Шинэ багшийн цалин ₮1.4 сая буюу улсын дунджаас 30% доогуур байна

Монгол Улсад 55,000 багш ажил, хөдөлмөр эрхэлж байна👩‍🏫🧑‍🏫

Жил бүрийн аравдугаар сарын 5-нд дэлхий нийтээр багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг. Энэ өдрийг 1994 оноос эхлэн ЮНЕСКО (UNESCO) болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO) хамтран зарлаж, дэлхийн олон орон тэмдэглэж ирсэн.

Энэ өдрийг тэмдэглэж буй гол зорилго нь багш нарын хөдөлмөрийг үнэлэх, боловсролд оруулж буй хувь нэмрийг нь олон нийтэд хүргэх, багшийн эрх зүйн баталгааг хамгаалах, ажиллах нөхцөлийг нь сайжруулах юм. 2025 онд “Багшлах ажлыг хамтын мэргэжил болгон шинээр тодорхойлох” гэсэн агуулгаар дэлхий нийтээрээ тэмдэглэж байна.

Манай улсын боловсролын салбарт өнөөдрийн байдлаар 55,000 багш ажил, хөдөлмөр эрхэлж байна. Багшийн дундаж цалин ₮2 сая байгаа бол дөнгөж их сургуулиа төгссөн шинэ багшийн цалин ₮1.4 сая буюу улсын дунджаас 30% доогуур байна.

Мөн нийт багш нарын 41% нь 35-аас доош насны залуу багш нар байгаа бөгөөд 5 ба түүнээс дээш жил ажилласан багш нарын 60% нь ажлаас гарахад бэлэн байгааг салбарын сайд дурдсан юм.

Сонирхуулахад, Монгол Улсын Засгийн газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласан.

Төстэй мэдээлэл

Товч агуулга Урьдчилсан тайлангууд нь мэргэжлийн шинжээчдээр хянагдаж, баталгаажуулаагүй ба хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдсан мэдээлэл болгон нийтлэх ёсгүйг анхааруулжээ. Иш татсан судалгаанд насанд хүрэгчдэд зориулсан нэмэлт тун бүхий вакцин нь КОВИД-19-өөс хамгаалах нөхцөлийг хангасан гэжээ. Вакцины нөлөөгөөр хүний биеийн дархлаа муудах, үгүй болох гэсэн ойлголт байхгүй. Аль ч вакцин хорт хавдар үүсгэх, өдөөх үндэслэл, нотолгоо […]

Khulan Ruchira хэмээх фэйсбүүк хэрэглэгч “Турк одоо Хятадыг олон улсын шүүхэд өгөх гэж байгаа юм байна. Хятад вакцин хийлгээд хиарсан гэнэ” гэсэн пост оруулжээ. Уг мэдээллийг 382 хүн цааш түгээж, 82 хүн сэтгэгдэл бичиж, 141 хүн лайк дарсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа. Factcheck: ХУДАЛ Турк улс 2021 оны нэгдүгээр сард БНХАУ-ын Синовак вакцинаар иргэдээ вакцинжуулж эхэлсэн. […]

Монгол Улсад суугаа ОХУ-ын ЭСЯ фэйсбүүк дэх албан

Товч агуулга: Баасанжавын Отгон сэтгүүлч өөрийн фэйсбүүк хуудсаараа 2024.01.14-нд “3000 уурхай ашиглуулчихаад 32 тэрбум долларын өрөнд ороод, 3000 гаруй булаг шанд тойром гол усаа ширгээчихээд Баялагтаа эзэн гэж орилж суухаар УХААРААЧ” гэсэн пост оруулжээ. Уг постод 4.8К хүн хариу үйлдэл үзүүлснээс 3.2К нь цааш түгээсэн байна. Энэхүү агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх