Кёкүшюзан Д.Батбаяр иргэдтэй хийсэн уулзалтынхаа үеэр дараах ХУДАЛ мэдээллүүдийг тараалаа

Бид нэр дэвшигчдийн ярианд дурдагдаж буй баримтууд үнэн эсэхийг нягтлан хүргэж байгаа билээ.

Тэгвэл бид энэ удаад 2020 оны УИХ-ын сонгуулийн 27-р тойрогт Ардчилсан намаас нэр дэвшиж буй Кёкүшюзан Д.Батбаярын иргэдтэй хийсэн уулзалтын үеэр ярьсан яриагаа зургадугаар сарын 10-ны өдөр өөрийн албан ёсны фэйсбүүк хуудаснаа тавьсан 6:21 минутын бичлэгийг нягталлаа.

1.”Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Монгол Улсын хэмжээнд хамгийн их барилга барьсан, шилд эг барилгын компаниар шалгарлаа –  ХУДАЛ

Кёкүшюзан Д.Батбаяр нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ

  1. Чингис Ворлд Майнинг ХХК,
  2. Дунгоулд ХХК,
  3. Хардэл Бэйс ХХК,
  4. Блэйкмаунт Майнинг ХХК,
  5. Дөрөв Кэй ХХК,
  6. Мимэкс ХХК,
  7. Сатономатериал ХХК,
  8. Дөрөв Кэй мүүв ХХК,
  9. Хөрш заанууд ХХК,
  10. Кёкүшю Бэ яа ХХК,
  11. Буурал улиастай ХХК,
  12. Өлзийт голын эх ХХК,
  13. Баясгалантай дэлхий мед ХХК,
  14. Ирээдүйн билиг ХХК,
  15. Парадайс театр ХХК,
  16. Онлайн шоп хоум ХХК,
  17. Глобал профит ХХК,
  18. Сакура ХХК,
  19. Сакура БСБ Бусад,
  20. Харьланзан трейвэл ХХК,
  21. Холбоошулуунзам ХХК,
  22. Хоум магазин ХХК,
  23. Экспресскар ХХК,
  24. Элбэг баян далай транс ХХК,
  25. Шүрэн хана ХХК,
  26. Найман шид ХХК,
  27. Голденвэйл ХХК,
  28. Дархан анд ХХК,
  29. Дөргөн гласс ХХК,
  30. Жисикорпораци ХХК,
  31. Кёкүшюгоулд майнинг ХХК,
  32. Кёкүшюгрийт волл ХХК,
  33. Кёкүшютауэр ХХК,
  34. Монгорүшёшя ХХК,
  35. Эко моторс ХХК,
  36. ЭФ ЭФ СИ ХХК,
  37. Юнайтед-Ойлшейл ХХК,
  38. Юниверсал кюрринси холдингс ХХК,
  39. Шүголд ХХК гэсэн 39 компанид ямар нэгэн хувь эзэмшдэг хэмээн мэдүүлжээ.

Эдгээр компанийг нээлттэй мэдээллийн сангаас шүүж үзвэл барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани байдаггүй юм байна. 1999 оноос барилга барьж байгаа Хөрш заанууд ХХК нь 2013 оноос эхлэн гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэжээ.

Мөн 2016-2019 онуудад барилгын салбарын шилдэг аж ахуйн нэгжүүдийн шалгаруулалтад шагнал авсан талаар мэдээлэл байхгүй байна. Харин 2019 оны 11 сард тус компанийг хамтран байгуулсан Б.Чинзоригийн хамт Нийслэлийн ойн медалийг МҮХАҮТ- аас гарджээ. Өөрөөр хэлбэл барилгын салбарын шагнал бус нийслэлээс шагнуулсан гэсэн үг. Мөн 2019 оны наймдугаар сард нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр Яармагийн урд, авто зам, замын байгууламж, үерийн далан суваг, шуудуу хааж, зөвшөөрөлгүй барилга барьсан аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоосон талаар мэдээлж байв. Энэхүү жагсаалтад Хөрш заанууд ХХК багтаж байсан нь мөн л барилгын салбарын шилдгүүдийн нэг биш гэдгийг илтгэж байгаа юм.

2. Гурван жилийн хугацаанд сая метр квадрат, 10 гаруй мянган айлын орон сууц барьсан – ХУДАЛ

Хөрш заанууд ХХК өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэг сая метр квадрат барилга барьсан хэмээн ойн медаль хүртсэн талаар өмнө нь дурдсан. Тэгвэл тэрбээр уулзалтын үеэр өнгөрсөн гурван жилийн хуагцаанд нэг сая метр квадрат, 10 гаруй мянган айлын орон сууц барьсан хэмээн хэлсэн нь худал юм. Барилгын салбарын шилдэг бус нийслэлийн ойн медаль авах үедээ 1081700 метр квадрат бүхий 33 барилгыг барьсан хэмээн мэдээлсний 16 нь орон сууц. Бусад нь өөр зориулалтын барилгууд байна. Мөн сүүлийн 2 жилд Улаанбаатар хотод 20 мянга, орон нутагт 5000 гаруй айлын орон сууц ашиглалтанд оржээ.

3. ”Хан-Уул дүүрэгт тал байсан газрыг хот болгосон юм аа. Хот болгохдоо цогцоор нь сургуультай, цэцэрлэгтэй, эмнэлэгтэй нь бүрэн бүтэн спорт цогцолбортой нь хот болгоод хүрээд ирлээ” ХУДАЛ

Хан-Уул дүүрэг, Яармагийн дэнжид зөвхөн Хөрш заанууд ХХК-иас гадна Номин констракшн, МСS гээд нэрлэвэл олон газар бүтээн байгуулалт бий. Байшин барилаа гээд хот болчихгүй. Түүний ярьсан цэцэрлэг, сургууль бол хувийн хэвшлийнх буюу өөрийнх нь Сакура сургууль. Энэ хавьд шинээр улсын сургууль, цэцэрлэг бариагүй бөгөөд 10 жил гацаад байсан эмнэлгийн барилгыг эх барих, эмэгтэйчүүдийн чиглэлээр ажиллуулахаар улсаас хөрөнгө оруулалт хийсэн юм.

Нягталсан: Fact Check Mongolia 

Төстэй мэдээлэл

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр 08:00 цагт товлогдож, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцэх төлөвлөгөөтэй байв. Гэвч хурлын ирц хангалтгүй, маш олон газар, хөтөлбөрийн дарга ирээгүй тул хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан тэднийг чөлөөлж, хариуцлага тооцох талаар мэдэгдсэн юм. Тэрбээр: Авто замын газар Аялал жуулалчлалын газар Боловсролын газрын дарга Газрын албаны дарга Орон сууцны, дэд […]

Удахгүй болон УИХ-ын сонгуулийн үйл явцад хяналт тавихаар АН-аас ажлын хэсэг байгуулсан бөгөөд тус Ажлын хэсгийн ахлагч, АН-ын дэд дарга Ж.Баярмаа “Дорноговь аймгаас сонгогдсон Б.Дэлгэрсайхан Сэлэнгийн Ерөө суманд байдаг компанийнхаа бүх ажилчдыг Дорноговь руу шилжүүлсэн. Дургүйцсэн хүмүүсийг нь айлгаж дарамталсан. Мөн Сонгинохайрхан дээс Чингэлтэй 10-аад мянган хүнийг автоматаар шилжүүлсэн. Энэ нь мөн л УИХ-ын гишүүн, […]

Долоо дахь удаагийн парламентын хугацаа дуусаж, гишүүд ажлын тайлангаа иргэдэд хүргэж байна. Зарим нэр дэвшигчид ажлын тайлан нэрээ хийгээгүй ажлаа хийсэн мэтээр зөрүүтэй мэдээллүүд оруулж байна гэсэн уншигчдын хүсэлтийн дагуу factcheck.mn мэдээллийг нягтлан хүргэж байгаа билээ. Бид энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатарын 2016-2020 оны ажлын тайлангаас онцолж байна. Монгол төрийн шинэчлэл бүлгийн эхний хуудаснаа тэрбээр татварын шинэчлэл хийж, […]

Цахим орчинд “Зүдэрсэн нэгнээ татаж хүчээ нэгтгэе” гэсэн тайлбар бүхий МАН-ын тугийг залсан Тоёота ланд круйзер маркийн автомашин Фургон автомашиныг татан гол гаргаж буй зураг таржээ. 2020 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа эхэлсэн энэ цаг үед үнэхээр ийм явдал болсон мэт сэтгэгдлийг иргэдэд төрүүлж, “Багаар нь дэмжиж хүчийг нь нэгтгэе”, “Хүчээ нэгтгэвэл улсаа өөд нь татна” […]

Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуулийн сурталчилгаа

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх