“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа, ногдол ашгийг 2026.06.01-ний өдрөөс 2027.06.01 хүртэл өвлүүлнэ

Засгийн газрын 2026 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрээр нас барсан иргэний нэр дээр бүртгэлтэй Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хувьцаа, түүнд хуваарилсан ногдол ашгийг хууль ёсны өвлөгчид шилжүүлэх ажиллагааг зургаадугаар сарын 1-нээс эхлүүлжээ. ЭТТ-гийн мэдээллээр 132,203 иргэний нэр дээр 111.2 сая ширхэг хувьцаа, түүнд ногдох 66.4 тэрбум төгрөгийн ногдол ашиг бүртгэлтэй байна. Эрдэнэс Тавантолгой ХК

Хувьцаа болон ногдол ашгийг өвлөгчдөд шилжүүлэх ажиллагаа 2026 оны зургаадугаар сарын 1-нээс 2027 оны зургаадугаар сарын 1 хүртэл үргэлжилнэ.

Гэхдээ өвлөх хүсэлт гаргах хугацаа болон ногдол ашгийг дансанд шилжүүлэх хугацаа өөр ойлголт. Мэдээллүүдэд өвлөгчийг тогтоох, хувьцааг шилжүүлэх хүсэлтийг нэг жилийн хугацаанд хүлээн авах бөгөөд ногдол ашгийн шилжүүлгийг 2027 оны зургаадугаар сарын 1-нээс эхлүүлэхээр тайлбарласан байна. Тиймээс “2027 оны зургаадугаар сарын 1-нээс өмнө мөнгөө авна” гэж ойлгож болохгүй.

Мөн энэ боломж нь хувьцаа эзэмшиж байгаад нас барсан иргэний хууль ёсны өвлөгчдөд хамаарна. Тухайн хүний хувьцааны бүртгэл, өвлөгчийн эрх, бүрдүүлэх материал болон хүсэлт гаргах алхмыг холбогдох төрийн байгууллага, нотариат эсвэл үнэт цаасны байгууллагаас нягтлах шаардлагатай.

Төстэй мэдээлэл

…”Хойд Цэнхэрийн агуй”, “Ишгэн толгойн хадны зураг” анхны байгалийн яруу найраг юм. Түүнийг таньж мэдэхийн тулд одоогийн соёлт хүн төрөлхтөн бас чиг урт хугацааг элээжээ. О.Дашбалбарын “Гол ус намуухан урсана” эсээний хэсгээс. Хэдхэн жилийн өмнө Ховд аймгийн Манхан сумд орших Ишгэн толгойн хадны яг орой дээр үүрэн холбооны үйлчилгээний нэгэн компани сүлжээний цамхгаа байрлуулж, олны […]

Эрдэнэс Тавантолгой ХК 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгийн нөөцийг ил аргаар ашиглах нэгдсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)”-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэн баталлаа. Тус ТЭЗҮ-д эдгээр хэсгийг ашигласнаар жилд 50 сая тонн нүүрс олборлох […]

СХД-ийн гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөөтэй унаач хүүхдийн асуудлаар ярилцлаа. Үндэсний баяр наадам болон хурдан морины бусад томоохон уралдаан Хүй долоон худагт болдог учраас Сонгинохайрхан дүүрэгт энэ асуудал илүү хамааралтай байдгийг тодотгох нь зүйтэй. Өвөл, хаврын уралдаан бол Монголын уламжлал биш -Өвөл, хаврын морин уралдаан уламжлалт соёл мөн үү? Энэ үеэр хүүхдийн […]

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жил гарах гэж байна. Монголчууд уламжлалт Цагаан сарын баяртаа зэхэж байгаа энэ үеэр уламжлал, соёл, түүхийн талаар “Хаадын Сан”-гийн тэргүүн, зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлстэй товч ярилцлаа.  -Цагаан сараар бидний дагаж мөрддөг олон ёс заншил бий. Гэвч яг алийг нь цэвэр монгол, алийг нь харь соёлын нөлөө гэж үзэх […]

Цэмбийтэл цэвэрлэсэн анги, ханаар нь дүүрэн үзүүлэн, тараах материал, хөөрхөн жижигхэн сандал, ширээ жирийтэл өрөөстэй. Уг нь энд хүүхдийн дуу цангинаж, Улаанбаатарын утаа, гэртээ тулгарах том, жижиг асуудлуудаас түр ч гэсэн холдоод эрдэм номд шамдаад сууж байх ёстой юм. Гэтэл гар дээрээ 1,480,000 төгрөгийн үндсэн цалин авдаг багш нар илүү цаг ажиллаад ажиллаад хоёр сая […]

Монголын Үндэсний морин уралдаан, уяачдын холбооны тэргүүн, тод манлай уяач Ц.Дуламсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр ахлах мөрдөн байцаагч ажилтай байсан хэдий ч эцэг өвгөдөөс уламжилж ирсэн эрийн гурван наадам хэмээх өв соёлоо өөрийн биеэр тээж, хойч үедээ уламжлуулахыг чухалчилж, өнөөдрийг хүртэл монгол адуугаа хамгаалан, генийг нь хадгалахын төлөө тууштай явж буй уяач хүн. Ц.Дуламсүрэн бол Монгол Улсын […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх