Цагаан сар

Монголчуудын ондоошлыг төдийгөөс өдий хүртэл хадгалж, хамгийн их хүндэтгэл мэдрүүлж, язгуурыг сэргээдэг сар шинийн баяр хаяанд иржээ. XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал морин жилийн босгон дээр Цагаан сараар заавал дагаж мөрддөг уламжлал ба заншлаас хүргэж байна.

Цагаан сарын баяр Их эзэн Чингис хааны үеэс улбаатай гэдэг ч Монгол Улсын түүхэн цаг хугацааны туршид шарын шашин, хөрш орнуудын нөлөөгөөр хувьсан өөрчлөгдөж, шинэ соёл шингэж өнөө цагт ирснийг дурдах нь зүйтэй.

Битүүний ёсон

Өвлийн адаг сарын сүүлийн өдрийг монгол тооллоор жилийн сүүлийн өдөр гэж үздэг. Энэ үдэш сар тэнгэрт харагддаггүй учраас “Битүүн” хэмээн нэрийдэж иржээ. Битүүний өдөр хуучин он элбэг хангалуун улирч, шинэ он тэгш дүүрэн байхыг бэлгэдэж бүх зүйл бүтэн, гүйцэд, цэвэр цэмцгэр байх учиртай хэмээн үздэг. Тийм ч учраас монголчууд битүүний өдрөөс өмнө өр зээл, өглөг авлагаа цэгцэлж, дутуугаа гүйцээн, хийморь лундаагаа сэргээж иржээ.

Харин эрт цагийн талаар Ардын багш, Хэл бичгийн ухааны доктор, профессор С.Дулам “Миний судалснаар ан агнуурын соёлын үеэс буюу цагаан сараас өмнө тэмдэглэдэг байсан хувь сарын ой дурсамж. Өөрөөр хэлбэл их махан тайлга хийдэг, шүүс идээгээр голлон аж төрж байсан ан агнуурын соёлын үеийн үлдэц гэж болно. Насныхаа эрэмбээр мал амьтны эрхтнүүд оноосон эзэнтэй байсан. Жишээ нь, эрэгтэй хүнд өвчүү өгч болохгүй. Өвчүү гэдэг бол эмэгтэй хүний, хатан хүний хоол шүү дээ. Дал дөрвөн өндрийг нагацын зоог, зээ нь нагацынхаа дэргэд дал барьж болохгүй гэх мэт ураг эшийн утгатай. Тийм болохоор битүүнд “битүүлэг зөрүүлнэ” гэж их ёс байсан. Үүнтэйгээ уялдаад битүүлнэ гэдэг маань өөрөө гурван утгатай. Цагийн хувьд нэг бүтэн жил эргээд жилийн шувтарга болж байна. Дээр нь тэр шөнө тэнгэрт сар гарахгүй, харанхуй битүү болж байна. Мөн энэ өдөр битүү хоол буюу шүүс идээ, битүүлэг голдуу зооглодог” хэмээн ярьжээ. Иймээс Битүүний хоол хэмээх нэршил бий болсон аж.

Үүнд голдуу мах шүүс, бууз, банш, хуушуур багтдаг. Битүү хоол идэх заншил нь нутаг усаараа ялгаатай байх нь бий. Говь Гурван Сайханы орчим нутгийн, Баянхонгорынхон гээд зарим аймагт битүүний орой хуушуур хайрдаг бөгөөд Лхам бурхан морилохоос өмнө гэрийнхээ муу сайныг хиншүү гарган үлдэн хөөж буй утга ажээ.

  • Битүүлэх ёслол нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгон дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг хэмээн үзэж иржээ.Одоо цагт бол айлууд тагтан дээрээ, цонхныхоо гадна талд мөс тавьдаг болжээ.
  • Битүүний өдөр айл бүр гэртээ, гэр бүлтэйгээ битүүлж, айл хэсэх, айл хонохыг цээрлэдэг байна. Энэ өдөр гэрийн эзэн гэртээ байх нь элдэв гай барцадаас хамгаалж, буян хишгээ тогтоодог хэмээн үздэг байна.
  • Битүүлж дууссаны дараа эрт цагт үлгэр, тууль ярьж, шагайгаар алаг мэлхий өрөх, морь уралдуулах, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих зэргээр тоглож нааддаг байж. Харин муу билэггүй үг хэлж, үг сөрөх, өвчин хэлэх болон хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэдэг.

Цээрлэх ёсон

  • Хаврын тэргүүний сарын шинийн нэгний өглөө эртлэн босож, цайгаа чанаж, цай сүү, идээ будааны дээжээ тэнгэр хангайдаа өргөж, ахмад буурлуудаа хүндэтгэн золгодог.
  • Цагаан сараар үйл урлахдаа хуучин муу хувцасны өөдөс зүйхийг цээрлэж, харин шинэ эд оёж, шинэ хувцас өмсөхийг сайн сайхны бэлгэшээл гэж үздэг байна.
  • Цагаан сараар үс авахыг цээрлэж иржээ. Хэрэв үс авбаас нагац нарын ам бүлээс хэн нэгэн тэр жилдээ өөд болно гэж цээрлэдэг байна.
  • Эд юмс гадагш зээлээр өгөхийг сар шинээр цээрлэдэг байна. Гарзын үүд, гарлагын ам нээгдэнэ гэж үздэгээс тэр ажээ.
  • Шинийн нэгэнд уйлж унжин, хэрэлдэж шуугилдан өндөр дуугаар ярихыг цээрлэдэг. Үгүй бол бүтэн жил хэл ам, хэрүүл цуугиан үл тасарна гэдэг байна.
  • Шинийн нэгэнд мөн үнс хогоо гадагш хаях, гаргахыг цээрлэдэг. Харин үнс, хогоо заавал шинэ оноос өмнө гаргаж, орон гэрээ цэмцийлгэн цэвэрлэсэн байж гэмээн тэр жилдээ цог золбоотой байхын бэлгэдэж иржээ.
  • Шинийн долоонд айлд очиж, золгохыг цээрлэдэг. Энэ өдрийг “хар өдөр” гэдэг тул тийнхүү цээрлэж, гэртээ, халуун бүлээрээ байж иржээ.
  • Цагаан сарын үеэр бэлгэ дэмбэрэлгүй үг хэлэх, мал нядлах, амьтан алахыг цээрлэдэг. Эс бөгөөс уршиг тарьж, үхэл хагацал нүүрлэнэ гэдэг.
  • Цагаан сараар эхнэр, нөхөр хоорондоо золгохыг цээрлэнэ. Хэрэв золговоос хагацна, сална, хар элэгтэн болно гэж цээрлэж иржээ.

Эх сурвалж:

Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хэлбичгийн шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам

Төстэй мэдээлэл

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва энэ оны зургаадугаар сарын 2-нд А/820 дугаар захирамж гаргаж, цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээтэй холбоотой өмнөх А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгожээ. Энэ нь Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээ нь эрх зүйн зохицуулалтгүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал […]

Бага насны хүүхдүүдийн дунд тасралтгүй өсөж буй хүүхдийн шүдний өвчлөл болоод учир шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх эмч Б.Батбаяртай ярилцлаа. -Статистик харахаар бага насны хүүхдүүдийн өвчлөлийг амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлж байна. Энэ нь улирлын чанартай огцом өсдөг. Харин хоёрдугаарт, хоол боловсруулах тогтолцооны […]

Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдийн Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Энэхүү вакцинтай холбоотой нийгэмд хамгийн ихээр тархаад байгаа таван ХУДАЛ ташаа мэдээллийг нягтлан хүргэж байна. “Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”. Factcheck: Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар […]

Монголчууд бид хурдан морины уралдааныг өв соёл гэж ярьдаг. Энэ бол үнэн. Гэхдээ өнөөдрийн уралдаан, ялангуяа хаврын уралдаан, үнэхээр уламжлал хэвээрээ байж чадаж байгаа юу гэвэл ҮГҮЙ. Жирийн биднийг анзаараагүй байхад сүүлийн жилүүдэд үндэсний морины уралдаан өөрчлөгдсөн. Учир нь тэнд уралдаж буй морьд өөрчлөгдсөн. Илүү тэсрэлттэй, хурдтай, хүчтэй болсон. Үүнээс үүдээд хамгийн гол нь эрсдэл […]

СХД-ийн гэр бүл, хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга Н.Хөхөөтэй унаач хүүхдийн асуудлаар ярилцлаа. Үндэсний баяр наадам болон хурдан морины бусад томоохон уралдаан Хүй долоон худагт болдог учраас Сонгинохайрхан дүүрэгт энэ асуудал илүү хамааралтай байдгийг тодотгох нь зүйтэй. Өвөл, хаврын уралдаан бол Монголын уламжлал биш -Өвөл, хаврын морин уралдаан уламжлалт соёл мөн үү? Энэ үеэр хүүхдийн […]

Налгар намрын завгүй өдрүүдээс урьтаж наадмын амралтаар хөдөөг зорих гэж буй эрхэм уншигч танд энэ бичвэрээ хаяглая. “Зуны сар зургаа биш” гэдэг дээ. Утаа, түгжрэл энэ үеэр л  мартагддаг тул бидний монголчууд уртаас урт өвөл, хаврын дараа ингэж нэг аялж, зугаалах цагаа товлодог. Харин хаачихаа мэдэхгүй байвал энэ сарын турш factcheck.mn танд хөтөч болъё.  Аялж […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх