Factcheck: Газар доор уусган олборлох технологиор дэлхийн ураны 70%-ийг олборлож байна

Товч агуулга

  • Газар доор уусган олборлох технологийг АНУ, Австрали, Хятад, Узбекистан, Канад зэрэг олон орон ашиглаж байна.
  • Казахстанд л гэхэд ураны 13 уурхай энэ аргаар уран олборлож, хүн, мал нь зэрэгцэн, эрүүл аюулгүй аж төрж байна.
  • Олон муж, эрх бүхий байгууллагууд, холбооны зохицуулалтууд энэ технологийг газрын доорх гүний усыг хамгаалдаг болохыг хүлээн зөвшөөрдөг.

Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй.

Тэдгээр мэдээллээс бид нягталлаа.

“ISR буюу ГДУО технологийг зөвхөн Монголд л туршиж байгаа олборлолтын технологи бөгөөд Зөөвч-Овоо төсөлд ашиглана”.

Байгаль орчинд сөрөг нөлөө хамгийн багатайгаар уран олборлох нөхцөлийг бүрдүүлсэн газар доор уусган олборлох технологийг АНУ, Австрали, Хятад, Узбекистан, Канад зэрэг олон орон ашиглаж байгаа бөгөөд Казахстанд гэхэд ураны 13 уурхай энэ аргаар олборлож, хүн, мал нь зэрэгцэн, эрүүл аюулгүй аж төрж байна. 

2022 онд дэлхийн ураны олборлолт ойролцоогоор 49,355 тоннд хүрсэн бөгөөд үүний 56 орчим хувь буюу 27,773 тонныг нь газар доор уусган олборлох аргаар гарган авчээ.

Ураны ордын геологийн болон ашиглалтын нөхцөлөөс хамааран ГДУО аргыг сонгодог. Монгол Улсын хувьд Зөөвч-Овоо ордын геологийн нөхцөлд тохирсон, үр ашигтай, эдийн засгийн хувьд хамгийн тохиромжтой цорын ганц олборлох арга нь энэ юм.

Энэхүү технологийг 50 жилийн өмнө нээсэн бөгөөд 2023 оны байдлаар дэлхийн 10 гаруй улс уран олборлоход ашиглаж байгаа ажээ. Өөрөөр хэлбэл, дэлхий дээр олборлож байгаа нийт ураны 70 орчим хувийг ГДУО аргаар гарган авч байна. 

ГДУО технологийн зарим чухал давуу талуудаас авч үзвэл:

  • ГДУО буюу ISR технологийг 1970-аад оны үед АНУ-д ураны салбарт анх нэвтрүүлсэн. 
  • ГДУО нь ашигт малтмалыг олборлож, харин үндсэн чулуулгийг хөндөхгүй үлдээх боломжийг олгодог. Хог хаягдлын овоолго, үүсгэхгүй, ачааны машинууд явж газар талхлахгүй, урт удаан хугацааны эвдрэл үүсгэдэггүй. 
  • Олон муж, эрх бүхий байгууллагууд, холбооны зохицуулалтууд энэ технологийг газрын доорх гүний усыг хамгаалдаг болохыг хүлээн зөвшөөрдөг. 
  • АНУ-ын Цөмийн Зохицуулах Хорооны мэдээлснээр ГДУО технологи нэвтрүүлснээс хойш 50 жилийн хугацаанд хэзээ ч ундны ус бохирдож байгаагүй ажээ.
  • ГДУО байгууламжууд нь ердийн олборлолттой харьцуулахад бага ус хэрэглэдэг бөгөөд ашигласан усны 99%-ийг байгальд эргүүлэн нийлүүлдэг.

Тиймээс газар доор уусган олборлох аргыг зөвхөн Монголд турших гэж байгаа мэт ойлгох нь ТАШАА юм.

Эх сурвалжууд:

  • Олон улсын Цөмийн энергийн агентлаг
  • Дэлхийн Цөмийн энергийн байгууллага

Төстэй мэдээлэл

Товч агуулга Хүүхдүүд 100% хөхөөр хооллож байсан, ээжүүд нь КОВИД-19 вакцины бүрэн тунтай гэсэн агуулгыг дэмжих нотолгоо огт байхгүй. 5-аас доош насны хүүхдүүд КОВИД-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан тохиолдол байхгүй. Вакцин тариулсан ээжүүд хүүхдээ хөхөөр хооллохтой холбоотой өвчлөл үүсэх шинжлэх ухааны үндэслэл байхгүй. Хүүхдүүдэд илэрсэн аденовирус нь Оксфордын АстраЗенека вакцинд ашигласан аденовирусээс тэс өөр. Их Британид […]

Товч агуулга 2021-2022 онд хүүхдүүдийн нас баралт 8,200%

МУБИС-ийн хоёр оюутнаас халдвар илэрч, зургаан оюутан халуурч байгаа талаар олон нийтийн сүлжээ, зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлээд байна. Тэгвэл энэ нь худал болохыг Засгийн газар, УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдэгдлээ. Тэрбээр “Буруу ташаа, албан бус мэдээлэл түгээж байгаа зарим хэвлэлийн мэдээг залруулж байна. Яаран нягтлаагүй мэдээллийг түгээх нь цар тахлаас урьдчилан сэргийлэхэд нэмэр болохгүй” […]

Нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэй сурталчилгаа явуулж буй албан ёсоор бүртгүүлсэн цахим хаяг болон нэр дэвшигчдээс бусад хаягуудыг бид нягталж үзэхэд маш сонирхолтой үр дүн харагдлаа. Нийгмийн мэдээллийн сүлжээнд төлбөртэй сурталчилгаа явуулж буй нам, эсэл, нэр дэвшигчээс бусдыг нь ялгаад харвал дараах фэйсбүүк хаягууд үлдэж байгаа юм. Нэр Хариуцагч Зарцуулсан мөнгө($) Сурталчилгааны тоо Ард түмний ялалт […]

Монгол Улс 5-11 насны хүүхдүүдээ коронавирусийн эсрэг вакцинд

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх