Хувиараа тэтгэврийн хуримтлал үүсгэх боломжууд

“Хэн нэгэн өнөөдөр сүүдэрт нь амарч сууж байгаа бол тэр модыг удаан хугацааны турш тордож ургуулсантай холбоотой” гэж дэлхийн шилдэг хөрөнгө оруулагч Уоррен Баффет  хэлсэн нь бий. Яг үүнтэй адил хүн амьдралынхаа хоёр дахь үеийг санхүүгийн хувьд бие даасан, эрх чөлөөтэй өнгөрүүлэх баталгаа нь эртнээс төлөвлөсөн тэтгэвэр байдаг.

Өнөөдөр Монгол Улсад тэтгэврийн орлого хүрэлцээ муутай, хуваарилалт шударга бус, тогтолцооны шинэчлэл удаашралтай байгаа нь залуусыг ирээдүйдээ эргэлзэхэд хүргэж байна.

Энэ талаар, 26 настай Н.Түвшин “Улс орон даяараа төлж байгаа болохоор нийгмийн даатгал, татвар төлөхөөс цааргалах зүйл алга. Төлж ч байгаа. Гэхдээ тэр мөнгө нь эргээд хэрэгтэй зүйлдээ зарцуулагдаж, үр өгөөжөө өгч чадаж байна уу гэдэг л хамгийн том асуудал. Үнэндээ залуучууд ирээдүйд тэтгэвэр авна гэж горьдохоо больчихсон. Тэрийг хүлээхийн оронд залуудаа хөдөлмөрлөөд, бизнес хийгээд, өөрийгөө аваад явчих хуримтлалтай болох нь хамаагүй дээр.

Бидний авч байгаа дундаж цалин, бараа бүтээгдэхүүний үнэ ханш ямар билээ? Гэтэл нийгмийн даатгалын хувь нь арай л их санагддаг юм. За яах вэ, татвараа төлөөд аятайхан, утаагүй, түгжрэлгүй нийгэмд амьдарч байвал харамсах зүйлгүй өгчихмөөр л байна. Гэтэл энэ утаанаас болоод хүмүүс тэтгэврийн насандаа ч хүрч чадахгүй өнгөрч байгаа.

Манай эмээ 80 нас давсан ч авч байгаа 800,000 төгрөг нь амьдралд нь хүрэлцдэггүй. Хүүхдүүд нь л туслахгүй бол тэр мөнгөөрөө өөрийгөө аваад явахад хэцүү. Ийм нөхцөл байдлыг харсаар байж төрөөс тэтгэвэр горьдож сууна гэдэг утгагүй хэрэг” хэмээн ярилаа.

“Өнөөдөр төлж буй нийгмийн даатгал ирээдүйд шударга тэтгэвэр болж ирэх үү” гэх асуулт залуу хүн бүрийн өмнө тулгарч байгаа бөгөөд үүний нэг гарц нь хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэх билээ. Гэсэн хэдий ч манай улсад хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль төслийн шатандаа яваа.

Хэдий тийм ч Монголд дараах санхүүгийн байгууллагуудаар дамжуулан хувийн тэтгэврээ төлөвлөх боломжтой байна.

Нэйшнл лайф даатгал (National Life):

Нэйшнл лайф даатгал нь Монголын анхны амьдралын даатгалын компани болж 2007 онд байгуулагджээ. Тус компанийн тэтгэврийн даатгал нь хуримтлуулахын зэрэгцээ амь нас, эрүүл мэндийн даатгалын хамгаалалт давхар үүсгэдгээр онцлог.

Хугацаа хамгийн багадаа 5 жил бөгөөд сарын хураамж 50,000 төгрөгөөс эхэлнэ. Өгөөж нь Монгол банкны бодлогын хүүтэй (одоо 12%) ижил байх бөгөөд бодлогын хүү өсвөл өгөөж шууд дагаж өсөх нөхцөлтэй.

Тус компани нь Германы “Munich Re” хэмээх дэлхийд чансаатай даатгалын компанид давхар даатгуулсан тул санхүүгийн эрсдэлээс бүрэн хамгаалагдсан гэж холбогдох ажилтан тайлбарлаж байв.

Жишээлбэл, сар бүр 100,000 төгрөг 10 жилийн турш хуримтлуулбал нийт дүн ойролцоогоор 22.4 сая төгрөг болох бөгөөд үүнийг бөөнөөр нь авах эсвэл ойролцоогоор таван жилийн турш сар бүр 448,000 төгрөгийн тэтгэвэр хэлбэрээр авах, мөн насан туршдаа бага багаар авах сонголттой.

Хэрэв даатгуулагч гэрээний хугацаанд амь нас нь эрсдэхэд хүрвэл, гэрээнд заасан өв залгамжлагчид нь хуримтлагдсан мөнгийг олгодог.

Тэтгэврийн ууган сан ТУС сан:

Голомт банк ажилтнуудаа хувийн тэтгэврийн хуримтлалтай болгох зорилгоор 2010 онд “Тэтгэврийн ууган санг” байгуулжээ. Өнөөдрийн байдлаар Тэтгэврийн Ууган Сан 8 гишүүн байгууллагуудтай хамтран ажиллаж,1350 гаруй гишүүнтэй байна. Уг санд элссэн гишүүдээ тэтгэврийн насанд хүрэх үед хувийн тэтгэврийн нэмэлт орлоготой байх нөхцөлийг бий болгох үндсэн зорилготойгоор үйл ажиллагаа явуулдаг.

Хувь хүн ТУС-ийн гишүүн болохдоо Тэтгэврийн Ууган Сантай хувь хүний хуримтлалын гэрээ байгуулна. Ингэснээр ТУС-д өөрийн нэрийн дансаа үүсгэнэ. Улиралд, хагас жилд нэг удаа гэх зэргээр хуримтлуулах хугацаагаа өөрөө сонгох боломжтой. Гишүүн өөрийн нэрийн дансанд гэрээнд тохиролцсон хэмжээгээр хуримтлалаа шилжүүлнэ. Жил бүрийн эцэст ТУС-ийн зүгээс гишүүний хуримтлалд хөрөнгө оруулалтын өгөөж тооцож нэрийн дансанд нэмэх зарчимтай аж.

Мандал ассет менежмент:

Финтек шийдэлд суурилж, хамтын хөрөнгө оруулалтын сангийн хэлбэрээр ажилладаг тус байгууллага нь хөрөнгийн зах зээлийн өсөлтөөс ашиг хүртээдэг. Мөн хамгийн бага дүнгээр хуримтлалаа үүсгэх боломжтой.

Бүртгүүлэхдээ иргэний үнэмлэх эсвэл гадаад паспортын зургаа оруулж, онлайнаар баталгаажуулдаг. Харилцагч өөрийн гар утсан дээрх аппликейшн ашиглан өдөр бүр өгөөжийн өөрчлөлт, багц дахь хувьцаа, бондын мэдээллээ шууд хянах боломжтой. Банкны картаа холбосноор сар бүр тогтсон дүнгээр автоматаар хуримтлал үүсгэдэг.

Одоогийн байдлаар хуримтлалын жилийн өгөөж нь 13.8-14.5% орчим. Хуримтлал үүсгэсэн харилцагчдын мөнгийг мэргэжлийн баг хамт олон АПУ, Түмэн шувуут гэх мэт дотоодын томоохон компаниудын бонд болон хувьцаанд байршуулж өсгөдөг.

Тус сан нь Нээлттэй сан учраас харилцагч хүссэн үедээ хуримтлалаа гаргаж авах боломжтой. Мөнгөө эргүүлэн авахад хүү өгөөжийн ямар нэгэн алдагдал хүлээхгүйгээр нэгж эрхээ буцаан худалдах зарчмаар мөнгөө гаргаж авдаг. Банкны хадгаламжийн хүүгээс 10%-ийн татвар суутгадаг бол тус сангийн өгөөжөөс хүн амын орлогын албан татвар (ХАОАТ) авдаггүй тул гар дээр ирэх ашиг нь илүү өндөр байдаг гэж холбогдох ажилтан тайлбарлав.

Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөл, хууль тогтоомжийн дагуу үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хуримтлалыг зөвхөн нэг салбарт бус, олон төрлийн бүтээгдэхүүнд хувааж байршуулдаг тул систем бүхэлдээ нурах эрсдэл маш бага хэмээн нэмж хэлсэн.

Хуримтлалыг хууль ёсны өв залгамжлагчид эсвэл нотариатаар баталгаажуулсан тодорхой хүнд өвлүүлэн үлдээх бүрэн боломжтой байна.

Мөн банкуудад хадгаламж үүсгэн, хувиараа тэтгэврээ төлөвлөх боломжтой. Тухайлбал, Төрийн банкны “Тэтгэврийн сан” хадгаламж нь 11.57-12.3 хувийн хүүтэйгээр сар бүр тогтмол орлого хадгалан хуримтлуулдаг. Ийм төрлийн хугацаатай хадгаламжийг бусад арилжааны банкууд ч санал болгодог байна.

Хувийн тэтгэврийн хуримтлал үүсгэх эрх зүйн орчин тодорхой бус хэвээр байгаа тул ямар эрсдэл гарч болохыг СЭЗИС-ийн багш, эдийн засагч, профессор Ж.Дэлгэрсайханаас тодрууллаа.

Тэрбээр хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээг зах зээлийн эрэлт, хэрэгцээнд тулгуурлан нэвтрүүлээд арваад жилийн нүүр үзэж байна. Эдгээр нь ажил олгогч болон ажилтан хоорондын гэрээний үндсэн дээр, эдийн засгийн эрүүл механизмаар үйл ажиллагаа явуулж буй тул одоогоор ноцтой эрсдэл үүсээгүй байна гэв.

Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хууль батлагдахгүй 10 гаруй жил хүлээгдэж байгаа, хэрэв батлагдвал олон эерэг үр дүнд хүрнэ гэдгийг мөн онцолсон. Тухайлбал, эрх зүйн орчин тодорхой болсноор хувийн тэтгэврийн сангууд эрчтэй байгуулагдаж, үндэсний хуримтлалын тогтолцоо бодитоор бэхжих боломж бүрдэнэ.

Ингэснээр сангийн удирдлага, хяналтын тогтолцоо болон хүлээх хариуцлага нь хуулиар нарийн зохицуулагдаж, иргэдийн хуримтлал илүү найдвартай хамгаалагдах юм. Түүнчлэн тэтгэврийн сан нь урт хугацааны эх үүсвэр тул хэт өндөр өгөөж хөөхөөс илүүтэй баталгаатай, зөв удирдлагаар хангах нь эрсдэлийг удирдах гол үндэс болно гэдгийг тэрбээр тайлбарлалаа.

Төстэй мэдээлэл

Хуурамч мэдээллийн эсрэг Монголын анхны талбар Factcheck.mn сайт нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлыг мэдээлээд өнгөрөх биш, тодорхой нэг сэдвийг бүтэн нэг сарын турш олон талаас нь мөшгөж, гарц шийдлийг санал болгох зорилгоор “1сар1сэдэв” цогц мэдээллийн загварыг нийтэд хүргэж байгаа билээ. Өнгөрөгч нэгдүгээр сарын турш ахмадуудын тэтгэврийн зээлийн асуудлыг тал бүрээс нь ухаж мэдээлснээ нэгтгэн хүргэж […]

Дахин нийтлэв… ОХУ дэлхий нийтийг цочирдуулсан дайны ажиллагааг Украинд эхлүүлээд 13 сарын нүүр үзэж байна. Өнгөрсөн жил гаруйн хугацаанд дайнтай зэрэгцээд олон нийтийн сүлжээнд мэдээллийн асар том “дайн” өрнөсөн билээ. Оросын зүгээс Украин болон барууныхан олон нийтийн тархийг угааж байна гэсэн тайлбар цөөнгүй хийсэн бол эсрэгээрээ барууны орнууд болон Украин улс ОХУ-ыг хуурамч мэдээлэл ихээр […]

Жил бүр Монгол Улсад ойролцоогоор 30 мянган иргэн шинээр тэтгэвэр тогтоолгодог бол 20 мянга орчим ахмад нас бардаг гэсэн дундаж статистик байна. Өөрөөр хэлбэл, тэтгэвэр авагчдын бодит тоо жилд дунджаар 10 мянгаар нэмэгдэж, 2025 оны байдлаар 518,700 хүн өндөр насны тэтгэвэр авч байгааг Нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээс харж болно. Ахмадуудын дунд “яагаад зарим хүний […]

Монгол Улс арваннэгдүгээр сарын 25-наас 11 настай хүүхдүүдийн Хүний папиллома вирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхэлсэн билээ. Энэхүү вакцинтай холбоотой нийгэмд хамгийн ихээр тархаад байгаа таван ХУДАЛ ташаа мэдээллийг нягтлан хүргэж байна. “Томуу шиг агаараар тусдаг өвчин биш. Замбараагүй байдал, бэлгийн замбараагүй харилцаа, биеэ авч явж чадахгүй байдлаас үүсдэг өвчин”. Factcheck: Анхны бэлгийн хавьталд орохдоо халдвар […]

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва энэ оны зургаадугаар сарын 2-нд А/820 дугаар захирамж гаргаж, цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээтэй холбоотой өмнөх А/387, А/552 дугаар захирамжуудыг хүчингүй болгожээ. Энэ нь Авлигатай тэмцэх газар (АТГ)-аас нийтийн эзэмшлийн талбайд үйл ажиллагаа явуулж буй цахилгаан скүүтер, мопедын түрээсийн үйлчилгээ нь эрх зүйн зохицуулалтгүй, иргэдийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал […]

Энэ бол сунгааны үеэр хурдан мориноос унаж, гавлын яс нь цуурч, хүнд гэмтсэн хүүхдийн эцгийн шүүхэд өгсөн мэдүүлгийн хэсэг юм.  Нэг иргэний амь Монгол Улсын хувьд хэмжээлшгүй үнэ цэнтэй. Гэвч хурдан морины унаач хүүхдүүдтэй холбоотой эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн мэдээллээс үзвэл, эрүүл мэнд, амь насаараа тэд хохирсоор байна. Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим сан дахь […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх