Г.Мөнхцэцэг: Мөхөж байгаа таван хэлний нэгд нь Монгол хэл багтсан – ХУДАЛ

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг Баасан гарагийн чуулганы хуралдааны үеэр монгол хэл дэлхий дахинд мөхөж байгаа таван хэлний нэгд багтаж байгаа тул Эх хэлний тухай хуульд шинэчлэл хийх шаардлагатай байна гэж хэлсэн юм.

Түүний хэлсэн энэхүү мэдээллийг бид нягталлаа.

Дэлхийн 195 улсад 7,000 орчим хэлээр хүмүүс харилцаж, ярьж байна. Түүнээс 20 хэлээр нь зөвхөн ганц хүн ярьж байгаа гэсэн судалгаа байдаг байна. Тэдгээр хүн нь маш өндөр настай аж.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын эрдэм шинжилгээний ажилтан Н.Мөнхцэцэг УИХ-ын гишүүний хэлсэн дүгнэлтийг няцаав. Тэрбээр “Мөхөж байгаа хэл гэдэг бол иргэд нь ярихаа больсон хэлийг хэлдэг. Манай хэл мөхөх эрсдэлтэй хэлэнд ч орохгүй гэдгийг ЮНЕСКО-гийн судалгаанаас харж болно. Яагаад гэвэл Монгол Улсын 3.5 сая хүнээс гадна дэлхийн өнцөг буланд тархан суурьшсан монголчууд монгол хэлээрээ ярьж байна. Албан бичгээ хүртэл бид өнөөдөр монгол хэлээрээ явуулж байна. Дэлхий дээр 10 орчим сая монгол угсаатан байгаагаас 6 сая орчим нь монгол хэлээрээ ярьдаг гэсэн барагцаа тооцоолол байдаг” гэсэн юм.

2003 онд ЮНЕСКО дэлхий дээрх устах аюулд орсон хэлний бүрэн зураглалыг гаргажээ. Ингэхдээ эмзэг, ховордсон, нэн ховордсон, устаж үгүй болсон гэгчлэн таван ангиллаар авч үзсэн байна. ЮНЕСКО-ийн хийсэн уг системээс Монгол Улсыг хайж үзэхэд 7 тэмдэглэгээ гарч ирэв.

Тэднээс хоёр нь Монгол Улсын газар нутагт хамаарч байгаа нь Хөвсгөл аймагт байна. Хөвсгөлчүүдийн дунд хэрэглэгддэг байсан уйгур урианхай хэлийг “нэн ховордсон” хэмээн үзэж улаан өнгөөр тэмдэглэсэн бол туха буюу цаатан хэлийг “ноцтой аюулд орсон” хэмээн үзэж улбар шар өнгөөр тэмдэглэжээ. Харин бусад таван тэмдэглэгээ нь БНХАУ болон ОХУ-ын газар нутагт хамаарч байгаа бөгөөд тува, ойрод, буриад хэл зэргийг нэрлэжээ.

2019 оны байдлаар устах аюулд орсон 15 хэлний талаар хэд хэдэн цахим хуудаст мэдээлсэн байна.

Уг мэдээллээс устах аюулд орсон эхний таван хэлний талаарх мэдээллийг сонирхуулбал:
Перу: Ресигаро хэлийг мэддэг 40 орчим хүн л үлдсэн байна.
ОХУ: Чульм гэх хэлээр Сибирийн тосгоны 44 хүн ярьдаг хэмээн 2010 онд бүртгэгджээ.
Австрали: Австралийн уугуул иргэдийн Мудбурра гэх хэлээр 2006 онд 47 хүн ярьдаг байсан бол 2016 онд 92 болж өссөн тоо байна.
Калифорниа: Калифорнийн баруун хэсэг дэх уугуул америкчууд л Патвин хэлээр ярьдаг байна. Хэлээ авч үлдэхийн тулд хичээлийн хуваарьт оруулж, iTunes дээр хичээл оруулах болжээ.
Япон: Хоккайдо аралд цөөхөн үлдсэн Японы уугуул Айну хүмүүсийн ярьдаг Айну хэлээр 64-өөс дээш настай 15 орчим хүн л ярьдаг байна.

Иймд монгол хэл дэлхийн устаж байгаа таван хэлний нэг гэсэн УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн үг  ХУДАЛ болох нь батлагдлаа.

Нягталсан Ц.Тамир

Төстэй мэдээлэл

Товч агуулга Ертөнцийн сонин хачин, элдэв мэдээ мэдээлэл гэсэн нэр бүхий фэйсбүүк хуудаст ­­­­2023 оны гуравдугаар сарын 4-ний өдөр “АЗОВЧУУД ДАЙНЫ ХУУЛЬ ЗӨРЧДӨГ ЗЭРЛЭГ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД (#нацистууд)” гэсэн гарчиг бүхий мэдээллийг оруулжээ. Тус групп нь 100 мянган гишүүнтэй бөгөөд дээрх постыг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа. Уг постод, “Саяхан Украйнд эмнэлгийн багаж төхөөрөмж өгч туслаад […]

Tseren Ichinhorloo хэмээх фэйсбүүк хэрэглэгч коронавирусийн талаар дараах постыг оруулсан нь маш олон хүний хандалтыг авчээ. Долдугаар сарын 14-нд нийтэлсэн уг постыг 253 хүн лайк дарж, 232 хүн шэйрлэж, 68 хүн коммент бичжээ. Тэрхүү постод: Корона гэгч тахал дэлхий дахинаа гарлаа гэсэн ЖҮЖИГ массыг АЙДАСТ автуулан 2 жил болоход хүүхдүүд хичээлээсээ хоцрогдож, жижиг дунд бизнесийнхэн […]

Фэйсбүүк орчинд Мягмартогтох Далай нэртэй хэрэглэгч “Халдвартай хүнтэй хавьтал болсон хүн бүр өвдөж байна” гэсэн мэдээллийг нийтэлжээ. Цар тахлын үед коронавирустэй холбоотой аливаа мэдээллийг заавал нягталж, шалгаж байхыг бид өмнө нь сануулж байсан. Шинэ коронавирусийн халдвар өдөртөө 20-30 шинэ тохиолдлоор нэмэгдэж, нөхцөл байдал хүндэрч болзошгүй энэ үед иргэдийг айдаст автуулах эсвэл хэт худал мэдээлэл түгээх […]

Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Ж.Батбаясгалан өнөөдөр тохиож буй Улаанбаатар хот үүсэж хөгжсөний түүхт 381 жилийн ойн мэндчилгээ дэвшүүлэхдээ “Түүнчлэн онцлон нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, Нийслэлчүүд бид өмнөө тулгамдсан хамгийн том асуудал болох утаанаасаа салсан бахдам амжилттайгаар 381 жилийн ойтойгоо золгож байна” хэмээн дурдсан юм. Мэндчилгээнд дурдсан “УТААНААС САЛСАН БАХДАМ АМЖИЛТ” гэсэн үгс үнэхээр бодит байдалтай нийцэж […]

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Коронавирусийг над шиг устгаж байгаа биеийг эмч нар хараагүй гэж хэлсэн. Тэд миний ДНК-д шинжилгээ хийсэн. Тэгээд “Энэ бол ДНК биш, Энэ бол АНУ. Хэрэв Жо Байден коронавирусийн халдвар авсан бол үхчихсэн байх байсан” гэж эмч нар хэлсэн” гэсэн агуулгатай жиргээний скрийн шот олон нийтийн сүлжээгээр тараад буй. Тэгвэл Доналд Трамп ингэж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх