Бугын зургийг Монголд аваагүй!

 

Канадын баруун мужид Montebello, Quebec хэмээх нэг сая гаруй хүнтэй хот бий. Аялал жуулчлал энд их хөгжсөн. Ялангуяа “Parc Omega” дахь амьтадын хүрээлэнд хэдийгээр жинхэнэ “амьд” биш ч гэсэн үзэсгэлэнт байгалтай төгс зохицсон зэрлэг амьтадын зураг авахаар жуулчид маш ихээр ирдэг байна. Буга согоо гэх мэт илт аюулгүй амьтад хүнд ойртон ирж гар дээрээс нь сүү ууж, тэжээл идэх нь ч бий. 2018 оны 12 дугаар сарын эхний 7 хоногийн нэвсийсэн цастай нэгэн өдөр Канадын гэрэл зурагчин Alan Poelman / https://www.instagram.com/alftown/ / их азтай байлаа. Тэрээр ойн захаар цувран явж байгаа бугын сүргийн гайхалтай хэдэн зураг дарж амжлаа.

Тэрээр зургуудаа өөрийн инстаграмдаа байршуулжээ

Тэдгээрээс дэлхий даяар хамгийн их түгээгдсэн нь нас бие гүйцсэн эр бугын энэхүү зураг юм.

Түүний инстаграм дээрх зураг

Энэхүү зургаа Alan Poelman 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр инстаграмдаа байршуулжээ. Зургийг тавьснаас хойш өнөөдөр Google сайтаар хайхад 3 сая гаруй илэрц гарч ирнэ. Мөн инстаграм дахь Montebello, Quebec хуудас Alan Poelman-ий дээрх цуврал зургаас 3 бугатай зургийг профайл зургаараа сонгсосон нь одоо ч хэвээрээ байна.    

Зурагчны хамгийн их түгээгдсэн дээрх бугатай зургийн тухайд 2020 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр Boderiste Brcko Distrikt хэмээх Facebook хуудас дээр тавигдсанаар нийгмийн сүлжээнд дахин олны анхаарлын төвд орж ирлээ.

Улмаар 2020 оны 2-р сарын 29-нд “Дэлхийгээр Аялагчид World Wanderers” хэмээх 624000 гишүүнтэй Монголын хамгийн том аялалын Facebook груп энэхүү зургийг “Сэлэнгийн Хүдэр суманд” гэсэн тайлбартайгаар нийтлээд нэг цаг гаран байршуулаад устгав. Гэвч энэ хооронд олон хэрэглэгч зургийг татаж аваад өөрийн хаягаараа дамжуулсаар байна.

Тухайлбал манай нэрт сэтгүүлчдийн нэг Б.Ганчимэг дараах байдлаар өөрийн фэйсбүүк дээрээ оруулжээ. Түүнийг манай олон сэтгүүлч, нийгмийн идэвхтэй харилцаанд байдаг залуу үе дагаж, мэдээлэл авдаг юм.

Ийнхүү Канадын гэрэл зурагчин Alan Poelman-ий зургийг ертөнцийн нөгөө хязгаарт орших Монгол хэмээх орны сэтгүүлчээс эхлээд олон иргэн Монголд авсан хэмээн андуурч өөр хоорондоо түгээлцэж байна.

Төстэй мэдээлэл

Олон улсын цэргүүд коронавирусийн эсрэг Монголын төрийн далбаан дор нэгдэж хийсэн гэх видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа билээ.    Олон нийт энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш зориуд хийсэн хэмээн ойлгож байгаа тул фактчек буюу баримтыг нягталж, бичлэгийг анх цацсан “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” фэйсбүүк хуудсаар дамжуулан эх сурвалжтай холбогдож энэ талаар тодруулсан юм. Тэгвэл […]

Дахин нийтлэв… Товч агуулга Handaa Byamba гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.23-нд “7 жилийн өмнө 2018 онд судлаач, эдийн засагч Х. Болорболд, доктор Б.Жаргалмаа нар умайн хүзүүний хорт хавдрын эсрэг гэх АНУ-ын вакцины талаар ийнхүү ярьсныг Юутуб дээрх Вакцинжуулалт бол дархлаажуулалт биш нэртэй ярилцлагаас хэсэгчлэн орууллаа” гээд видео хуваалцжээ. Уг мэдээллийг нягталлаа. Factcheck: 9:02 минут үргэлжлэх уг […]

Фэйсбүүк цахим хуудсанд covid19 халдвараас сэргийлэх зорилгоор “care”гэх

2021 оны аравдугаар сарын 9-ний өдөр Miniih – Минийх нэртэй фэйсбүүк хуудаст “Ажилгүй залууст 1 сая төгрөгийн тэтгэмж өгч эхэллээ” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулжээ. Уг мэдээллийн доор хүмүүс халамжийн бодлогоо зогсоох талаар, ажил хийж буй хүмүүсийн татварын мөнгөөр ажилгүй хүмүүсийг тэтгэж байгаа тул зогсоохыг шаардсан агуулга бүхий сэтгэгдлүүдийг үлдээжээ. Дээрх мэдээллийг нягталлаа. Уг мэдээллийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх