Д.Гүн-Үйлс: Монгол хүчирхэгжсэн олон нууцын нэг нь бие биедээ туслах сэтгэлгээ

Хаадын сангийн тэргүүн, зохиолч, түүх судлаач Д.Гүн-Үйлс Цагаан сарын баяр, уламжлалын талаар ярих үеэрээ өнөө цагт орхигдоод байгаа монгол хүний мартагдах шахсан үнэт чанарын талаар ийн хүүрнэсэн юм.

…Бид эртний Монгол, өвөг дээдсээсээ, ёс уламжлалаасаа аль сайн дэвшилтэт, эрхэм заншлуудыг уламжлан авч, хөгжүүлэх ёстой юм. Тэдгээрийн нэгээс онцлон ярья.

Монголчууд эрт үеэс овог аймгийн шүтээний тахилга, уг ургийн хурим гээд л хийдэг байсан, бүгдээрээ мэднэ. Тэр үед тухайн овог, ураг удмын бүх хүн цуглана гэсэн үг шүү дээ. Гэхдээ цуглаад, идэж уугаад тарчихгүй. Тэр ургийн хамгийн ахмад хүн ахалж, залуучууд нь ахмадынхаа үгэнд орно. Тэнд ямар яриа болдог байсан бэ гэдэг их сонин. Нэгдүгээрт, тэр ураг удмаас хамгийн амжилттай явж байгаа, эрт цагт бол хамгийн баатарлаг явсан хүнээ хөхиүлэн урамшуулна. Их магтаж, үйлс бүтээлийнх нь тухай ярилцах нь байна. Тэр яриа нь удаан болно. Залуучууд нь тэндээс урам зориг авч, тэр хүн шиг амжилттай явах сэтгэл төрөх нь байна. Өөрөөр хэлбэл, нэг хүн амжилттай явна гэдэг нь зөвхөн нэг ураг удмын асуудал биш. Нэг талаас тухайн ураг удмын сүлд хийморийг өргөж байгаа сайхан хэрэг бөгөөд нөгөөтэйгүүр улсдаа хэрэгтэй зүйл байдаг байж л дээ.

Хоёрдугаарт, тухайн ураг удмаас тааруухан явж байгаа, магадгүй зуд турхнаар мал сүрэг нь үхсэн, хот нь харласан тийм нэг хүн байж болох, тэр хүнээ зүгээр орхихгүй. Тэр хүндээ ажилтай байсан хүмүүс нь тусалж чадаагүй байна гэдгийг хэлэлцдэг. Манай монголчууд бие биедээ тусалж ирсэн эртний уламжлалтай. Нэг нэгэндээ туслаагүйг шийтгэдэг хуультай улс Монголоос өөр байгаагүй гэж Гумилев хэлсэн байдаг шүү дээ. Тэр бол яг үнэн. Их Засаг хууль ч байдаг. Энэ эрхэм уламжлалыг зөрччихсөн учраас та нар энэ хүндээ туслах цаг ирсэн гээд мал хуй сайтай нь 10 хонь, таван үхэр, нэг хоёр морь өгөөд хүнээ хөл дээр нь босгох хэрэгтэй гэдгийг ахмад нь хэлдэг. Тэгээд дараа жил нь ялгаагүй тэр үйл явдал давтагдаж, удмын нөгөөх хүн мал хуйгаа сайхан өсгөсөн бол магтуулна. Хэрэв тэгж чадаагүй, бахь байдгаараа байвал өөрийгөө авч явах чадвар суугаагүй байна гээд хэн нэгэнд нь хариуцуулаад өгчихдөг байж. Одоогийнхоор бол бараг л менежментийн туслалцаа өгөөд байна шүү дээ, тийм үү.

Өөрөөр хэлбэл, манай ураг удмаас ямар нэгэн хүн муу явж болохгүй. Муу явах юм бол нэг талаас бидэнд оногдох хариуцлага их болно. Нөгөө талаар ураг удмын нэр төрд халтай гэж үздэг байсан хэрэг. Тиймээс нэгнээ муу явуулахгүй тулд бүх зүйлийг хийдэг байсан гэсэн үг. Гэтэл одоо бид Цагаан сараар зөвхөн идэж уугаад, ууц таллаад, бэлэг өгөхдөө л анхаараад байгаа байхгүй юу. Уг нь ураг удмаараа ийм зүйлийг хэлэлцэж байх нь зөв шиг байгаа юм. Яагаад гэвэл Цагаан сараар ах дүүгээрээ бүгдээрээ цугладаг учраас ярихад маш тохиромжтой цаг байхгүй юу. Ингээд хэвшүүлчихвэл, бие биенээ дэмждэг болчихвол зөвхөн ураг удмын төдийгүй улс хотлоороо өсөж дэвжих үндэс болно.

Ер нь нүүдлийн соёл гэдгийг ялангуяа орчин үеийн залуус нүүдлийн замд мөрдөх дүрэм журам гээд буруу ойлгоод байдаг. Настнуудаа, хүүхдүүдээ яаж асрах вэ, нүүдлийн замдаа ачаа хөсгөө яаж баглах вэ гэх зэргээр ойлгоод байгаа байхгүй юу. Нэг талаасаа энэ бол нүүдлийн соёлын нэг хэсэг мөн. Гэхдээ нүүдлийн соёл гэдэг бол маш олон зууны хугацаанд, байгаль дэлхийгээ шүтэж, түүндээ зохицож  ирсэн ард түмний амьдрах ёс уламжлал, түүх, сэтгэл зүй, үйл хэрэг гээд энэ бүхний нэгдмэл цогц юм шүү дээ.

Нүүдлийн соёлтнууд бид угаасаа алслагдсан газар, цөөн бүлээр амьдардаг. Байгалийн өмнө бид хамтарч байж ялдаг байсан. Ганц нэгээрээ байгалийн хатуу хөтүүг давахад маш хүнд. Одоогийнх нь биш, их ойрхон байлаа гэхэд зургаа, цаашлаад 10 км зайтай, дор дороо мал хуйтай, бүл цөөтэй. Тиймээс тэнд очихын тулд нэгдүгээрт цаад хүн нь хүлээж байгаа, хоёрдугаарт өөрөө бас ажлаа зохицуулсан байх хэрэгтэй. Ингээд нэгнийдээ очно гэдэг Монголын андгай за буй за гэдэг шиг яг хэлсэн үгэндээ заавал хүрэх бичигдээгүй хууль байсан.

Хүний хүчин зүйлээс гадна байгаль дэлхийн нөлөөлөл гэж бий. Тийм учраас бие биедээ туслахгүй бол болдоггүй байж. Алслагдсан, цөөн бүлээр нутагладаг хүмүүс бол зөвхөн хамтарч байж ялна. Үүнээс л бие биедээ туслах сэтгэлгээ үүссэн. Түүнээс хойш нэгэндээ туслах энэ сэтгэлгээ явсаар Монголын эзэнт гүрний үед хүрч ирсэн. Энэ туслах сэтгэлгээ нь монголчуудын хүчирхэгжилтийн нэг нууц байсан гэсэн үг. Бие биедээ туслахгүй бол угаасаа дэлхийд гарч ирэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, монгол хүчирхэгжсэн олон нууцын нэг нь бие биедээ туслах сэтгэлгээ гэсэн үг.

Төстэй мэдээлэл

Эрдэнэс Тавантолгой ХК 2026 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт орших Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордын Цанхи, Бортээг болон Оорцогийн хэсгийн нөөцийг ил аргаар ашиглах нэгдсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ)”-ийг Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурлаар хэлэлцүүлэн баталлаа. Тус ТЭЗҮ-д эдгээр хэсгийг ашигласнаар жилд 50 сая тонн нүүрс олборлох […]

Скүүтер, мопед нь Улаанбаатар хотын түгжрэл цаг, мөнгөө хэмнэх нэг сонголт мөн ч нөгөө талдаа бусдын эрүүл мэндийг хохироож байгаа, эрсдэл өндөртэй тээврийн хэрэгсэл болоод буй. Тиймээс Factcheck.mn “1 сар 1 сэдэв”-ээрээ энэ удаа скүүтер, мопедын хэрэглээг сонгоод буй. Энэ хүрээнд Хүний эрхийн Үндэсний Комиссын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамиртай ярилцлаа. ХЭҮК өнгөрсөн 2026.05.12-нд […]

УИХ-аар Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг

Монгол Улс шинэ төрлийн электрон тамхины хуулиа хэлэлцэж, баталж чадахгүй хойш тавьсаар байх зуур энэ бүтээгдэхүүн дараа дараагийн тахлын эх үүсвэр болж, хор уршиг нь улам хүрээгээ тэлэх болсны нэг аюул нь менингококк болов. Энэ оны гуравдугаар сард Их Британийн Кентербери хотод менингококкийн халдвар дэгдсэн ба хамгийн аюултайд тооцогддог MenB омгийн халдварын тархалт гэж үзжээ. […]

…Хорлоо гуай нэгдүгээр сарын эхний ажлын өдөр эртлэн банк руу иржээ. Тэтгэврийг бага зэрэг нэмсэн сургаар тэрээр зөрүү мөнгөө авахаар ирж буй нь энэ аж. Ямар ч байсан энэ оноос сар бүр 80,000 төгрөг гар дээрээ авахаар болсондоо баярлаж байгааг нь манай нийгмийн эмгэнэл гэлтэй. Өнгөрсөн онд хүүхдүүддээ нэмэр болох гээд тэтгэврээ жилээр нь 100% […]

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Улаанбурханы вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд муу нөлөөтэй гэсэн эрдэмтэдийн судлагаа гарлаа…” гэсэн пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Улаанбурхан өвчний эсрэг вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд нөлөөлдөг гэсэн судалгаа гарсан гэсэн нь нотлогдохгүй байна. Харин Улаанбурхан өвчний вакцинтай холбоотой хамгийн сүүлийн шинэ судалгааг 2025.01.11-нд АНУ-ын Биотехнологийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх