1сар1сэдэв: Скүүтер, мопед нэгдүгээр эгнээгээр

Монгол Улсын нийслэлд цахилгаан скүүтер, мопедний хэрэглээ, үйлчилгээ нэвтрээд гурван жил болжээ. Factcheck.mn сайтын редакц энэ удаагийн “1сар1сэдэв”-ээрээ хотын дэд бүтцэд уялдаагүй ч, хол ойрд нийслэлчүүдийн хөл дүүжлэх болсон хоёр дугуйт тээврийн хэрэгслийн асуудлыг сурвалжлан хүргэхээр боллоо.

Энэ сэдвийг хөндсөнөөрөө түгжргэлийн асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг цахилгаан скүүтер, мопедний хэрэглээ, түүний үйлчилгээг тэр чигт нь буруутгах гэсэнгүй. Харин хүүхэд, хөгшид бэртэж гэмтэх, иргэд амар тайван явган алхаж чадахгүйд хүрсэн явдлын хариуцлагыг чухам хэн хүлээх тухай сурвалжлан, асуудлын учгийг олж илрүүлэхэд чиглэх юм.  

Хүүхэд, хөгшид бэртэж, явган зорчигчид тайван алхаж чадахаа болив

Нийслэлийн Засаг даргын 2026 оны 03 дугаар сарын 20- ны өдрийн А/387 дугаар захирамжаар мопед (скүтер болон түүнтэй адилтгах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл)-г нийслэлийн гудамж, замын хөдөлгөөнд хязгаарлалттайгаар оролцуулах зохицуулалтыг хийсэн. Гэсэн хэдий ч өнөөгийн нөхцөл өөр дүр зурагтай. 

Гэмтэл Согог Судлалын Үндэсний төвийн статистикаар 2022 онд скүүтер, мопедтой холбоотой ослоор 50 хүн гэмтсэн бол 2025 онд эрс нэмэгдэж 2792 болжээ. Ганц оны хооронд гэмтсэн хүний тоо зургаа дахин нэмэгдсэн гэсэн үг. Хоёр жилийн хугацаанд найман хүн энэ шалтгаанаар харамсалтайгаар амь насаа алдсан гэх баримт бий. Хамгийн сүүлийн мэдээгээр буюу энэ оны нэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 21-нийг хүртэлх хугацаанд 531 осол бүртгэгдсэн нь бид энэ асуудалд анхаарал хандуулах цаг болсныг харуулна.

Эцэг эхчүүд өөрсдөө дүрэм зөрчиж, хүүхдээ эрсдэлд оруулсаар…

Уг нь дээрх захирамжид 16 нас хүрээгүй хүүхэд скүүтер унахыг хязгаарлаж, зөрчсөн тохиолдолд асран хамгаалагчийг нь 400 мянган төгрөгөөр торгохоор тодорхой заасан. Түрээсийн компаниуд үүнийг “E-Mongolia”-тай холбон насны хязгаар тавьсан гэж тайлбарладаг бол амьдрал дээр эцэг эхчүүд, ах эгч нар нь холбож өгч хүүхдээрээ унуулдаг, цаашлаад 1-3 дугаар ангийн жаахан хүүхдээ урдаа зогсоож яваад бэртээсэн тохиолдол зуу даваад байна. 

Өнгөрсөн онд УИХ-аас замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор цахилгаан дугуй (суррон), цахилгаан скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байсан. Энэ үеэр өрнөсөн хэлэлцүүлэгт ГССҮТ-ийн үйл ажиллагаа хариуцсан дэд захирал Б.Батзориг холбогдох тоо баримтыг танилцуулсан байдаг. 2025 оны 5 сарын 27-ны байдлаар ГССҮТ-д ирсэн цахилгаан дугуй, мопед, скүүтертэй холбоотой бэртэж гэмтсэн нийт тохиолдлын 39 хувийг 10-19 насныхан эзэлж байжээ. Түүнчлэн осолд орсон хүмүүсийн 95 хувь нь хамгаалалтын малгайгүй байсан нь бас нэг анхаарах ёстой асуудал.

Харамсалтай нь өнөөдрийг хүртэл дээрх 400 мянган төгрөгийн торгуулийг бодитоор ногдуулж, хариуцлага тооцсон тохиолдол байхгүй, албаныхан одоохондоо сануулах төдийгөөр өнгөрч буйг олон нийтийн цагдаа хэлсэн.

Шаардлагаа чангатгая

Сүүлийн гурван жилд цахилгаан мотортой бичил тээврийн хэрэгслийн импорт даруй 10 дахин өсөж, өдөртөө 30 орчим мянган хүн Жет, Тапа, Эко технологи зэрэг компанийн скүүтерийг тогтмол түрээслэн унадаг болжээ. Хэрэглээ нь ингэтлээ тэлж байхад үүнийг дагасан эрсдэлийг хазаарлах журмын зохицуулалт хөрсөн дээр бууж буй болов уу? Бусад улс оронд энэ асуудлыг энэ оноос онцгой анхаарч, хуульчилж эхэлсэн. БНСУ-д л гэхэд жолооны үнэмлэх шаардаж, хурдыг 25 км/цагаар хязгаарладаг бол Казахстан улс бүртгэлжүүлсэн улсын дугаар олгодог болжээ. Австри зэрэг улсад хоёр дугуйт тээврийн хэрэгслийг албан ёсны тээврийн хэрэгсэлд тооцож, өсвөр насныханд малгай заавал өмсөх хатуу шаардлага тавьдаг.

Бид түгжрэхгүйг хичээхдээ өөрийн болон өрөөлийн аюулгүй байдлыг эрсдүүлж болохгүй. Хотын дэд бүтэц муу, журам дүрэм нь хэрэгжихгүй байна гэж цааргалсаар хүний амь нас, эрүүл мэнд хохирсоор байх уу? Хариуцлагыг хэн хүлээх вэ? Цаашид уг үйлчилгээг хүртээмжтэй атлаа хүн бүрт аюулгүй байдлаар хотын хөдөлгөөнд хэрхэн уялдуулах боломжтойг бид сурвалжилгынхаа явцад нарийвчлан судалж, мэдээлэх болно.

Төстэй мэдээлэл

-Монголын морин уралдаан чинь өнөөдөр өв уламжлал биш, эрх мэдэлтэн, хөрөнгөтөн чинээлгүүд нь нийлж байгаад ядуу өрхийн хүүхдүүдийн амьд явах, эрүүл аюулгүй амьдрах, сурч боловсрох, хүчирхийллээс ангид байж хөгжих, цаашдаа өөрийнхөө хүссэн аз жаргалтай амьдралаар амьдрах энэ бүх эрхийг нь зөрчиж байгаа нийгмийн бурангуй үзэгдэл- Хурдан морины уралдааны өв соёлын цаана хаврын хахир цагт хүүхдээр […]

Fatcheck.mn сайт дөрөвдүгээр сарын “1 сар 1 сэдэв”-ээрээ тамхидалтын асуудлыг сонгов. Тамхи. Хоол хүнс шиг энгийн хэрэглээ болтлоо тархаж, нийгмээрээ тамхинд донтож байгаа нь нүдний өмнө ил. Харин үүнийг зохицуулж, иргэдийнхээ эрүүл мэндийн хамгаалах үүрэгтэй төр 2012 оноос хойш Тамхины хяналтын тухай хуулийг шинэчлэхгүй явсаар өнөөдөр хяналтаасаа бараг алдаж, шинэ төрлийн электрон тамхины хэрэглээ бага […]

Товч агуулга Ivoice.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг 53 хүн шэйрэлж, 134 хариу үйлдэл, 298 коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр […]

Хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар Factcheck.mn сайт нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлыг мэдээлээд өнгөрөх биш, тодорхой нэг сэдвийг бүтэн нэг сарын турш олон талаас нь мөшгөж, гарц шийдлийг санал болгох зорилгоор “1сар1сэдэв” цогц мэдээллийн загварыг нийтэд хүргэж байгаа билээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын турш ахмадуудын тэтгэврийн зээлийн асуудлыг тал бүрээс нь ухаж мэдээлснээ нэгтгэн хүргэж […]

Wildsino Casino Review 2026: Games, Bonuses, Payouts &

Эх орноо хайрлаж, хамгаалах нь түүнийг илүү таньж мэдэх, үнэт зүйл гэж харах ухамсраас хамгийн түрүүнд эхлэх билээ. Энэ сэдвийн хүрээнд Монгол Улсын Их Сургуулийн Шинжлэх Ухааны Сургуулийн Археологи, Антропологи, Хүн ам зүйн тэнхимийн багш, археологич Э.Мижиддоржтой ярилцлаа.  – Дэлхийн түүхийн тавцанд монголчуудын үлдээсэн мөр, гүйцэтгэсэн үүргийг археологич хүний нүдээр дүгнэвэл манай улс хаана нь […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх