С.Ганбаатар “Шар нунтаг гаргаад ядуурсан орон Африкаар дүүрэн” – ТӨӨРӨГДҮҮЛСЭН

Товч агуулга

  • Африк тив нь 54 тусгаар улстай бөгөөд тэдгээрээс тав нь буюу 9% нь уран олборлодог.
  • Намибийн ДНБ-ийг өсгөхөд уран томоохон хувь нэмэр оруулж, экспортын 10 орчим хувийг эзэлж байна.
  • Өмнөд Африк 2023 оны байдлаар дэлхийн 11 дэх том уран үйлдвэрлэгч орноор нэрлэгдэж байгаа ба уран ДНБ-ийх нь 9% орчмыг бүрдүүлж, 1 сая орчим ажлын байрыг хангадаг.
  • Нигерийн экспортын орлогын 70% орчмыг эзэлдэг ч ДНБ-ний дөнгөж 5 орчим хувийг бүрдүүлдэг. Гэвч 2022 онд тус улсад болсон төрийн эргэлтийн дараа Нигер улс хөрөнгө оруулагчдад шинээр шаардлагууд тавьж, тусгай зөвшөөрлөө цуцлах зэрэг маргаан үүсгэжээ.
  • Уран олборлолт нь эдгээр улсыг ядууруулдаггүй, харин эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал нь ураны өгөөжийг хүртээмжтэй байдлаар хувиргахад саад болж иржээ.

УИХ-ын чуулганы 2024.10.31-ний өдрийн хуралдаанаар Францын Орано групптэй хийх хэлэлцээртэй холбогдуулан Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцсэн. Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийлэхдээ “Монголчууд хямдхан цахилгаантай болж чадах уу. Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна. Тэдний нэг болох гэж байгаа бол уучлаарай, энэ тэнэглэлээ зогсоо” гэсэн юм.

Чуулганы танхимаас өгсөн уг мэдээллийг нягталлаа.

Африк тив нь 54 тусгаар улстай бөгөөд тэдгээрээс тав нь буюу 9% нь уран олборлодог байна.

Тэдгээр таван улс дахь ураны үйлдвэрлэл болон эдийн засгийн нөхцөлийг харвал

1. Намибиа бол 2021 оны байдлаар ураны дэлхийн хоёр дахь том үйлдвэрлэгчид тооцогдсон бөгөөд 2000-2018 онд ураны салбар очир эрдэнийн дараа орох тус улсын ДНБ-ий хоёр дахь том хувь нэмэр оруулсан салбарт тооцогдож байв.

Гэвч энэ үетэй харьцуулахад өдгөө ураны дэлхийн зах зээл дээрх үнэ өсөж байгаа нь эдийн засагт оруулах хувь нэмрийг нэмэгдүүлнэ гэж тус улсын ХАҮТ нь үзэж байгаагаа илэрхийлжээ.

Тус салбар нь ажлын байр бий болгох, гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх, татвар, нөөц ашигласны төлбөрөөр дамжуулан Засгийн газрын орлогыг бүрдүүлэх замаар Намибийн ДНБ-ийг өсгөхөд томоохон хувь нэмэр оруулж буй аж. Тухайлбал, ураны экспортын 10 орчим хувийг уран эзэлж байна. Энэхүү орлого нь улс орон даяар дэд бүтцийн хөгжил, төрийн үйлчилгээ, нийгмийн санаачилгыг дэмжиж, эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангахад тусалж байна.

2. Өмнөд Африк нь 2023 оны байдлаар дэлхийн 11 дэх том уран үйлдвэрлэгч орноор нэрлэгдэж байна. Уул уурхай, түүний дотор уран нь Өмнөд Африкийн ДНБ-ий 9% орчмыг бүрдүүлж, 1 сая орчим ажлын байрыг хангадаг байна.

3. Малави улс дахь уран олборлолт, ялангуяа Кайелекера ураны уурхай нь тус улсын эдийн засгийн хөгжилд онцгой хувь нэмэр оруулсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж, 2010 онд Малави улсын уул уурхайн салбарын ДНБ-д оруулсан хувь нэмэр нь 10.8% хүртэл өссөн. Тус уурхай нь ажлын байр бий болгож, гадаад валютыг нэмэгдүүлсэн ч төрийн болон хувийн хөрөнгө оруулагчдын хооронд орлогыг шударга хуваах тухай маргаан дэгдсэнээс үүдэн эдгээр үр нөлөө бага зэрэг буурсан байна.

4. Габон дахь уран олборлолт тус улсын эдийн засагт түүхэн чухал хувь нэмэр оруулсан гэж үздэг байна. 1960-1999 онд Габон олон газар, түүний дотор алдартай Окло ордоос бараг 28,000 тонн уран олборложээ. Улмаар ажлын байр, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг авчирсан ч уурхайн хаалт нь цацраг идэвхт бохирдол зэрэг байгаль орчин, эрүүл мэндийн асуудал үүсгэсэн гэдэг.

5. Нигер улсад уран олборлох нь эдийн засаг, нийгмийн аль алинд нь хувь нэмэр оруулсан боловч ихээхэн хязгаарлалт, зардалтай байв. Уран нь Нигерийн экспортын орлогын 70 орчим хувийг эзэлдэг ч ДНБ-ний дөнгөж 5 орчим хувийг бүрдүүлдэг. Гэвч 2022 онд тус улсад болсон төрийн эргэлтийн дараа Нигер улс хөрөнгө оруулагчдад шинээр шаардлагууд тавьж, тусгай зөвшөөрлөө цуцлах зэрэг маргаан үүсгээд байна.

Харин Африкийн орнуудын ядууралд хүргэдэг шалтгааныг дараах байдлаар тайлбарлажээ.

  • Орон нутаг дахь эдийн засгийн үр өгөөж хязгаарлагдмал: Африкийн орнуудад ураны ихэнх олборлолтыг гадаадын корпорациуд гүйцэтгэдэг бөгөөд ашгийн ихэнх нь хамаардаг. Улмаар эдийн засгийн үр өгөөжид төдийлөн нөлөөлөхгүй, орон нутгийн ядуурлыг бууруулахгүй байна.
  • Баялгийн хараал: Тухайн улс нэг нөөцөөс хараат байх нь үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, үйлчилгээний салбар зэрэг бусад салбарын хөгжилд сөргөөр нөлөөлдөг. Мөн нөөцийн олборлолтод анхаарлаа хандуулах нь улс орныг дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн хэлбэлзэлд илүү өртөмтгий болгож, улмаар эдийн засгийн тогтворгүй байдалд хүргэж болзошгүй энэ байдал нөлөөлсөн.
  • Улс төрийн тогтворгүй байдал ба засаглалын сорилтууд: Нигер зэрэг уран олборлогч зарим оронд улс төрийн тогтворгүй байдал, засаглалын асуудлууд байгаа нь уул уурхайгаас бий болсон баялгийг илүү сайн хуваарилах бодлогыг хэрэгжүүлэхэд хүндрэл учруулж байна. Засаглалын тэрхүү сул байдал нь уул уурхайн орлогыг төрийн үйлчилгээ, дэд бүтцийн бүтээн байгуулалтад зарцуулж, орон нутгийн иргэдийг ядууруулж, авлига хээл хахуулийг гааруулахад хүргэдэг. Үнэ цэнтэй байгалийн нөөц ихтэй байгаа нь дотоод зөрчилдөөн, эрх мэдлийн төлөөх тэмцэлд нөлөөлж, бүс нутгийг улам бүр тогтворгүй болгох эрсдэлийг үүсгэж байна.
  • Хангалтгүй дэд бүтэц: Ураны олборлолтоос олсон орлого хэдий ч Африкийн уран олборлогч бүс нутагт найдвартай тээврийн систем, боловсрол, эрүүл мэнд зэрэг суурь дэд бүтэц дутагдсан хэвээр байна. Уул уурхайн орлого эдгээр дутагдлыг нөхөхөд хангалтгүй ажээ. Тэр тусмаа орон нутгийн хөгжилд дахин хөрөнгө оруулалт хийхээс илүүтэй үр ашиггүй хуваарилж, өр барагдуулахад зарцуулж байгаа тохиолдолд бүр ч хүртэхгүй.

Өөрөөр хэлбэл, уран олборлолт нь өөрөө эдгээр улсыг ядууруулдаггүй, харин эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал нь ураны өгөөжийг хүртээмжтэй байдлаар  хувиргахад саад болж иржээ. Тиймээс уран олборлолтоос бий болсон баялгаар дамжуулан ядуурлыг бууруулахын тулд засаглалын шинэчлэлт, байгаль орчны үйл ажиллагаа, орлогын хуваарилалтын хэв маягийг илүү тэгш байлгаж, тогтвортой хөгжлийг хангах шаардлагатай хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг байна.

Тиймээс “Шар нунтаг гаргаад ядуурчихсан орон Африкаар дүүрэн байна” гэсэн УИХ-ын гишүүн С.Ганбаатарын үг олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН байна.

Эх сурвалжууд:

  • Намибын ХАҮТ
  • Намибын Үндэсний төлөлвлөлтийн комисс
  • Өмнөд Африкийн Уул уурхайн технологийн mining-technology.com сайт
  • Цөмийн шинжлэх ухаан буллетин

Төстэй мэдээлэл

Товч агуулга: Өвөрхангай аймгийн Сант сумын Ардчилсан Намын дарга Б бусдын гарт амиа алдсан хэрэг энэ сарын 15-16-ны хооронд гарсан. Уг хэргийн талаар Ардчилсан Намаас мэдээлэл хийсэн бөгөөд үүний дараа Цагдаагийн ерөнхий газраас уг хэрэгт холбогдогч нь МАН-аас нэр дэвшигчийн ухуулагч байсныг мэдээлсэн. Үүний дараа МАН-ыг төлөөлөн ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийхдээ “Гэмт хэрэгт шалгагдаж […]

УИХ-ын гишүүн С.Ганбаатар иргэдтэй уулзах үеэрээ уран олборлолтын талаар “Ураныг боль гэж хэлэхээс илүү энэ аюултай, уран газрын хэвлий рүү хор шахахад дараа нь тэндээс үүл босоод ууршаад, тэр үүл нь нүүж ирээд энд буухад энд байгаа ургамлуудыг бүгдийг нь байхгүй болгох уу гэдгийг судалгаагаар гаргаж ир. Үгүй гэвэл баталгаагаа өг. Уран, янз бүрийн улс […]

КОВИД-19-ийн халдвараар өвчилсөн иргэдийн гуравдугаар тунд хамрагдах хугацаа болон 2, 3 дугаар тун хоорондын зайны талаар янз бүрийн мэдээлэл иргэдийн дунд байгаа тул бид энэ талаар нягтлан хүргэж байна. Factcheck: ДЭМБ-ын Шинжлэх ухааны цуврал мэдээллийн есдүгээр сарын 11-ний дугаарт дархлаа сэргээх буюу 3 дахь тунгийн талаар олон нийтэд мэдээлэл хүргэсэн. Ярилцлагад дараах 3 шалтгааны улмаас […]

Товч агуулга Хүүхдүүд 100% хөхөөр хооллож байсан, ээжүүд нь КОВИД-19 вакцины бүрэн тунтай гэсэн агуулгыг дэмжих нотолгоо огт байхгүй. 5-аас доош насны хүүхдүүд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан тохиолдол байхгүй. Вакцин тариулсан ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохтой холбоотой өвчлөл үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Хүүхдүүдэд илэрсэн аденовирус нь Оксфордын АстраЗенека вакцинд ашигласан аденовирусээс тэс өөр. Их Британид […]

Монгол Улсад 55,000 багш ажил, хөдөлмөр эрхэлж байна Жил бүрийн аравдугаар сарын 5-нд дэлхий нийтээр багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг 1994 оноос эхлэн ЮНЕСКО (UNESCO) болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) хамтран зарлаж, дэлхийн олон орон тэмдэглэж ирсэн. Энэ өдрийг тэмдэглэж буй гол зорилго нь багш нарын хөдөлмөрийг үнэлэх, боловсролд оруулж буй хувь […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх