Вакцин дахь бодисууд хорт хавдар үүсгэдэг – ХУДАЛ

Бадарч Бямбадулам гэх фэйсбүүк хэрэглэгч “Бидний үр хүүхэд туршилтын харх биш !!!” гэсэн лайв видеог 2024.11.23-нд хийсэн.

Уг видеог хийх үеэр “Вакцин дахь бодисууд хорт хавдар үүсгэдэг” гэсэн мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Тодруулбал, уг мэдээллийг хийх үеэрээ Бадарч Бямбадулам нь Вакцинд:

Формальдегид системчилсэн хор, хорт хавдар үүсгэдэг

Битопроликтан химийн хорт бодис, хорт хавдар үүсгэгч

Хөнгөнцагааны гидроксид хөнгөнцагааны давс удаан хугацааны тархины үрэвсэл хавагнах агльцгеймер, аутизм үүсгэх эрсдэлтэй, энэ нь тархинд нэвтэрч, хязгааргүй хэвээр үлддэг.

  • Теморсал буюу мөнгөн ус. Нейтроксин эсийн эвдрэлийг өдөөж, исэлдэлтийг бууруулах үйл ажиллагаа, эсийн доройтол, үхлийг бууруулдаг мэдрэлийн эмгэг, альцгеймер, аутизмтай болгох эрсдэлтэй. 
  • Полисорбит 80 хортой бодисуудыг тархинд нэвтрэх боломжийг олгодог.
  • Глотаральдегид эмнэлгийн тоноог төхөөрөмж ариутгахад ашигладаг
  • Үхрийн ийлдэс, нядалгааны өмнө хээлтэй үнээнээс авсан үхрийн ургаас хураадаг ийлдэс.
  • Хүний ургийн эсүүд – гаднын ДНХ нь бидэнтэй харьцах чадвартай байдаг.
  • Африкийн ногоон сармагчийнгийн бөөрний эсүүд Эс Ви 40 хорт хавдар үүсгэгч, вирусийг тээж чаддаг бөгөөд 30 сая америкчуудыг хордуулсан.
  • Хүний үр хөврөлийн уушгины эсийн өсгөвөр буюу зулбасан ургийн үр хөврөлөөс гаргаж авдаг гэжээ.

Вакцины найрлагад орсон бодисууд нь хүний биед ямар нэгэн гаж нөлөөгүй бөгөөд тухайн өвчний эсрэг үр дүнтэй, аюулгүй болохыг мэргэжлийн байгууллагууд олон жилийн судалгаагаар нотолсоор байна.

Монгол Улсад товлолоор хийхээр хамгийн сүүлд нэмэгдсэн Хүний папиллома вирусийн эсрэг вакцины найрлагын тухайд манай улсад ашиглаж байгаа, ХПВ-ийн эсрэг вакцин нь АНУ-ын Мэрк Шарп & Дом Корпорацын Нидерланд улс дахь үйлдвэрт үйлдвэрлэгдсэн.

Гардасил (Gardasil™) вакцины нэг хүн тун нь дараах найрлагатай байна. Үүнд дөрвөн хэв шинжийн L1 уураг болон нэмэлтээр Хөнгөн цагаан 225 мкг, Натрийн хлорид 9.56 мг, L-гистидин 0.78 мг, Полисорбат-80 50мкг, Натрийн борат 35 мкг агуулагдаж байна. Харин антибиотек болон нөөшлөгч бодис агуулаагүй.

Гардасил вакцинд L1 уургийн вирус төст мэдээллийг агуулдаг.

Вакцины найрлага дахь хөнгөн цагаан нь дархлаа тогтоцыг нэмэгдүүлж, урт хугацаанд хамгаалах тогтвортой хариу урвал үүсгэдэг

Натрийн хлорид 9.56 мг, L-гистидин 0.78 мг нь дархлааг зохицуулах, антиоксидант, дархлааны Т эсийн Н2 рецепторыг идэвхжүүлдэг.

Полисорбат 80 – 50 мкг нь вакцины хадгалах хүчинтэй хугацаанд вакцины найрлагад агуулагдах бусад бодисыг бэхжүүлдэг

Натрийн борат нь нян үржихээс сэргийлэх үйлчилгээтэй байна. Эдгээр бодис нь хүний биед ямар нэгэн гаж нөлөөгүй юм. Тухайлбал, вакцины найрлага дахь хөнгөн цагаан нь бидний өдөр тутмын хоол хүнс, бусад хэрэглээнээс авч байгаа хөнгөн цагааны хэмжээнээс хамаагүй бага байна.

Вакцины найрлагад байгаа хүнд металл гэж нэрлэж байгаа орц нь мөнгөн ус. Гэвч энэ нь бидний төсөөлж байгаа мөнгөн уснаас огт өөр гэдгийг тайлбарлах хэрэгтэй. Зарим вакцины найрлагад багтдаг Тимеросал хэмээх нэгдэл нь мөнгөн усны агуулгатай бөгөөд аюултай бактери, мөөгөнцар үржихээс сэргийлэх үүрэгтэй.

Мөнгөн ус бол дэлхийн царцдас, агаар, хөрс, усанд байдаг химийн элемент. Дэлхий үүссэнээс хойш галт уулын дэлбэрэлт, чулуулгийн өгөршил, нүүрс шатаах зэргээс хүрээлэн буй орчинд мөнгөн ус татагдаж байдаг аж. Харин үүнийг нь байгаль дээрх зарим төрлийн бактериуд мөнгөн усыг метил мөнгөн ус болгон хувиргадаг байна. Энэ нь загас, амьтан зэргээр дамжин хүний ​​хоол тэжээлийн сүлжээнд нэвтрэх бөгөөд их хэмжээгээр биед орж ирвэл хортой нөлөө үзүүлдэг аж.

Харин Тимеросал нь мөнгөн усны өөр хэлбэр болох этилмеркуриг агуулдаг. Этилмеркури болон метилмеркури хүний биед ороод өөр өөр аргаар задардаг болохыг харьцуулсан судалгаагаар тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл, этилийн мөнгөн ус метилийн мөнгө уснаас илүү хурдан задардаг байна. Тиймээс вакцины найрлагад багтдаг этилмеркури нь байгаль дээрх мөнгөн усны төрөл болох метилмеркуригээс ялгаатай бөгөөд хүний биед хөр нөлөөгүй аж. Яг л метилийн спирт болон этилийн спирттэй шиг хоёр өөр зүйл болохыг ойлгох хэрэгтэйг мэргэжилтнүүд тайлбарладаг.

АНУ-ын Хүнс болон эмийн захиргаа(FDA)-ны шийдвэрээр бага насны хүүхдүүдийн ердийн вакцины найрлагаас тимеросалыг хассан ба 2001 оноос хойш ашиглаагүй байна. Одоогоор зөвхөн томуугийн эсрэг вакцинд мөөгөнцөр болон бусад хор хөнөөлтэй бичил биет үржихээс сэргийлэх зорилгоор энэхүү бодисыг ашиглаж байгаа аж.

Дээр видеонд дурдсан өвчлөлүүдтэй Хүний папилломавирусийн эсрэг Гардасил вакцин нь холбоотой гэсэн нотолгоо, үндэслэл алга. Харин уг вакцины аюулгүй байдал болон үр дүнг ДЭМБ болон олон улсад хийсэн судалгаа харуулж байна.

Вакцины найрлагын талаар өмнө нь нягталсан мэдээллийг ЭНД дарж уншина уу.

Хүний папилломавирусийн мэдэгдэж байгаа 200 хэв шинж байдаг. Үүнээс ХПВ-16, ХПВ-18 нь хамгийн өндөр эрсдэлтэй хэв шинжүүд бөгөөд нь умайн хүзүү, шулуун гэдэс, ам залгиур зэрэг эрхтэний хорт хавдар үүсгэдэг.

Харин вирусээр ирээдүйд хорт хавдар үүсэх эрсдэлээс ХПВ-ийн эсрэг вакцин үр дүнтэй хамгаалдаг нь олон улсад нотлогдсон.

Иймд дээрх пост нь олон нийтийг ТӨӨРӨГДҮҮЛСЭН ташаа мэдээлэл байна.

Эрүүл мэндтэй холбоотой аливаа мэдээллийг албан ёсны, баталгаатай эх сурвалжаас авч, үргэлж нягталж байхыг Factcheck.mn сануулсаар байгаа билээ.

Эх сурвалжууд:

  • ДЭМБ
  • АНУ-ын Хүнс болон эмийн агентлаг
  • Халдварт өвчин судлал, хяналтын төв
  • ХСҮТ
  • ХӨСҮТ
  • ЭМЯ

Төстэй мэдээлэл

Коронавирусийн халдварын тархалд манай улсад, ялангуяа Улаанбаатар хотод эрчимжиж байна. Энэ үеэр коронавирусийн эсрэг вакцин болон амны хаалттай холбоотой ташаа мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж байна. Тиймээс энэ удаа амны хаалттай холбоотой ташаа мэдээллүүдийг гаднын фактчекерүүд нягталсныг хүргэж байна. 2019 онд БНХАУ дэлхийн амны хаалтны талаас илүүг үйлдвэрлэсэн бол цар тахлын үед уг үйлдвэрлэл 85% […]

“Өнөөдрийн хамгийн сайхан мэдээ. Хүнсний ногоо гаднаас авахыг хориглолоо!!! Хятад ногоо баяртай!!! Ард түмний эрүүл мэндийн төлөө түүхэн шийдвэр гаргалаа. Энэ мэдээг цааш түгээж дэмжээрэй!!! Ёстой болоошдээ!!!”  гэсэн мэдээллийг news.medleg.me цахим сайт энэ сарын 9-нд мэдээлж, хэд хэдэн фэйсбүүк группт цацсан байна.  Бид энэ мэдээллийг нягталж, үнэн эсэхийг шалгалаа. Хүнсний ногоо гаднаас авахыг хориглосон эсэх […]

Batchuluun Natsagdorj хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ” гэсэн агуулгатай постыг 2021.07.26-нд нийтэлжээ. Уг постод “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ. Монголд синофарм (вероселл) тэргүүтэй вакцины дараа 782 хүн нас барлаа. Японд вакцин тариулснаас болж нас барсан хүний тоо 751 боллоо. Вакцин тариулаад эхний 7 хоногтоо нас барсан хүний тоо […]

Товч агуулга КОВИД-19 вакцин нь хорт хавдар үүсгэдэг гэдэг нь үлгэр домог. Аль ч вакцин таны ДНХ-тэй ямар нэгэн байдлаар харилцан үйлчлэлцдэггүй бөгөөд өөрчилдөггүй. Вакцин хийлгэснээс 1-2 сарын дотор хорт хавдар үүсдэг гэсэн мэдэгдэл нь “биологийн хувьд боломжгүй”. Хорт хавдартай хүмүүсийг КОВИД-19 вакцины бүх тунг аль болох хурдан авахыг зөвлөсөөр байна. Коронавирусийн цар тахал харьцангуй […]

Товч агуулга: Мягмарын Тэгшжаргал гэх фэйсбүүк хаягтай иргэн 2025.08.17-ны 10:45 цагт “УЛААНБАДРАХАД ЦАЦРАГИЙН ХЭМЖЭЭ ЧЕРНОБЫЛТЭЙ АДИЛ БОЛЖЭЭ…🙏🙏🙏ХАРААТ БУС ШИНЖЭЭЧ НАР, ГАДНЫ ЭРДЭМТЭД ТОГТООЖЭЭ! сэвээч..сэрээч!!!!” гэсэн пост оруулжээ. Уг постыг 1.5 өдрийн хугацаанд 2.3К хүн шэйрэлж, 2К хүн сэтгэгдлээ илэрхийлж, 401 хүн коммент бичжээ. Комментын хэсгийг харвал дээрх агуулгад итгэсэн хандлагатай байна. Энэхүү постыг нягтлах хүсэлт […]

Товч агуулга Хүүхдүүд 100% хөхөөр хооллож байсан, ээжүүд нь КОВИД-19 вакцины бүрэн тунтай гэсэн агуулгыг дэмжих нотолгоо огт байхгүй. 5-аас доош насны хүүхдүүд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан тохиолдол байхгүй. Вакцин тариулсан ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохтой холбоотой өвчлөл үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Хүүхдүүдэд илэрсэн аденовирус нь Оксфордын АстраЗенека вакцинд ашигласан аденовирусээс тэс өөр. Их Британид […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх