Хэрмэн цав аа гэж…

Хур бороо, хуй салхи ээлжилсээр зуны сар хэдий нь дундаа оржээ. Дэлгэцийн ард өнгөрүүлэх урт өдрүүдээс түр ч болов холдоод өөрийн дотоод ертөнц шиг өвөрмөц хийгээд өнгөлөг газар эморохыг хүсвэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Хэрмэн цавыг зориорой.

Өмнөговь аймгийн төв Даланзадгадаас баруун тийш 400 орчим километр, харин Улаанбаатар хотоос 870 гаруй километр зайд энэхүү үзэсгэлэнт газар оршдог. Ойролцоогоор 250 хавтгай дөрвөлжин километр талбайг хамарч, 10 гаруй километр үргэлжлэх энэхүү улаан хэрэм мэт тогтоц нь Монголын хамгийн гайхамшигтай байгалийн дурсгалуудын нэгээр нэрлэгддэг.    

Балар эрт цагт энэ газар нь аварга том нуурын ёроол байсан гэдэг. Түүний ёроолд үе үеэрээ хуримтлагдсан шавар, элсэрхэг хурдас цаг хугацааны уртад чулуужин бэхэжжээ. Харин бороо, үерийн ус, салхи шуурга тэдгээрийг тасралтгүй элээж, зүсэж, сийлж, өнгөлсөөр одоогийн сүрлэг ханан цохио, эгц хавцал, олон салаа жалга бүхий тогтцыг бүтээсэн байна. Үүний дараа Цэрдийн галавын үе буюу 70-80 сая жилийн өмнө энэ газар аварга том моддоор хүрээлүүлж, үлэг гүрвэлүүд нутагласан зөгнөлт мэт ертөнц байж. Үүнээс өдгөө түүхийн бичээс, улаан шавар хэрэм, элсэн манхнууд, үлгэр домог мэт эртний амьтдын ул мөр хадгалагдан үлджээ. 

1969 онд Монгол, Зөвлөлтийн хамтарсан судалгааны баг эндээс үлэг гүрвэл, матар, яст мэлхий, эртний шувуудын олон арван олдвор илрүүлсэн байдаг. Үүнээс хойш тарбозавр батаар, теризинозавр, пинакозавр, эвэрт үлэг гүрвэлийн төрөл зүйлүүдийн чулуужсан яс олдож, Хэрмэн цавыг Монголын төдийгүй дэлхийн хэмжээний палеонтологийн чухал бүс нутаг болохыг баталсан юм. Хараа булаам сүрлэг тогтоц, хүний хөлөөс зайдуу анир чимээ үгүй орших эл газар Монголын говийг дэлхий дахинд таниулж, палеонтологийн шинжлэх ухааныг нэг шат ахиулахад асар их хувь нэмэр оруулсан билээ. Тиймдээ ч эндхийн хөрс шороо, хад чулуу, салхинд элэгдсэн давхарга бүр сая сая жилийн өмнөх оршин буй амьдралыг агуулсан архив гэлтэй.  

Улаан хүрэн өнгөөр туяарсан эгц шавар хэрэм, хадан цохио, анир чимээгүй үргэлжлэх говийн уудам орон зай руу аялах нь дурсамжтай байх хэдий ч жинхэнэ нүүдэлчин ардын тэсвэр тэвчээрийг санагдуулна. Хэрмэн цав нь зуны улиралд өдөртөө +40°C давж халах бөгөөд  замын дийлэнх хэсэг нь бартаат, элсэрхэг, хүний хөлөөс зайдуу, ундны ус хомс, утасны сүлжээ барихгүй гэх зэргээр танаас багагүй зориг зүрх, хариуцлагатай бэлтгэл шаардах вий. Олон салаа хавцалтай учир хөтөчгүйгээр гүн рүү нь зүтгэх нь төөрөхөөс гадна, нутгийнхны нэрлэж заншсанаар “Үхлийн хөндий” гэх нэрийнх нь утгыг биеэрээ мэдрэх эрсдэлтэйг анхааруулъя. Хөндийн халуун элсийг туулан гарч, ойролцоох Зулганайн голын баянбүрдэд тоорой модны сүүдэрт ундаалах нь аяллаас авах гайхалтай “vibe” байх болно.  

Монголчууд бид зөвхөн өргөн уудам нутаг, нүүдлийн соёл иргэншил бус, дэлхийн түүхийн эртний өвийг эзэмшдэг ард түмэн гэдгээ санаж явах учиртай. Тиймээс ийм ховорхон заяаны эзэд гэдэг нь бахархал төдийгүй хайрлаж хамгаалах ухамсар юм. Нүдийг баясгаж сэтгэлийг тэнийлгэх газар нутгаа нандигнаж явах нь бидний үнэт зүйл.  Бидний бусдад flex-дэх 1000 aura. 

Энэ хүртэл уншсан та бодлын хүчээр ч атугай Хэрмэн цав руу очсон байх аа гэж найдаж байна. Тиймээс  урьд хожид биеэрээ тулж очвол юу хийж болох талаар бяцхан санаа өгье. Эртний египтийн хүн толгойт арслан болох Сфинксийн Монгол дахь хувилбар Хэрмэн цавын баруун хойд төгсгөлд бий. Холын Египтийг зорьж, сфинкстэй мэнд мэдэж амжаагүй  бол Монгол дахь төрөл дээр нь зочлоорой. Зураг үлдэх хорвоод зураггүй аялал гуниг. Тэр тусмаа говь нутгийн  жаргах нарыг буулгахгүй бол алдас болж мэднэ.  Зэсэн улаан наранд хүрэнтэн туяарах ангал цав, улбар тэнгэртэй хослосон төгс үзэмжийг амьсгаа даран ширтвэл тэртээх улаан нүдэн Ангараг гаригт газардсан мэт сэтгэгдэл төрөх биз ээ. Эцэст нь сануулахад эргээд очих нүүртэй байхын тулд хогоо битгий хаяарай. 

  Хур бороо, хуй салхи ээлжилсээр зуны сар нэг л мэдэхэд дууссан байх вий. Дэлгэцийн ард өнгөрүүлэх урт өдрүүдээс түр ч болов холдоод өөрийн дотоод ертөнц шиг өвөрмөц хийгээд өнгөлөг газар эморохыг хүсвэл Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт орших Хэрмэн цавыг зориорой.

Ц.Ану

Төстэй мэдээлэл

Дэлхийн улс орнууд электрон тамхийг залуучууд, ирээдүй үеийн эрүүл мэндэд заналхийлж буй шинэ эрсдэл хэмээн үзэж, бодлогын хатуу арга хэмжээнүүдийг дараалан авсаар байна. Зарим нь бүрэн хориг, зарим нь эмийн хяналт, өндөр татвар, амт ба маркетингийн хатуу хязгаарлалт руу шилжсээр.  Гэтэл Монгол Улсад вэйп тамхины талаар нэгдсэн хууль, ямар ч тодорхой зохицуулалтгүй байгаа нь дэлхийн […]

Jetton Game онлайн казино – основные форматы и

Шинэ төрлийн электрон тамхи нь янжуур тамхинаас хор багатай гэж сурталчилж, мэдээлдэг. Тэгвэл энэ төрлийн тамхи нь үнэхээр хор багатай эсэх талаарх мэдээллийг хүргэж байна. Электрон тамхи бол эрүүл мэндэд хортой гэж ДЭМБ мэдэгдсэн бол АНУ-ын Халдвар өвчний хяналт, сэргийлэлтийн төв(CDC)-өөс уламжлалт тамхи ч бай, электрон тамхи ч бай, бүх төрлийн тамхи аюулгүй бүтээгдэхүүн биш […]

Iris Casino Deutschland – Überblick über die wichtigsten

“Үүрийн зургаан цагт босоод ус, тэжээл өгөөд, өдөр жүчээндээ байлгана, орой бас морины ажлаа хийгээд их оройтож гэртээ ордог. Тэр хооронд зав гарахаар л тоглодог” гэж 9 настай унаач хүүхэд ярьжээ.  Та 9 настайдаа ямар ажил хийдэг байсан бэ? “Хүүхэд ажил хийнэ гэж юу гэсэн үг вэ, сурч боловсрох, тоглож наадах, ээж аавдаа эрхлээд гүйж […]

Дахин нийтлэв… Мэдээллийн дайн гэдэг ямар хүчтэй болохыг хоёр жил хагас орчим үргэлжилж байгаа ОХУ-ын эхлүүлсэн дайн мэдрүүлж буй. Ялангуяа, монголчуудад мэдээллийн боловсрол огт байхгүй гэж шуудхан хэлж болохоор байгаагаас гадна Оросын пропагандад амархан автдаг, Оросыг дэмжиж, Агуу Орос гэсэн үзэл тээсээр явааг сошиал орчинд хийсэн мониторинг нотлон харууллаа.  Монголын Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-өөс […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх