Factcheck: Зөөвч-Овоо уурхайн ажилчид улсын стандартаас хавьгүй бага тун цацраг авч байна

Товч агуулга

  • Радоны хий анх ялгарснаасаа хойш 3.8 хоногийн дараа хор хөнөөл нь 50% буурдаг.
  • Цацрагтай ажиллагчийн тунг дараалсан 5 жилийн дунджаар 20мЗв, гэхдээ аль нэг жилд 50мЗв –ээс хэтрэхгүй байхаар заасан.
  • Харин “Бадрах Энержи” компанийн үйлдвэрийн туршилтаас харвал 2023 онд цацрагийн тун хамгийн өндөр авсанд тооцогдож байгаа нь нэг ажилтных 1.7 мЗв, дундаж нь 0.7 мЗв байжээ.
  • Тус компанийн ажилчид улсын цацрагтай ажилладаг хүнд тавьсан стандартаас хавьгүй бага шарлага авч байна.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй.

Тэдгээр мэдээллээс бид нягталлаа.

“Уран өөрөө цацраг идэвх багатай ч уран олборлолтын  хамт гарч ирдэг радон хий нь өнгөгүй, үнэргүй бөгөөд ажилчид болон уран олборлолтын орчимд амьдарч байгаа ард, иргэдэд хортой нөлөө үзүүлдэг”.

Альфа цацраг нь хүнд жинтэй нэмэх цэнэгтэй бөгөөд агаарт 2.5-8.5 см-т зөөгддөг. Уг хий нь хуудас цаас эсвэл хүний биеийн арьсыг нэвтэлж чадахгүй буюу нэвтрэх чадвар хамгийн багатай гэж үздэг.

Радон хий нь өнгө, үнэр, амтгүй учраас зөвхөн тусгай багажаар илрүүлэх боломжтой аж. Энгийнээр тайлбарлавал радоны хий анх ялгарснаасаа хойш 3.8 хоногийн дараа хор хөнөөл нь 50% буурдаг байна. Гэхдээ уурхайд ураны задрал байнга явагдаж, радон хий тасралтгүй ялгарсаар байдаг тул олборлох уурхайд ажилладаг хүмүүс хамгийн их өртөгчид тооцогддог. Тийм ч ураас уурхайн бүсэд зөв агааржуулалт, хяналт нь эдгээр эрсдэлийг бууруулахад чухал гэж үздэг.

Радон нь газрын хөрс, барилгын материалд агуулагдах радийгаас ялгардаг альфа цацраг идэвхт  хий бөгөөд агаарт 2.5-8.5 см-т зөөгддөг.

Радоны хий нь мөн уран задрахад байгалийн жамаар үүсдэг. Энэ хий агаарт хуримтлагдаж, амьсгалын замаар хүний биед нэвтрэн ордог байна.

Монгол Улсын цацрагийн аюулгүйн стандарт нормоор бол хүн амын авч болох цацрагийн шарлагын тунгийн хэмжээг аливаа дараалсан 5 жилийн дунджаар 1мЗв(миллизиверт), гэхдээ аль нэг жилд нь 5мЗв –ээс  хэтрэхгүй байхаар заажээ. Харин цацрагтай ажиллагчийн тунг мөн дараалсан 5 жилийн дунджаар 20мЗв, гэхдээ аль нэг жилд 50мЗв –ээс хэтрэхгүй байхаар заасан байна.

Тэгвэл “Бадрах Энержи” компанийн үйлдвэрийн туршилтаас харвал 2023 онд цацрагийн тун хамгийн өндөр авсанд тооцогдож байгаа нь нэг ажилтныг 1.7 мЗв, дундаж нь 0.7 мЗв байжээ. Энэ нь манай улсын цацрагтай ажилладаг хүнд тавьсан стандартаас хавьгүй бага байна.

Цацрагаас хамгаалах үндсэн гурван арга байдаг нь:

  • Тухайн эх үүсвэрээс холдож, зай барих аргаар хамгаалах боломжтой байна. 1 кг шар нунтгаас 1 метрийн зайд 2 цаг тасралтгүй ажиллахад 0.2 мкЗв тун шарлага авдаг.
  • Бетон, хар тугалга, эсвэл усан хамгаалалт ашиглах замаар хаалт хийж болох нь. 1 кг шар нунтгаас 2 метрийн зайд, зориулалтын хамгаалалтын ард 2 цаг тасралтгүй ажиллахад цаг тасралтгүй ажиллахад 0.05 мкЗв тун шарлага авдаг байна.
  • Шарлагад өртөх хугацааг багасгаж хамгаалах мөн боломжтой ажээ. 1 кг шар нунтгийн хажууд 1 метр зайд 30минут тасралтгүй ажиллахад 0.05 мкЗв тун авдаг байна.

Эх сурвалжууд:

  • “Мон Атом” компани
  • Олон улсын Цөмийн энергийн агентлаг

Төстэй мэдээлэл

Коронавирусийн эсрэг Дархлаажуулалтын ажлын хэсгийн ахалж байгаа, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2021 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр “Мэдээний урсгал” нэвтрүүлэгт орохдоо вакцины талаар мэдээлэл өгсөн. Эдгээр мэдээллийг нягтлан, худал мэдээллүүдийг хүргэж байна. “Шинжлэх ухааны үндэслэлээр шууд энэ өвчний эсрэг таны бие хамгаалалттай болсон гэдгийг үзүүлдэг нэг ч шинжилгээний арга байхгүй” Factcheck: ХУДАЛ Ковид19 өвчний үүсгэгч Коронавирусийн […]

Анагаах ухааны доктор Д.Наранжаргал “Өдрийн сонин”-ы 2021.04.16-ны өдрийн дугаарт вакцинжуулалтын талаар ярилцлага өгчээ. Түүний өгсөн ярилцлагаас вакцинтай холбоотой зарим мэдээллийг нягталлаа.  Одоогоор ирсэн вакцин нь дуусчих шиг боллоо, төлөвлөгөөт хугацаандаа ирнэ гэж байсан ирсэнгүй. Уг нь гайгүй сайн зохион байгуулалттай явж байсан чинь вакцин нь олдохоо байчихлаа. Вакцин нь хүрээд л ирвэл учрыг нь олоод […]

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “Ураны хайгуул ба туршилтын олборлолт малчдын худгуудын усны чанарыг муутгасан. Малчид цэвэр усаа холоос авч байна”.  Factcheck: Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг, Зөөвч-Овоо ордод 1996 оноос хойш […]

УИХ-ын 18, 28-р тойргийн нөхөн сонгуулийн нэмэлт санал хураалт өнөөдөр 07:00 цагаас эхэлж, 22:00 цагт дууссан. Сонгуулийн ерөнхий хорооноос 22:00 цагийн байдлаар ирцийн мэдээллийг өгсөн бөгөөд санал хураалтын ирц Сонгинохайрхан дүүрэгт 48.89, Хэнтийд 46.65 хувьд хүрсэн юм. Нэмэлт санал хураалтын ирц 50 хувьд хүрээгүйтэй холбоотойгоор сонгуулийн үр дүн хэрхэх талаар эргэлзээ үүсэж, зарим хүн ирц […]

Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан эхний 80 автобус Улаанбаатар хотод ирсэн ч 30 жилийн өмнөх хуучин автобус байна гэсэн шүүмжлэл иргэдийн дунд гарсан. Энэ талаар НИТХ дахь ХҮН намын төлөөлөгчид автобуснуудыг 318 тэрбум төгрөгөөр төрийн нууцад оруулж байгаад авсан талаар мэдээлсэн. Үүнийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар хүлээн зөвшөөрсөн бол Улаанбаатар хотын авто […]

Товч агуулга Pfizer вакцин хийлгэсний дараа үрийн шингэний чанарын зарим үзүүлэлт түр хугацаагаар буурсан нь судалгаагаар тогтоогдсон ч энэ нь нөхөн үржихүйд удаан хугацааны нөлөө үзүүлж байгааг нотлох баримт биш. Бусад судалгаагаар Pfizer вакцин үрийн шингэний чанарт ямар ч нөлөө үзүүлээгүй байна.  Вакцин нь эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйд хор хөнөөл учруулдаг гэсэн нотолгоо байхгүй байна. “…Pfizer-ийн […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх