Я.Содбаатар: Иргэд л өөрсдөө л гэрээсээ гарахгүй, ажилдаа явахгүй байгаа – ХУДАЛ

Шадар сайд Я.Содбаатар “УОК-оос хэзээ ч хатуу хөл хорио тогтоох чиглэл өгөөгүй шүү. Иргэд л өөрсдөө гэрээсээ гарахгүй ажилдаа явахгүй байгаа” гэсэн зураг цахим орчинд тараад байна.

Энэхүү мэдээллийг нягталж шалгалаа.

Юун түрүүнд мэдээлэл үнэн эсэхийг ikon.mn сайтаас тодруулахад “Манайд ийм мэдээлэл ороогүй. Манайд орсон мэдээллийн зургийг ашиглан ийм мэдээлэл тараасан байна” гэсэн хариултыг өглөө.

Уг мэдээллийн гарчгаар google-ээс хайлт хийхэд мөн илэрцгүй байгаа нь үүнийг баталж байна.

Зурагт 2020 оны 12-р сарын 2-ны өдөр ikon.mn сайтад нийтлэгдсэн гэсэн мэдээлэл байх бөгөөд энэхүү мэдээллийг нягталж шалгахад фотошоп ашиглан засварласан байна.

Ikon.mn сайт 2020 оны 12-р сарын 2-ны өдөр нийтэлсэн “Я.Содбаатар: Халдвар бүртгэгдээгүй аймаг хооронд зорчиход COVID-19-ийн шинжилгээ өгөх шаардлагагүй” гэх мэдээллийг зургийн програм ашиглан өөрчилсөн болох нь нотлогдлоо.

Нягталсан Ц.Тамир

Төстэй мэдээлэл

Цахим орчинд найруулагч Б.Баатарын эргэлзээтэй мэдээлэл агуулсан дээрх жиргээ бүхий зураг тараад буй. Уг зургийг нягталж шалгах хүсэлт ирсний дагуу бид нягталлаа. Дээрх жиргээг найруулагч Б.Баатар жиргэсэн нь үнэн бөгөөд энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр itoim.mn сайтад нийтлэгдсэн нийтлэлийг дахин жиргэхдээ дээрх мэдээллийг хамт оруулжээ. Тус нийтлэл нь Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэлийн “Монгол төрийн ёс […]

Коронавирусийн халдварын тархалттай холбоотой иргэдийг төөрөгдүүлсэн шийдвэрүүдийн талаар бид хүргэсээр байгаа билээ. Энэ удаад шинэ коронавирусын шинжилгээтэй холбоотой зөрүүтэй мэдээллийг нягтлан хүргэж байна. PCR шинжилгээг зөвхөн орон нутаг руу зорчих иргэдээс шаардах бөгөөд бусад тохиолдолд 72 цаг хүчинтэй PCR шинжилгээ нэхэхгүй байх талаар мэдээлэл гарсан. Энэхүү мэдээлэл иргэдэд эргэлзээ үүсгэсэн юм. 2021.03.06 ЭМЯ-ны хэвлэл, мэдээллийн […]

Фэйсбүүк дэх “1072 huvitsaa” гэх хаягт нэгдүгээр сарын

Украинд үүссэн нөхцөл байдал олон нийтийн анхаарлын төвд байгаа энэ үед Zarig.mn сайт “Донецкийн орчим Украины армийн тэргүүн хэсэг цохилтод өртжээ” гэсэн гарчигтай видеог цацав. 26.9К хүнд хүрсэн уг видеог нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу бид нягталлаа. FactCheck: Yandex болон Tineye хайлтын системийн тусламжтай уг бичлэгийн хэсгийг хайж үзэхэд 2017 онд яг энэ бичлэг […]

Монгол Улсын Засгийн газраас хатуу хөл хорио тогтоох болсонтой холбогдуулан иргэн бүрд 300 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлэх шийдвэрийг дөрөвдүгээр сарын 8-ны өдөр гаргасан. Улмаар энэ мөнгө иргэдийн дансанд шилжиж эхлээд байгаа юм. Иргэдийн халамж болон и-баримтад бүртгэлтэй дансаар шууд орж буй энэ мөнгөн дэмжлэгийг Хаан банк зээлэнд суутгасан талаарх мэдээлэл цахим орчинд таржээ. Тодруулбал “Tanii […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх