С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргаар ажилласан – ХУДАЛ


Өнгөрсөн 2016-2020 онд нийслэлийн Засаг даргаар ажилласан эрхмүүдээр livetv С.Батболд, С.Мөнхчулуун, С.Амарсайхан, Ж.Батбаясгалан нарыг нэрлэж, зурагтай нь мэдээлсэн нь ташаа байна. 

2016 оны орон нутгийн сонгуулийн дараа С.Батболд хотын даргаар сонгогдон ажилласан ч 2018 оны арванхоёрдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн юм. Ингэснээр тэрбээр анх удаа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа буусан хотын мээр болж байв.

Ийнхүү нийслэлийн ИТХ хуралдаж, шинэ хотын даргад С.Амарсайханыг санал болгосон бол заалнаас Төлөөлөгч С.Мөнхчулуун нэрээ дэвшүүлсэн байдаг. Улмаар нууц санал хураалтаар С.Мөнхчулууныг ИТХ-ын Төлөөлөгчдийн олонх нь хотын даргаар сонгосон ч Ерөнхий сайд батламжлаагүй төдийгүй МАН-ын УЗ түүнийг намын бодлого сөрсөн хэмээн үзэж намын гишүүнээс хассан билээ.

Ийнхүү С.Амарсайхан хотын дараагийн дарга болсон бөгөөд 2020 оны УИХ-ын сонгуульд дэвшин парламентад сонгогдсон тул түүний албыг хотын даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан залгамжилж буй. Тиймээс С.Мөнхчулуун нийслэлийн Засаг даргаар ажилласан гэдэг мэдээлэл ХУДАЛ юм.

Нятгалсан: Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх Fact Check Mongolia санаачилгын үүсгэн байгуулагчдын

Хэд хоногийн өмнөөс “Ройтерс”: С.Баярцогтыг 10 сая ам.долларын авлигын хэрэгт буруутгалаа гэсэн гарчигтай мэдээ фэйсбүүк орчинд түгээгдэж эхлэв. Тухайн мэдээлэл нь www.shuud.mn сайтын бэлтгэсэн мэдээлэл бөгөөд энэхүү үйл явдал нь өнөөдрөөс хоёр жилийн өмнө буюу 2018 оны гуравдугаар сарын 20-ны өдрийн үйл явдал болох нь мэдээ уруу ормогц харагдаж байна. Гэвч тухайн мэдээллийг нийгмийн мэдээллийн сүлжээнд […]

Amraa Ch гэх фэйсбүүк хэрэглэгч “Одоогоор вакциныг халсан

Коронавирусийн эсрэг вакцины талаар үнэн, худал янз бүрийн мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тархсаар байна. Энэ тухай мэдээллийг баталгаатай эх сурвалжаас авч, нягталж байхыг уншигчдадаа FactCheck.mn зөвлөж, зарим мэдээллийг нягтлан хүргэсээр байна. АНУ-ын Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс олон нийтийн дунд эргэлзээ төрүүлсэн мэдээллүүдийг нягтлан гаргасныг бид энэ удаа хүргэж байна. COVID-19-ийн эсрэг вакцинаас халдвар […]

Цахим орчинд “Бүх нийтээр амардаг өдрийг хоёроор нэмэх нь” гэсэн мэдээлэл өчигдрөөс эхлэн тарав. Тодруулбал, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Ч.Ундрам нар “Үндэсний ном, бичиг соёлын өдрүүд”-ийг тэмдэглэдэг болох хуулийн төслийг есдүгээр сарын 18-ны өдөр УИХ-ын даргад өргөн барьсан. Хуулийн төсөл нь Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах бөгөөд ингэснээр тав болон есдүгээр […]

Өдөрт олон амьсгалах нь зүрхний шигдээс болох эрсдлийг

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх