Монголчууд жилд 700-800 тэрбум төгрөгөөр тамхи татдаг

Харин Монгол Улс эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ буюу шууд эмчилгээний санхүүжилтэд зөвхөн 2024 онд 1.73 их наяд төгрөг төсөвлөсний 887.8 тэрбум төгрөг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцах тусламж, үйлчилгээ байсан бол 837.7 тэрбум төгрөг нь төрөөс хариусан буюу тусламж үйлчилгээнд төсвөөс санхүүжүүлэх дүн байсан юм. Өөрөөр хэлбэл, эрүүл мэндэд төсөвлөж байгаатай дүйх хэмжээний мөнгөөр монголчууд жилд төрөл бүрийн тамхи импортлон татдаг байна.

Гаалийн ерөнхий газрын статистик мэдээллээр Монгол Улсын хилээр 2024 онд л гэхэд 8.2 сая ширхэг электрон тамхи, 3.5 тэрбум ширхэг янжуур тамхи орж ирсэн ба эдгээр нь нийлээд 90 орчим сая доллар хэмээн мэдээлжээ. Нийт импортын тамхины дүн жилд 320 орчим тэрбум төгрөг байгаа нь төрөөс эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулж төсөвлөдөг мөнгө (₮840 тэрбум)-ний 40 хувьтай тэнцэх дүн юм.

Дээрх үнэ тамхины борлуулагдаж байгаа үнэ биш гэдгийг дурдах нь зүйтэй. Тамхины төрлийн бүтээгдэхүүний боруулалтын үнэ хоёр дахин нугардаг гэсэн тооцоолол бий. Ингээд үзвэл тамхины төрлийн бизнес 700-800 орчим тэрбум төгрөгийн зах зээл юм.

Манай улсын тамхидалтын түвшин сүүлийн 20 жилийнхээ хамгийн өндөр түвшинд ирсэн нь тамхины үнэ, татвар хамгийн бага, тухайн төрлийн бүтээгдэхүүний хүртээмж хэтэрхий өндөр болсон талаар судлаачид онцолдог.

2020-2024 оны тамхины импортын дүнг харвал янжуур тамхины импорт 20% өссөн бол электрон тамхины импорт 174 дахин өсжээ.

Тамхи импортлогчдын тухайд, электрон тамхины (вэйп) нийт импортын 52 хувийг “Электрон гаджет” ХХК, 19%-ийг “Эм Эн иновэйшин глобал смарт технологи” ХХК буюу хоёр компани нийт электрон тамхины 71 хувийг импортолдог байна.

Харин янжуур тамхины 64.2%-ийг “Алтангадас трейд” ХХК, 29%-ийг “Волтам” ХХК буюу хоёр компани нийт зах зээлийн 90 гаруй хувийг бүрдүүлж байна.

Төстэй мэдээлэл

“Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг ТӨР хамгаална”. Хүчтэй өгүүлбэр. Гэхдээ, “хоёр нүүртэй” өгүүлбэр. Учир нь Үндсэн Хуулийн энэ заалт хурдан морь унах ажил “эрхэлдэг, эрэмгий бяцхан жаалуудыг “тоодог” эсэх нь эргэлзээтэй. 2019 он. Жил бүрийн арван нэгдүгээр сарын 1-ний өдрөөс тавдугаар сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг хориглосон 57-р […]

Геополитикийн агуулгад эргэлдэж байсан Оросын мэдээллийн урсгал өнөөдөр илүү нарийсаж, Монголын эрчим хүч, уран, уул уурхай, гадаад хөрөнгө оруулалт зэрэг стратегийн салбарууд руу чиглэх болсон нь сүүлийн мониторинг судалгаануудаар тодорхой болж байна. Сошиал орчинд тархаж буй эдгээр агуулга нь байр сууриа илэрхийлж байгаа мэт харагдах боловч үнэн хэрэгтээ олон нийтийн айдас, эргэлзээ, үл итгэх байдлыг […]

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва энэ оны зургаадугаар сарын 2-нд А/820 дугаар захирамж гаргаж, цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээтэй холбоотой өмнөх А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгожээ. Энэ нь Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээ нь эрх зүйн зохицуулалтгүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал […]

Өнгөрсөн Цагаан сараар УИХ-ын дарга Н.Учрал үндэсний спортын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр Тод манлай уяач Д.Даваахүү “Морины соёлыг дэлхийд бүрэн бүтэн үлдээхийн тулд хаврын морин уралдааныг хиймээр санагддаг” гэлээ. Урин дулаан цагт л зөвхөн морин уралдаан зохион байгуулснаар морины соёл Монголд төдийгүй дэлхийд хагас үлдэж буй тухай санаа нь их л чилээрхсэн янзтай хэллээ. […]

Зуршлаа Өөрчилье Хөтөлбөр пэйж 2026.06.21-нд дараах постыг нийтэлжээ. Энэхүү мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Пост дээр ашигласан зурагт Их Британийн Эрүүл мэндийн яам буюу Department of healt гэсэн эх сурвалж дурдаад “Цахилгаан болон халаадаг тамхи нь янжуур тамхинаас 95% хор багатай” гэж бичэн бөгөөд олон улсын эрүүл мэндийн томоохон байгууллагуудын логог оруулжээ. Factcheck […]

Товч агуулга Бадарч Бямбадулам хэмээх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.11-ний 15:12 минутад “11 настай хөвгүүд, охидоо 1 сар сургуульд бүү явуул !!! ШЭЙР …. 11-с дээш настай хүүхдүүдэд юм бна шүү !!!” гэсэн гарчигтай лайв видео хийжээ. 11 настай хүүхдүүдэд товлолоор хийж эхлэх гэж буй умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг эсэргүүцсэн агуулгатай уг видеог 5.6 сая […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх