Биггрийн лайт ХХК: Манай компани хотын даргад ямар ч халуун хэмжигч зараагүй, бид зөвхөн цэвэр ус л үйлдвэрлэдэг

Нийслэлийн Засаг дарга Д.Сумьяабазар “Миний өрөөний үүдэнд тавьсан халуун хэмжигчийг би хувийнхаа мөнгөөр худалдан  авсан” хэмээн зарлаж, “Биггрийн лайт” ХХК-иас тамга тэмдэгтэй 5,000,000 төгрөгийн баримтыг олон нийтэд дэлгэсэн.

Хотын даргын уг мэдээлэл үнэн эсэхийг нягталж “Биггрийн лайт” ХХК-тай 969920**  утсаар холбогдон тодруулахад “Манай компани “Эко” нэртэй цэвэр ус болон “ICE” нэрийн баллонтой цэвэр усыг үйлдвэрлэж, түгээх үйл ажиллагааг л явуулдаг. Металл илрүүлэгч болон халуун хэмжигч огт зардаггүй. Тийм үйл ажиллагаа явуулдаггүй. Хотын даргад ямар ч халуун хэмжигч зараагүй” гэх эрс үгүйсгэсэн тайлбар өглөө.

Бид хотын даргын жиргээнд ямар нэгэн эндүүрэл гарсан байж болзошгүй хэмээн үзэж, нягтлах үүднээс Д.Сумьяабазарын 991108** дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байлаа. Тиймээс түүний хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад өдгөө зөвлөх нь болсон М.Мөнхчимэгтэй утсаар холбогдож “Нийслэлийн Засаг дарга өрөөнийхөө үүдэнд тавьсан халуун хэмжигчийг хувийнхаа мөнгөөр таван сая төгрөгөөр худалдан авсан гэж өчигдөр жиргэсэн. Энэ мэдээлэл нь үнэн үү” хэмээн нягтлахад “Үнэн шүү дээ. Өөрөө баримтыг нь хүртэл гаргаж тавьсан байгаа биз” хэмээн хариулав.

Тэгэхээр хотын дарга маань хувийнхаа мөнгөөр, бүр таван сая төгрөгөөр халуун хэмжигчийг “Биггрийн лайт” ХХК-аас худалдан авсан гэх мэдээлэл мэт ор үндэсгүй худал зүйл болж таарлаа. Тэрбээр хоёр ч хонохгүй баригдах зүйл дээр яагаад худлаа ярьсан нь анхаарал татаж байна.

Харин Нийслэлийн Засаг даргын үүдэнд тавигдсан метал илрүүлэгч, халуун хэмжигч төхөөрөмжийн талаар судлан үзэхэд “Тухайн бүтээгдэхүүн нь БНХАУ-ын Донггуан хотод төвтэй, биометр баталгаажуулалтын дэвшилтэт технологийн бараа бүтээгдэхүүнийг дагнан үйлдвэрлэдэг ZKTeco гэх компанийн  үйлдвэрлэсэн  Walk Through Metal Detector ZK-D3180S серийн бараа бүтээгдэхүүн” болох нь тогтоогдлоо. Уг бүтээгдэхүүн тоо ширхэгээсээ хамаараад 850-1000 ам.доллараар худалдаалагддаг байна.

Нягталсан: С.Будрагчаа (livetv.mn)

Төстэй мэдээлэл

Товч агуулга Зургаан сартайгаас доош насны хүүхдийг ээж нь вакцин хийлгэсний дараах эхний 48 цагт хөхүүлэхдээ болгоомжтой байхыг судлаачид сануулаад судалгааны үр дүнд вакцинжуулалт нь аюулгүй байсан гэдгийг хэлжээ. Аль нэг вакцин нь хөхөөр хооллож буй нярай хүүхдэд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй. Вакцин нь эхчүүдийн хөхний сүүнд коронавирус буюу SARS-CoV-2-ыг таньдаг эсрэгбие, тэр […]

Товч агуулга Вакцинууд аливаа өвчнөөс, нас баралтаас үр

Tserenkhuu Ishtseden нэртэй Фэйсбүүк хэрэглэгч “16.07.21 ПАЛ ХИЙСЭН МЭДЭЭ” гэсэн нэгэн линкийг постолжээ. Тэрбээр “Жунгаа вакцины үр дүн хүмүүс өөрсдөө халдвар аваад эдгэснээс үүссэн эсрэг биетэд ч хүрэхгүй байгааг эцсийн байдлаар тогтоожээ. Энэ тухай бараг бүх агентлагууд мэдээлж байна. Хятад улс энийгээ хүлээн зөвшөөрсөн нь “хохь чинь” гэж байгаа юм шиг… БиоНТех вакцинаас 10 дахин […]

Коронавирусийн цар тахлын эсрэг вакцинжуулалтыг ажлыг Монгол Улсын Засгийн газар энэ оны гуравдугаар сараас эхлүүлэхээр төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл Сар шинийн босгон дээр ХХБ-ны гүйцэтгэх захирал О.Орхон банкныхаа 30 жилийн ойг тохиолдуулан дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа AtraZeneca болон СпутникV вакциныг 200 мянган тунг ойрын хугацаанд оруулж ирж, харилцагчдаа үнэ төлбөргүйгээр вакцинжуулах ажлыг хийхээр шийдвэрлэснээ дуулгав. Эдгээр […]

“ҮНЭХЭЭР НИЙТЭЭРЭЭ ДУУСАЖ БАЙНА ДАА. ТЭМЦЭЭД БИД ДИЙЛЭХГҮЙ ЮМ. Ёстой эмгэнэл юм” гэсэн тайлбар бүхий матрас дээр хөнжил нөмрөн хэвтэж буй хүүхдийн зураг цахим орчинд тархсан. Уг зургийг иргэн Ч.Ганжавхлангийн 2017 онд Ид шидийн аяны хүрээнд бэлэг тараах, сайн үйлсийн аяны үеэр бичсэн постын хамт шэйрлэж байгаа бөгөөд уг зургийг нягталлаа. Энэхүү зургийг 2019 оны […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх