Жон Ленноны Монгол дахь зургууд – ЭВЛҮҮЛЭГ

Билгүүн номч Бямбын Ринчен, Домогт “Битлз” хамтлагийн гишүүн асан, хөгжимчин, ая зохиогч Жон Леннон нарын зураг ойрын өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр түгээд буй. 

Уг зургийг бид нягтлахад эвлүүлэг болох нь нотлогдлоо. Тодруулбал, Жон Ленноны уг зураг нь 1974 оны наймдугаар сарын 29-нд Нью-Йорк хотноо гэрэл зурагчин Боб Груэний авсан зураг ажээ. Боб Груэн энэ зургийн талаар “Энэ бол Леннон “Lost Weekend” цомгийнхоо ажлыг дуусгасны дараа, ням гарагийн үдэш байсан” хэмээн дурсжээ. 
1974 оны 8 сарын 29,  Нью-Йорк хот
Гэрэл зургийг Боб Груэн Caption

Харин дээрх эвлүүлгийн эх болох нэрт эрдэмтний сууж буй зургийн талаар Хэл зохиолын хүрээлэнгийн Хэл шинжлэлийн салбарын эрхлэгч, Б.Ринчений нэрэмжит шагналт, доктор Э.Пүрэвжаваас тодруулахад 1957, 1958 оны орчимд Хүрхрээ зусланд гэрийнхээ үүдэнд сууж буй зураг болохыг хэлсэн юм. 
Төрийн соёрхолт, зохиолч академич, Б.Ренчин
Хүрхрээ зуслан дахь гэрийнхээ үүдэнд

Түүнчлэн “Зураг түүх өгүүлнэ. 1968.7.10-нд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар ИБУИНВУ-ын иргэн нөхөр Ж.Ленноныг империализмын эсрэг, энх тайвны төлөө үзлээр хүүхэд залуучуудыг хүмүүжүүлж, Ази-Номхон далайн бүс нутгийн тогтвортой байдлыг бэхжүүлэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан учир “Алтан гадас” одонгоор шагнасан байдаг. Тухайн үед мэдээлээгүй. Билгүүн номч Б.Ринчен, Ж.Леннон нарын Монголд хамт авахуулсан зураг ийм учиртай юм. Ер нь бол нэг будлиу тойрон хүрээлэгч Ж.Ленноныг хоёрын нууц хүүгийн ач хүү юм” гээд ойлгуулчихсанаас болсон гэж бас ярьдаг. Андуурснаа мэдээд нууцалсан ч гэх юм билээ” гэсэн тайлбартай бас нэг зураг тараад буй.

Тэгвэл уг зураг нь мөн эвлүүлэг байна. Тэрхүү гэрэл зургийн эх зураг нь 1969 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр Жон Леннон, Ёоко Оно нар Оттовагийн Парламентын ордонд Канадын Ерөнхий сайд Пьер Эллиот Трюдотой уулзах үеийг хальсанд буулгасан нь энэ аж. 

Тиймээс эдгээр зураг нь олныг төөрөгдүүлсэх зорилгоор эвлүүлсэн ташаа мэдээлэл юм. Бид Гүүглийн зургийн хайлтын систем болон дээр дурдагдсан аман эх сурвалжуудыг ашиглан нягталж шалгалаа. 

Ц.Тамир (MCIR)

Төстэй мэдээлэл

Товч агуулга: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашиг болгож, иргэн бүрд 116,000 орчим төгрөгийн Цагаан сараас өмнө бэлнээр олгохоор төлөвлөж байгаа талаар тус компанийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат УИХ-ын чуулганы үеэр мэдээлэв. Энэ нь тус компанийн 2022 оны ногдол ашиг ажээ. 2024 оны УИХ-ын сонгууль дөхөж байгаа энэ үед “Эрдэнэс Тавантолгой” компаниас иргэддээ ийнхүү ээлжит […]

Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд

“ПСР бол аливаа халдварт өвчин оношлодог багаж биш. Нобелын шагналт доктор Карл Маллис” гэсэн постыг Zanaa Jurmed гэх фэйсбүүк хаягаас нийтэлжээ. Уг мэдээллийг нягталлаа. Нобелын шагналт доктор Карл Маллис FactCheck: Нобелын шагналт Карл Маллис гэх эрдэмтний талаар илэрц Google-ээр олдсонгүй. Харин Кэри Б. Маллис хэмээн эрдэмтний талаар мэдээллүүд байна. Биохимич Кэри Б. Маллис нь 1993 […]

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч наймдугаар сарын 26-д дараах постыг оруулжээ. Уг постод 428 хүн лайк дарж, 59 хүн сэтгэгдэл бичиж, 126 хүн цааш нь түгээсэн байна. Уг агуулгыг нягталлаа. FACTCHECK: Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) COVID-19 вакцины гурав дахь тунг хийлгэх албан ёсны заавар, зөвлөмж гаргаагүй. Учир нь гурав дахь тунгийн ашиг тус, аюулгүй байдлын талаарх […]

УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн ярилцлагад оролцох үеэрээ одоогоос арван жилийн өмнө хотод ирсэн хийгээд жижүүрийн ажил хийдэг байсан талаараа ярьжээ. Тодруулбал, тухайн ярилцлагынхаа үеэр “Би 30-тай байхдаа хотод орж ирсэн шдээ. Ерөөсөө арван жилийн өмнө. Сумын тамгын газарт жижүүр хийж байсан. Нэг их үгүйсгэх […]

Bayaraa Terbish гэх фэйсбүүк хэрэглэгч “Өнөөдөр гэр бүл бүр 800,000,000 хүртэлх тэтгэлэг авдаг. энэ луйвар биш. Үүнийг авахын тулд сэтгэгдэл дээр “ok” гэж бичээрэй” гэсэн пост оруулсны доор 28 хүн ок гэж бичжээ. Яг энэ агуулгатай пост өнгөрсөн оны сүүлчээс цахим орчин гарч эхэлсэн бөгөөд Gantul Saran гэх хэрэглэгчийн оруулсан постны доор 109 хүн “Ок” […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх