Factcheck: Хатгаж цус гаргахгүй гэсэн эрдсийн оношилгоо нь шинжлэх ухааны нотолгоогүй

Товч агуулга:

  • SoCheck нь эмнэлгийн бүтээгдэхүүн биш гэдгээ өөрийн сайтдаа албан ёсоор анхааруулсан.
  • Цус, шээсний шинжилгээнээс ялгаатай нь эмнэлзүйн ач холбогдолтой түвшинг тодорхойлох стандарт биш гэдгийг мэргэжилтнүүд хэлж байна.
  • SoCheck нь АНУ-ын Хүнс, эмийн агентлагт бүртгэлгүй байна.
  • Энэ талаарх хэвлэгдсэн, бие даасан баталгаажуулалтын судалгаа мөн дутмаг байна.
  • Эмнэл зүйд ашиглах шинжилгээний хариуг гаргаж өгдөггүйг анагаах ухааны доктор О.Зэсэмдорж хэллээ.

Зөвхөн Франц бус Хятад, Солонгос, Америк зэрэг орны энэ төрлийн бүтээгдэхүүнүүд байдаг бөгөөд манай улсад Францын бүтээгдэхүүний талаарх пост илүү түгээмэл байгаа юм.

Энэхүү бүтээгдэхүүний талаар эмч, хуульч, технологийн туслагч, механикч, малын эмч, гэрийн засварын мэргэжилтнүүд гэх мэт 12,000 гаруй баталгаажсан мэргэжилтнүүд иргэдэд цаг үл харгалзан тусалдаг цахим платформ болох justanswer сайтад “Энэхүү системүүд нь … гадаргуугийн түвшний хүнд металлын хордлогын зохистой хэмжээг шалгаж өгдөг. Гэсэн хэдий ч эдгээр нь цус, шээсний шинжилгээнээс ялгаатай нь эмнэлзүйн ач холбогдолтой түвшинг тодорхойлох стандарт биш” гэсэн хариултыг өгсөн байна.

SoCheck нь АНУ-ын Хүнс, эмийн агентлагт бүртгэлгүй байдаг юм байна. Тус агентлаг нь Нийгмийн эрүүл мэндийн хүрээнд шинээр гарч байгаа эрүүл мэнд, биологийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвшөөрч, бүртгэдэг байна.

Мөн Европын эмийн агентлагаас оношилгооны стандарт төхөөрөмж гэж үзсэн мэдээлэл байхгүй байна.

Энэ талаарх хэвлэгдсэн, бие даасан баталгаажуулалтын судалгаа мөн дутмаг байна.

Бид энэ тухай АШУҮИС-ийн Эмнэлзүйн лабораторийн тэнхимийн эрхлэгч, Монгол-Японы эмнэлгийн Эмнэлзүйн төв лабораторийн эрхлэгч, анагаах ухааны доктор О.Зэсэмдоржоос тодрууллаа. Тэрбээр “So/Check (Oligo/Check), OligoScan, Квант скан гэх мэт төхөөрөмжүүд нь арьсны фотометрийн (spectrophotometry) скан технологийг ашиглан микроэлемент, витамин, хүнд металл, исэлдэлтийн стресс зэрэг үзүүлэлтүүдийг өвдөлтгүйгээр, шууд хэмжих боломжтой гэж сурталчилдаг. Гэвч эдгээр төхөөрөмжөөр гарсан үр дүнг эмнэлзүйн оношилгооны баталгаатай нотолгоо гэж үзэх боломжгүй юм.

Уг анхааруулгыг үл тоон зарим байгууллага болон хувь хүмүүс эдгээрийн үр дүнг ашиглан хүний биед витамин дутагдсан гэх дүгнэлт хийж, эмнэлзүйн зөвлөгөө өгөх, цаашлаад нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхийг зөвлөх, бүтээгдэхүүн худалдах зэрэг үйл ажиллагаа явуулж байгаа нь буруу үйлдэл” гэдгийг хэллээ.

Түүнчлэн оношилгооны зорилгоор ашиглагддаг урвалж, тоног төхөөрөмж, программ хангамж нь IVD (In Vitro Diagnostic) буюу in vitro оношилгооны бүтээгдэхүүнд хамаардаг бөгөөд өвчнийг оношлох, хянах, урьдчилан сэргийлэх зорилготойгоор ашиглагдах тул холбогдох албан ёсны зохицуулах байгууллагаас заавал зөвшөөрөл авах шаардлагатай байдгийг доктор О.Зэсэмдорж нэмж хэлээд цаашид ийм төрлийн баталгаагүй “квант скан оношилгоо” болон “зөвлөгөө”-нд хууртахгүй, бусдыг ч хуурахгүй байхыг сэрэмжлүүлэв.

Сүүлийн үед “Эрдсийн шинжилгээ 50 хувь хямдарлаа, So Check” гэсэн агуулгатай пост олон нийтийн сүлжээгээр ихээр явах болсон. Тухайлбал, Франц улсын 𝐒𝐨 𝐂𝐡𝐞𝐜𝐤, Америк улсын шинжилгээний дэвшилтэд технологи болох 🔬6D аппаратаар үздэг эрдсийн шинжилгээ авч байна гэсэн гэх мэтээр зарууд хөврөөд байгаа юм.

Хүний эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээлэл, сурталчилгаанд хэрсүү хандаж, мэдээллийг албан ёсны баталгаатай эх сурвалжаар заавал баталгаажуулж, нягталж байхыг Factcheck.mn сануулж байна.

Эх сурвалжууд:

  • So-Check
  • FDA
  • EMA
  • АШУҮИС
  • Justanswer
Төстэй мэдээлэл

“Япон улсад умайн хүзүүний хорт хавдрын эсрэг вакциныг

УИХ-ын гишүүн Ц.Анандбазар 25-р суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт орохдоо “Эгийн голын УЦС-ын төсөл яагаад зогссон бэ?” гэсэн сэтгүүлчийн ганцхан асуултад хариулахдаа нийт 1 минут 26 секундэд 9 баримт дурдсан юм. Тэдгээр баримтыг нягтлахад бүгд ХУДАЛ байгааг доор харуулав. 1.“ОХУ-ын хил дээр шахуу шүү дээ Эг гол маань” – ХУДАЛ НОТОЛГОО: “Эгийн гол нь Монгол орны […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “ISR буюу ГДУО технологийг зөвхөн Монголд л туршиж байгаа олборлолтын технологи бөгөөд Зөөвч-Овоо төсөлд ашиглана”. Factcheck: Тухайн ордын геологийн болон ашиглалтын нөхцөлөөс хамааран хүчлээр ГДУО аргыг сонгодог. […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. Оператор компани нөхөн сэргээлтийг зохих ёсоор хийхгүй. Тэд олборлолт хийгдсэн талбайг цооногийн толгойн хэсгийг аваад л тэр чигээр нь орхино. Хяналттай байгалийн аясаар нөхөн сэргээлт хийнэ гэдэг […]

Товч агуулга: Монголын фэйсбүүк хэрэглэгчид мэдээллийг нягтлалгүй цааш түгээдэг, мэдээллийн боловсролоор маруухан хэвээр байгааг илтгэсэн нэг тод үйл явдал бол Орос, Украины дайн. Хоёр жил гаруйн өмнө эхэлсэн энэ үйл явдалтай зэрэгцээд дайнтай холбоотой хуурамч мэдээлэл, Оросын пропаганда, суртал ухуулга дэлхий даяар цахим орчныг хэрэх болсон. Харин мэдээллийн энэ дайнд өртөж байгаа орнуудын нэгд Монгол […]

Олон улсын цэргүүд коронавирусийн эсрэг Монголын төрийн далбаан дор нэгдэж хийсэн гэх видео бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдаад байгаа билээ.    Олон нийт энэхүү бичлэгийг шинэ коронавирусийн халдвар гарснаас хойш зориуд хийсэн хэмээн ойлгож байгаа тул фактчек буюу баримтыг нягталж, бичлэгийг анх цацсан “Монгол цэрэг-дэлхийн цэрэг” фэйсбүүк хуудсаар дамжуулан эх сурвалжтай холбогдож энэ талаар тодруулсан юм. Тэгвэл […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх