1072 хувьцааны ногдол ашгийг олгуулсан “гавьяа” ганц У.Хүрэлсүхийнх гэдэг ӨРӨӨСГӨЛ

Хурандаа У.Хүрэлсүхийг дэмжигчид хэмээх 176 мянган лайктай фэйсбүүк хуудсаар 1072 хувьцааг иргэдэд олгож эхэлсэн нь цор ганц У.Хүрэлсүх хийсэн мэтээр бичжээ. Уг мэдээлэлд нэг өдрийн дотор 8200 хүн лайк дарж, 1700 хүн коммент бичин, 3800 хүн шэйрлэжээ.

Тэгвэл ЭТТ-г нэг их наяд төгрөгийн ашигтай ажиллуулсан хүчин зүйл нь зөвхөн У.Хүрэлсүх ба түүний Засгийн газар мөн эсэхийг нягталж үзлээ.

Хамгийн түрүүнд энэхүү мэдээлэлд “Өнөөдөр Монголын иргэд АНХ УДАА газрын баялгаа хүртэж эхэлж байна” хэмээсэн. Тэгвэл өмнө дурдсанчлан сургалтын төлбөр болон бэлэн мөнгөөр газрын баялгаа хүртэж байсан тул ийнхүү хэлсэн нь ташаа гэж болно. 

Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой” компани 2009 онд БНХАУ-ын “Чалко” компаниас “Дараа нүүрсээр төлж барагдуулах нөхцөлтэй”-гээр гэрээ байгуулж, 350 сая ам.долларыг урьдчилан авсан. Ингэхдээ нүүрсээ зах зээлийн ханшаас доогуур өгөхөөс тохирсон ба зээлж авсан 350 сая долларыг “Хүний хөгжлийн мөнгө” нэрээр сонгуулийн амлалт болгон тараасан билээ. Удалгүй 2012 оноос дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнэ шалдаа бууснаар үйл ажиллаа нь доголдсон “Эрдэнэс Тавантолгой” компани дотоод зардлаа бууруулахын зэрэгцээ Баруун Цанхийн ордоо ашиглаж эхэлсний зэрэгцээ дэлхийн зах зээл дээрх нүүрсний эрэлт ба үнийн өсөлтийн ачаар 2016 оноос буюу У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдэхээс өмнө үйл ажиллагаа нь жигдэрч эхэлсэн. 2017 оны гуравдугаар сард дотоод болон гадаад өрөө бүрэн барагдуулж дууссан юм.

Харин У.Хүрэлсүхийн Засгийн газар 2017 оны 10-р сарын 4-нөөс эхэлсэн юм.

Нэгэнт өргүй болсон тул компанийн ашигт ажиллагаа тасралтгүй нэмэгдэж ирэв. Тодруулбал, 2016 онд 32.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж эхэлсэн. 2017 онд 490 тэрбум, 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. 2019 онд 60 сая дахь тонн нүүрс олборлож, 1 тэрбум ам.долларын борлуулалттай, 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, анх удаа хувьцаа эзэмшигч иргэддээ ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн нь энэ. 

Түүнээс гадна “Мафиозмын гарт секунд тутам дуслаар гоожиж очсон алдагдлыг арилгаж, хяналт шалгалтыг зангианд нь тултал өндөрсгөв” гэдгийг нягталбал, секунд тутамд гоожиж байгаа алдагдал буурсан гэдэг нь эргэлзээтэй. Учир нь хууль, санхүү, эдийн засаг, геологи, уул уурхайн мэргэжлийн 9 залуу үүсгэн байгуулсан “1,072 хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах холбоо”-ны гаргаж тавьсан мэдээллээр ЭТТ-ын удирдлагын зардал жил тутам 5-6 тэрбум төгрөгөөр өсөж, хөрөнгө оруулалтын танаж болох 400 тэрбум төгрөг байгааг Үндэсний аудитын газрын шалгалтын баримт дэлгэн гаргаж тавьсан байдаг ба уг тооцооллоор нэг хувьцаа эзэмшигч 400 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж байгааг тус холбоо хөндсөөр ирсэн.

Мөн Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хувьцааны ногдол ашгийн талаар “1,072 хувьцааны ногдолд ашгийг олгох Сангийн яамтай хамаагүй. Сангийн яам төсвийн мөнгийг л удирддаг. Харин 1,072 хувьцааны ногдол ашиг бол компани олсон ашгаасаа хувьцаа эзэмшигчдэдээ хүртээж байгаа хэрэг” гэсэн тайлбарыг өгч байсан юм. 

Өөрөөр хэлбэл, иргэдэд 1,072 хувьцааны ногдол ашиг тарааж байгаа нь дэлхийн зах зээл дээрх нүүрсний үнийн өсөлт, экспортын гарц нэмэгдсэнтэй холбоотой. 2020 оны тавдугаар сарын 21-ний өдөр ЭТТ ХХК-ийн шийдвэрийн дагуу олгож буй хувьцааны ногдол ашиг нь дан ганц У.Хүрэлсүхийн Засгийн газар болон түүний гавьяа мэт бичсэн уг мэдээлэл өрөөсгөл юм.

Нягталсан: MCIR
 

Төстэй мэдээлэл

ОХУ хоёрдугаар сарын 24-нд Украин улс руу довтолж,

@Batbold33455566 гэх твиттер хэрэглэгч “Дельтагийн дэгдэлтийн шинэ голомтоор Украиныг ДЭМБ тодрууллаа, прогноз тийм л байна. Украины хэрэглэсэн вакцин манайтай усны дусал шиг адилхан, барууны цөөн тооны вакцин за тэгээд жунгаа вакцинанд бүх нийтийг хамруулсан, огтхон ч үр дүнгээ өгөөгүй” гэсэн агуулгыг жиргэжээ. Уг жиргээг нягталлаа. Factcheck: Украин улсад COVID-19-ийн дельта хувилбарын анхны тохиолдол 2021.06.23-нд батлагджээ. […]

Товч агуулга Цогбадрахын Болор-Эрдэнэ гэх фэйсбүүк хэрэглэгч 2025.01.02-ны өдөр “Ураны хүдрийн агууламжаас хамаарч 100тн шорооноос ердөө 1% ураныг ялган авдаг ба 99% нь цацраг овоолого хаягдал болж үлддэг” гэсэн пост оруулжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Монгол Улсын Засгийн газартай хамтран уран олборлох төсөл хэрэгжүүлэх гэж буй “Орано майнинг” группийн үйл […]

НҮБ-ийн хүн амын сангийн Монгол дахь шадар суурин төлөөлөгч Л.Оюунаа “Монголын 10-15 насны 100 хүүхдийн 11 нь амиа хорлож байна. Энэ тоо бол Ази бүсдээ 5 дахин илүү үзүүлэлттэй байгаа” хэмээн МҮОНТВ-д өгсөн ярилцлагадаа дурджээ. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Factcheck: ДЭМБ, Эрүүл мэндийн хөгжлийн төв хамтран “Эрүүл мэндийн үзүүлэлт” сэдэвтэй […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх