар иргэдтэй уулзах үеэрээ уран олборлолтын талаар “Ураныг боль гэж хэлэхээс илүү энэ аюултай, уран газрын хэвлий рүү хор шахахад дараа нь тэндээс үүл босоод ууршаад, тэр үүл нь нүүж ирээд энд буухад энд байгаа ургамлуудыг бүгдийг нь байхгүй болгох уу гэдгийг судалгаагаар гаргаж ир. Үгүй гэвэл баталгаагаа өг. Уран, янз бүрийн улс […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх