АТГ-ын шаардлагаар скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээний зөвшөөрлийг “хүчингүй” болгожээ

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва энэ оны зургаадугаар сарын 2-нд А/820 дугаар захирамж гаргаж, цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээтэй холбоотой өмнөх А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгожээ.

Энэ нь Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээ нь эрх зүйн зохицуулалтгүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал хангагдаагүй гэж үзэн, энэ оны дөрөвдүгээр сарын 28-нд Нийслэлийн Засаг даргад шаардлага хүргүүлсэнтэй холбоотой аж.

АТГ-ын комиссар Б.Билэгтийн мэдээлснээр, Авлигын эсрэг хуулийн 18.4.2-т заасан “Авлига гарч болох нөхцөл боломж бүрдүүлсэн гэж үзвэл төрийн байгууллага, албан тушаалтны гаргасан тушаал, шийдвэр, журам, дүрмийг хянаж хүчингүй болгуулах санал боловсруулж эрх бүхий байгууллагад оруулах” бүрэн эрхийн хүрээнд дээрх захирамжуудыг хянаж, үйл ажиллагааг түдгэлзүүлэх шаардлагыг хүргүүлжээ.

Түүний хэлснээр, нийтийн эзэмшлийн талбай ашиглах болон цахилгаан мопед түрээсийн үйлчилгээ эрхлэх энгийн зөвшөөрлийг нэр бүхий зургаан аж ахуйн нэгжид олгосон байсан байна. Гэвч уг зөвшөөрөл нь өмнө нь олгож байгаагүй шинэ төрлийн зөвшөөрөл байсан бөгөөд хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах шаардлагатай холбоотой зохицуулалт, зөвшөөрлийн жагсаалттай давхцаж байгаа эсэх, улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ зэрэг асуудал тодорхойгүй байсан гэж АТГ үзжээ.

Мөн скүүтер, мопедыг хууль тогтоомжид ямар төрлийн тээврийн хэрэгсэлд хамааруулах нь тодорхой бус байсан төдийгүй нийслэлийн зарим хэрэгжүүлэгч агентлаг хуульд заагаагүй эрх хэрэгжүүлсэн нөхцөл байдал тогтоогдсон байна.

Үүнээс гадна түрээсийн үйлчилгээ эрхлэгч компаниуд зориулалтын зам, зогсоол байгуулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тэмдэг, тэмдэглэгээ байрлуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүй нь дээрх захирамжуудыг хүчингүй болгох үндэслэл болсон гэж АТГ тайлбарлав.

Харин шинэ хууль хэрэгжиж эхлэх хүртэл буюу 2026 оны зургаадугаар сарын 30 хүртэлх хугацаанд скүүтер, мопед замын хөдөлгөөнд хэрхэн оролцох зохицуулалт тодорхойгүй болсон гэх асуудал үүсээд байна.

Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, скүүтер болон мопедын жолооч нар одоогоор Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25 дугаар зүйлд заасан шаардлагыг мөрдөх ёстой гэв.

Тус дүрэмд мопедыг 16-аас дээш насны хүн жолоодох эрхтэй бөгөөд унадаг дугуйн зам, эгнээгээр зорчих ёстой гэж заасан байдаг. Харин унадаг дугуйн зам байхгүй эсвэл ашиглах боломжгүй тохиолдолд зорчих хэсгийн баруун захад байрлан явж болно. Мөн ийм замгүй үед явган хүний замаар цагт 10 км-ээс илүүгүй хурдтай зорчихыг зөвшөөрсөн байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Одоогоор замын хөдөлгөөний дүрэм хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байгаа. Зөвхөн нийслэлийн захирамжууд хүчингүй болсон болохоос хөдөлгөөнд оролцох үндсэн журам өөрчлөгдөөгүй” гэж мэдэгдлээ.

Төстэй мэдээлэл

Халуунаар шарах нар газрын хөрсийг улам гандааж, хааяа нэг сэвэлзэх салхинаар өлөн тоос суунаглана. Хаа хамаагүй хатгасан улаан хүрэн банзан хашаанууд уйтай гэмээр хувхайрч үзэгдэх, гудамжаар хөнгөн тэрэг, хүн зоны хөлөөр гарсан шороон замыг туучсаар 3 давхар байшинтай, байшингаасаа ч өндөр сүндэрлэх мододтой айлд ирлээ. Энэ бол Баянзүрх дүүргийн 37 дугаар хорооны иргэн У. Мижиддоржийнх. […]

Монгол Улсын нийслэлд цахилгаан скүүтер, мопедний хэрэглээ, үйлчилгээ нэвтрээд гурван жил болжээ. Factcheck.mn сайтын редакц энэ удаагийн “1сар1сэдэв”-ээрээ хотын дэд бүтцэд уялдаагүй ч, хол ойрд нийслэлчүүдийн хөл дүүжлэх болсон хоёр дугуйт тээврийн хэрэгслийн асуудлыг сурвалжлан хүргэхээр боллоо. Энэ сэдвийг хөндсөнөөрөө түгжргэлийн асуудлыг шийдэхэд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулдаг цахилгаан скүүтер, мопедний хэрэглээ, түүний үйлчилгээг тэр […]

Сошиал орчинд өдөр бүр тааралдах “Орос ах”, “Агуу Орос” гэх энгийн мэт үгс үнэндээ санамсаргүй тархдаггүй. Тэдний ард Монголын стратегийн томоохон төслүүдийг онилсон, илүү нарийссан, системтэй мэдээллийн урсгал байгааг сүүлийн судалгаанууд харуулж байна. Эх сурвалжгүй, хувь хүний байр суурь хэлбэртэй, сэтгэл хөдлөлд тулгуурласан ийм постууд бодит мэдээллээс хэд дахин хурдтай тархаж, олон нийтийн хандлага, ойлголтод […]

УИХ-аар Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг

Tserenkhuu Ishtseden хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Улаанбурханы вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд муу нөлөөтэй гэсэн эрдэмтэдийн судлагаа гарлаа…” гэсэн пост оруулсныг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Улаанбурхан өвчний эсрэг вакцин хүүхдийн төв мэдрэлийн системд нөлөөлдөг гэсэн судалгаа гарсан гэсэн нь нотлогдохгүй байна. Харин Улаанбурхан өвчний вакцинтай холбоотой хамгийн сүүлийн шинэ судалгааг 2025.01.11-нд АНУ-ын Биотехнологийн […]

Тэтгэвэр авч байгаа ахмадуудын 60% нь тэтгэврийн зээлтэй. Тэдгээр ахмадын 70 хувь нь 800 мянга хүрэхгүй тэтгэвэртэй байна. Энэ зээл чухам юунд зарцуулагддаг вэ гэдгийг тодорхойлж гаргасан судалгаа одоогоор байхгүй. Хамгийн сүүлд 2022 онд Фридрих-Эбертийн сангаас 2022 онд хийсэн “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” сэдэвт судалгаанд ахмадуудын талаас илүү хувь нь тэтгэврийн зээлтэй бөгөөд […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх