“Эрдэнэс Тавантолгой” ХК жилд 50 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтайгаар Тавантолгойн ордыг ашиглах нэгдсэн ТЭЗҮ-г баталлаа

Эрдэнэс Тавантолгой ХК 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгийн нөөцийг ил аргаар ашиглах нэгдсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)”-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэн баталлаа. Тус ТЭЗҮ-д эдгээр хэсгийг ашигласнаар жилд 50 сая тонн нүүрс олборлох хүчин чадалтай уурхайн үйл ажиллагаа төлөвлөсөн байна.

ТЭЗҮ нь Тавантолгойн ордыг цогцоор нь хөгжүүлэх, олборлолтын үйл ажиллагааг нэгдсэн төлөвлөлтөөр хэрэгжүүлэх, техник, технологийн оновчтой шийдлийг тодорхойлох стратегийн ач холбогдолтой баримт бичиг юм. ТЭЗҮ батлагдсанаар ашиглалтын зардлыг бууруулж, уурхайн бүтээмж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхээс гадна ордын иж бүрэн ашиглалтын үе шат, дэд бүтэц болон дагалдах үйлдвэрлэлийн хөгжлийг уялдуулан төлөвлөх боломж бүрдэж байна.

Мөн өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, экспортын зах зээлийн төлөв, хүлээгдэж буй дэд бүтцийн хөгжлийг харгалзан Тавантолгойн ордыг урт хугацаанд үр ашигтай ашиглах, цаашдын ТЭЗҮ-ийн тодотгол, хөгжлийн төлөвлөлтийн суурь нөхцөлийг энэхүү баримт бичиг бүрдүүлж байгаа юм.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Цанхи, Бортээг, Оорцогийн хэсгийн нөөцийг ил уурхайн аргаар ашиглаж, жилд 50 сая тонн нүүрс олборлох хүчин чадал бүхий уурхайн үйл ажиллагааг төлөвлөсөн. Төслийг бүрэн хүчин чадлаар хэрэгжүүлэх үед уурхайн байнгын ажлын байр 2,944-д хүрч, бүс нутгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхээр тооцоолжээ.

Түүнчлэн төслийн нийт хугацаанд улс, орон нутгийн төсөв болон тусгай сангуудад 261.3 их наяд төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлэхээр тооцсон нь улсын эдийн засагт оруулах томоохон хувь нэмэр болох юм.

ТЭЗҮ батлагдсанаар компанийн үнэ цэнэ, хөрөнгийн үнэлгээг олон улсын жишигт нийцүүлэн илүү нарийвчлалтай тодорхойлох боломж бүрдэхийн зэрэгцээ компанийн засаглал, хөрөнгө оруулалтын чадавхыг бэхжүүлж, цаашид нээлттэй хувьцаат компани болох үйл явцын чухал суурь нөхцөл бүрдэж байна.

Төстэй мэдээлэл

“Хэн нэгэн өнөөдөр сүүдэрт нь амарч сууж байгаа бол тэр модыг удаан хугацааны турш тордож ургуулсантай холбоотой” гэж дэлхийн шилдэг хөрөнгө оруулагч Уоррен Баффет  хэлсэн нь бий. Яг үүнтэй адил хүн амьдралынхаа хоёр дахь үеийг санхүүгийн хувьд бие даасан, эрх чөлөөтэй өнгөрүүлэх баталгаа нь эртнээс төлөвлөсөн тэтгэвэр байдаг. Өнөөдөр Монгол Улсад тэтгэврийн орлого хүрэлцээ муутай, […]

Монголчуудын ондоошлыг төдийгөөс өдий хүртэл хадгалж, хамгийн их хүндэтгэл мэдрүүлж, язгуурыг сэргээдэг сар шинийн баяр хаяанд иржээ. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Цагаан сараар заавал дагаж мөрддөг уламжлал ба заншлаас хүргэж байна. Цагаан сарын баяр Их эзэн Чингис хааны үеэс улбаатай гэдэг ч Монгол Улсын түүхэн цаг хугацааны туршид шарын […]

Factcheck.mn сайт 2025 онд ашиглалтад орно хэмээн улстөрчид мэдээлж, нийгэмд хүлээлт үүсгэсэн байсан ажлууд дахин нэг оны босго давж байгааг эргэн сануулж байна. Хамгийн анх 2013 онд Засгийн газрын тогтоолоор Тавантолгойн цахилгаан станц барих талаар ярьснаас хойш 13 дахь онтойгоо золгох гэж байна. Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн 2018 онд Засгийн газрыг төлөөлж “Оюу толгой” […]

Ерөнхий сайд Н.Учралын танилцуулсан есөн шийдвэр 2027 оноос бидний орлого, өмч, орон сууц, боловсрол, эрүүл мэнд гээд өдөр тутмын амьдралын хэрэгцээ шаардлагыг хөндөж буй. Гэхдээ зарласан бодлого, тоо, үр дүн бодитой хэрэгжихэд олон шалгуур бий бөгөөд иргэд хэрэгжилтийг хэрхэн хянахаа мэддэг байх нь чухал. Тиймээс шийдвэр бүрийг хянахын тулд дараах шалгуурыг зайлшгүй мэдэх шаардлагатай. 1. […]

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил гарах гэж байна. Монголчууд уламжлалт Цагаан сарын баяртаа зэхэж байгаа энэ үеэр уламжлал, соёл, түүхийн талаар “Хаадын Сан”-гийн тэргүүн, зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлстэй товч ярилцлаа.  -Цагаан сараар бидний дагаж мөрддөг олон ёс заншил бий. Гэвч яг алийг нь цэвэр монгол, алийг нь харь соёлын нөлөө гэж үзэх […]

Монголчууд бид хурдан морины уралдааныг өв соёл гэж ярьдаг. Энэ бол үнэн. Гэхдээ өнөөдрийн уралдаан, ялангуяа хаврын уралдаан, үнэхээр уламжлал хэвээрээ байж чадаж байгаа юу гэвэл ҮГҮЙ. Жирийн биднийг анзаараагүй байхад сүүлийн жилүүдэд үндэсний морины уралдаан өөрчлөгдсөн. Учир нь тэнд уралдаж буй морьд өөрчлөгдсөн. Илүү тэсрэлттэй, хурдтай, хүчтэй болсон. Үүнээс үүдээд хамгийн гол нь эрсдэл […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх