Серби руу НАТО халдан довтоллоо – ХУДАЛ

Товч агуулга

  • НАТО Серби рүү халдан довтлоогүй.
  • Сербийн жагсагчидтай Косовогийн захиргааны байрыг хамгаалж байсан НАТО-гийн олон улсын 25 цэрэг шархадсан.
  • Сербиүд сонгуулийг бойкотолсноос сербиүдийн олонх болсон дөрвөн хотын даргын сонгуульд албаничууд ялалт байгуулжээ.

Tserenkhuu Ishtseden нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Серби (Косово) руу НАТО (квинты-G7) халдан довтоллоо Украин нээх сонин биш болсоон Нөгөө манай НоВар гэсэн дэлдгэрүүд амьдуу хөөш? Орос Хятад орвол дайн дэгдэнэ!” гэх мэдээллийг нийтэлжээ.

Түүний уг постод 508 хүн хариу үйлдэл үзүүлж, 112 хүн сэтгэгдлээ бичин, 86 хүн шэйрлэжээ. Сэтгэгдэл бичсэн хүмүүсийн дийлэнх нь энэ мэдээлэлд итгэн сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Уг мэдээллийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

2023 оны тавдугаар сарын 29-ний өдөр НАТО-ийн Косово дахь энхийг сахиулагчид руу халдаж, олон улсын 25 орчим цэрэг шархадсан талаарх мэдээлэл олон улсын хэвлэлүүдээр гарчээ. Тухайлбал, Reuters, Al Jazeera, The Guardian, France24 гэх мэт хэвлэлүүдэд үйл явдлын талаар мэдээллийг гаргасан байна.

НАТО-гийн тэргүүлсэн энхийг сахиулах хүчний 25 цэрэг Косовогийн хойд хэсэгт гурван хотын захиргааны байрыг хамгаалж байх үед сербиүдтэй мөргөлдөж шархадсан байна.

2023 оны дөрөвдүгээр сард сербиүд орон нутгийн сонгуульд оролцохоос татгалзаж, Албани үндэстний нэр дэвшигчид 3.5 хувийн ирцтэйгээр сербиүдийн олонх болсон дөрвөн хотын даргын сонгуульд ялалт байгуулжээ. Сербиүд Косовогийн засгийн газраас угсаатны албани хотын дарга нарыг хотын захиргаанаас огцруулж, Белградаас санхүүждэг орон нутгийн захиргаанд ажилдаа эргэн орохыг зөвшөөрөхийг шаардаж жагсаж эхэлжээ. Үүний улмаас ийнхүү зэвсэгт мөргөлдөөн гарсан байна.

Сербийн жагсагчид НАТО-гийн цэргүүд рүү нулимс асгаруулагч хий, дуу алдуулагч гранат шидэж, НАТО-гийн машинуудыг Украины дайнд ашигласан Оросын тэмдэг болох Z үсэгтэй будгаар будсан тухай Ройтерс агентлаг мэдээлсэн байна.

Өөрөөр хэлбэл НАТО Серби рүү довтолсон гэдэг мэдээлэл ХУДАЛ, харин захиргааны байрыг хамгаалах явцдаа жагсагчидтай мөргөлдөж шархадсан байна.

Төстэй мэдээлэл

Дахин нийтлэв… 2022.09.20. Батожабын амьдралыг орвонгоор нь эргүүлсэн шийдвэрийг Оросын Засгийн газраас гаргав. Энэ бол Украинтай хийж байгаа дайнтай холбоотойгоор цэргийн дэглэм тогтоож, орон даяар дайчилгаа явуулах шинэ дүрэм журам хэрэгжиж эхлэх гэж буй тухай байсан юм.  2022.09.21-ний 09:00 буюу Монголынхоор 14:00 цагт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин орон даяар цэргийн хагас дайчилгаа зарлаж, зарлигт гарын […]

Цахим орчинд найруулагч Б.Баатарын эргэлзээтэй мэдээлэл агуулсан дээрх жиргээ бүхий зураг тараад буй. Уг зургийг нягталж шалгах хүсэлт ирсний дагуу бид нягталлаа. Дээрх жиргээг найруулагч Б.Баатар жиргэсэн нь үнэн бөгөөд энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр itoim.mn сайтад нийтлэгдсэн нийтлэлийг дахин жиргэхдээ дээрх мэдээллийг хамт оруулжээ. Тус нийтлэл нь Академич, МУИС-ийн профессор С.Нарангэрэлийн “Монгол төрийн ёс […]

2022 оны наймдугаар сарын 30-ны өдөр томилогдсон Засгийн газрын шинэ гишүүдийн нэг нь Х.Болорчулуун. Түүнийг Ерөнхийлөгчийн санаачилсан хүнсний хувьсгалыг эрчимжүүлэх, атрын IV аяныг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэжлийн агрономич хүний хувьд үүргээ амжилттай гүйцэтгэж чадна гэж итгэж сайдаар томилж байгаа гэдгийг Ерөнхий сайд тухайн үед хэлж байв. Тэгвэл Х.Болорчулуун ХХААХҮ-ийн сайдаар томилогдсоноос хойш сар гаруйн дараанаас […]

Есдүгээр сарын 3-наас эхэлж “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны ногдол ашгийг хуваарилан

Дахин нийтлэв… Товч агуулга: ОХУ-ын эхлүүлсэн дайнтай зэрэгцээд тус улсын суртал ухуулга цахим орчныг дамжин дэлхийн нийтийг хэрж байгаа билээ. Монгол Улсын хувьд Оросын хуурамч мэдээлэл, пропаганда цахим орчинд мөн идэвхтэй явсныг Эрэн Сурвалжлах Сурвалжлагчдын Төлөө Төв(MCIR)-ийн хийсэн мониторингийн судалгаа харуулав. Анх 2022 оны гуравдугаар сард ОХУ Украин руу дайн хийсний дараа MCIR цахим орчин […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх