Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно-ХУДАЛ

Товч агуулга

  • Эмийн зохицуулалтад огцом өөрчлөлт ороогүй.
  • Монгол Улсад бүртгэлтэй 4200 гаруй эмийн 1100 орчмыг жоргүй олгохоор заасан.
  • Жороор олгоно гэж заасан эмийг эмчээр жороо бичүүлж авна.
  • Тариур, дуслын систем нь эмнэлгийн хэрэгсэл учир жортой огт хамаагүй.

Ivoice.mn сайтын албан ёсны фэйсбүүк хуудсаар 2024.10.10-ны өдөр “Эмчийн жоргүйгээр шприц, өвчин намдаах эм зэргийг авах боломжгүй болно” гэсэн мэдээлэл нийтэлжээ.

Уг мэдээллийг 53 хүн шэйрэлж, 134 хариу үйлдэл, 298 коммент авсан байна. Энэхүү мэдээллийг нягталлаа.

Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Энхтуяа “Эмийн зохицуулалтад хуучнаасаа огцом өөрчлөгдсөн, шинээр оруулсан зүйл байхгүй. Монгол Улс тусдаа шинэ журам гаргаад, хууль баталж үйл ажиллагааг нь хаасан зүйл байхгүй.

Тухайн хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд эмч тухай өвчний онцлогт тохируулж эмийг эмийг бичиж байж зөв хэрэглэх ёстой. Гэтэл иргэд жоргүй эмийг авснаар иргэдийн эрүүл мэндэд нь эрсдэл учруулах, өвчнөө хүндрүүлэх, эмийн гаж нөлөө үүсгэх эрсдэлтэй. Тиймээс иргэд жороор олгоно гэж заасан эм байгаа тохиолдолд тэрийг эмчээрээ стандартын дагуу жороо бичүүлж авна. Эмийн сангууд жоргүй олгох эмээ жоргүй өгөх ёстой.

Монгол Улсад бүртгэлтэй нийт хүчинтэй байгаа 4200 гаруй эмийн 1100 орчим нь жоргүй олгохоор заасан. Тэр эмүүдийг иргэд эмийн сангаас жоргүй авах боломжтой. Жороор олгоно гэсэн бол жороо бичүүлээд авах ёстой” гэсэн тайлбар өглөө.

Мөн шприц буюу тариурын талаар ЭЭХХЗГ-аас тодруулахад “Тариур, дуслын систем нь эмнэлгийн хэрэгсэл учир жортой огт хамаагүй. Жор бол зөвхөн эмэнд хамаатай” гэлээ.

Тиймээс Ivoice.mn сайтын мэдээлэл олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл байна.

Иргэд та бүхэн аливаа мэдээллийг заавал шалгаж, нягталж, баталгаатай эх сурвалжаас авахыг Factcheck.mn сайтаас зөвлөж байна.

Эх сурвалж:

  • ЭМЯ
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газар
Төстэй мэдээлэл

Монголчууд үдээс өмнө, үдээс хойш гэдэг хоёр цагтай. Яг үүн шиг хуульдаа хүртэл тийм тоймлосон үгтэй ажээ. Жишээ нь, Зар сурталчилгааны тухай хуульд “Чихэр, давс, транс болон ханасан тос ихээр агуулсан хоол, хүнсний бүтээгдэхүүний зар сурталчилгаанд хүүхэд оролцуулахыг хориглоно” гэжээ. Ихээр агуулсан. “Их” гэдэгт хэр их хэмжээг илэрхийлж байгаа нь тодорхойгүй. Ахиад ч бий. Телевизээр […]

Өндөр хөгжилтэй орнуудын ахмад настан гавьяаныхаа амралтаар дэлхийгээр аялах төлөвлөгөөтэй. Хуримтлал, тэтгэвэр нь амьдралын эрх чөлөөг гар газар, хөл хөсөр эдлэхэд хангалттай хүрэлцэх аж. Харин манай улсын ахмад настнууд хувийн жаргалаа бодох сөхөөгүй, хоногийн хоол, хүүхдийн сургалтын төлбөрт санаа зовнин, даатгалаар хөнгөлөлттэй авдаг эм тариагаа бичүүлэхээр өрхийн эмнэлгийн үүдэнд өглөө эртлэн хүлээж зогсдог нь харамсалтай.  […]

Өнгөрсөн Цагаан сараар УИХ-ын дарга Н.Учрал үндэсний спортын төлөөллийг хүлээн авч уулзах үеэр Тод манлай уяач Д.Даваахүү “Морины соёлыг дэлхийд бүрэн бүтэн үлдээхийн тулд хаврын морин уралдааныг хиймээр санагддаг” гэлээ. Урин дулаан цагт л зөвхөн морин уралдаан зохион байгуулснаар морины соёл Монголд төдийгүй дэлхийд хагас үлдэж буй тухай санаа нь их л чилээрхсэн янзтай хэллээ. […]

Бага насны хүүхдүүдийн дунд тасралтгүй өсөж буй хүүхдийн шүдний өвчлөл болоод учир шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлсийн талаар АШУҮИС-ийн Нүүр ам судлалын сургуулийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор, зөвлөх эмч Б.Батбаяртай ярилцлаа. -Статистик харахаар бага насны хүүхдүүдийн өвчлөлийг амьсгалын тогтолцооны өвчин тэргүүлж байна. Энэ нь улирлын чанартай огцом өсдөг. Харин хоёрдугаарт, хоол боловсруулах тогтолцооны […]

UBN.mn, M21, Elch.mn зэрэг сайт “ҮХЦ: “Ерөнхийлөгчөөр 50

Боловсролын дэд сайд Д.Гантулга CNBC Mongolia телевизэд ярилцлага

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх