НАТО-ын командын төв байр руу “Кинжал” пуужингаар цохилт өгчээ-ХУДАЛ

Товч агуулга

  • Энэ тухай мэдээллийг Кремлийг дэмжигч, Оросын суртал ухуулгын мэдээллийн хэрэгслүүд болон телеграм сувгаар цахим сүлжээнд түгээжээ.
  • Эшлэл болгон ашигласан TheIntelDrop, ProNews гэх сайтууд нь баталгаатай эх сурвалж биш байна.
  • НАТО-ийн бункерийг оносон, эсвэл ийм бункер байсан гэсэн нотолгоо бага.

Karla Khaitan гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.03.30-нд “НАТО-ГИЙН НОХОДУУД БӨӨНДӨӨ МАЖИЙЖЭЭ … 🤣🤣🤣

Львовын ойролцоо байрладаг НАТО-ын командын төв байр руу хэт авианы хурдтай “Кинжал” пуужингаар цохилт өгчээ.

НАТО-гийн генералуудын байрласан бункер 120 метрийн гүнд байрладаг бөгөөд офицер, цэргийн зөвлөх зэрэг 300 орчим хүн ажиллаж байжээ.

Бункерээс  40 гаруй хүний цогцосыг гаргаж ирсэн үлдсэн нь дэлбэрэлтийн нурангид дарагдсан гэжээ. Амь үрэгсдийн ихэнхийг польш, английн цэргийнхэн эзлэж байгаа бөгөөд америкийн хөлснийхөн мөн байсан талаар мэдээлжээ 😂” гэсэн пост оруулжээ.

Уг постыг 122 хүн шэйрлэж, 143 хүн коммент бичсэн байна.

Дээрх мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Яг энэ мэдээллийг Кремлийг дэмжигч, Оросын суртал ухуулгын мэдээллийн хэрэгслүүд болон телеграм сувгаар цахим сүлжээнд түгээжээ. Зарим нь зургаар мэдээллийг дэмжсэн байна.

Ийнхүү цахим сүлжээнд, ялангуяа твиттер, телеграмд түгээсэн хаягууд Грекийн ProNews болон TheIntelDrop гэсэн эх сурвалжийг дурджээ. Гэвч эдгээр нь баталгаатай эх сурвалж гэж үзэхэд эргэлзээтэй байна.

Энэ талаар NewsWeek баримтыг нягтлан мэдээлсэн байна. Уг мэдээнд TheIntelDrop сайтын мэдээллийг харвал англи хэлтэй хүн бичсэнд эргэлзэхээр, дүрмийн алдаатай байсныг тодотгожээ. Мөн тухайн сайтын эзэмшигч, бүтцийн талаарх мэдээлэл алга. Вэбсайтын домэйнийг WhoIS платформоор шалгахад тухайн сайтын харьяаллын талаарх бүх мэдээллийг “нууцлалын зорилгоор засварласан” гэсэн байна.

ProNews ийм нийтлэл нийтэлсэн боловч үүнтэй холбоотой ишлэлүүд хугацааны хувьд уншигчдыг төөрөгдүүлжээ.

Мэдээллийн аль ч хэсэгт эх сурвалж, мэдээллийг хэрэгслийг эш татаагүй бөгөөд НАТО-ийн хохирогчдын талаар дурдаагүй байна. Түүнчлэн талуудын мэдээлэл нь найдваргүй, заримыг нь нягтлах боломжгүй төдийгүй НАТО-ийн бункерийг оносон, эсвэл ийм бункер байсан гэсэн нотолгоо бага байгааг newsweek.com онцолжээ.

Мэдээнд ашигласан зургийг шалгаж үзвэл 2021.03 сард Сирийн Алеппо хотоос зүүн зүгт орших Аль-Хамран тосгон руу Оросын пуужингаар довтолсон бичлэгээс авч ашигласан байна. Энэ нь тухайн мэдээллийг үнэн бодит байдлыг алдагдуулжээ.

Хэдийгээр ийм цохилт болсон байхыг үгүйсгэхгүй ч нотлох баримт алга. Цаашлаад 300 хүн амиа алдсан, дийлэнх нь барууны үндэстнүүдийн иргэд байсан бол энэ нь нууц боломжгүй үйл явдал билээ.

Тиймээс энэхүү пост нь олон нийтийг төөрөгдүүлсэн ХУДАЛ мэдээлэл байна.

Дайнтай холбоотой аливаа мэдээллийг түгээхээс өмнө заавал нягталж, баттай эх сурвалжаас авахыг Factcheck.mn сануулж байна.

Төстэй мэдээлэл

Batchuluun Natsagdorj хэмээн фэйсбүүк хэрэглэгч “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ” гэсэн агуулгатай постыг 2021.07.26-нд нийтэлжээ. Уг постод “ПФАЙЗЕР ВАКЦИНЫ ДАРААХ ҮХЭЛ ЯПОНД 751 ХҮРЛЭЭ. Монголд синофарм (вероселл) тэргүүтэй вакцины дараа 782 хүн нас барлаа. Японд вакцин тариулснаас болж нас барсан хүний тоо 751 боллоо. Вакцин тариулаад эхний 7 хоногтоо нас барсан хүний тоо […]

Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэлийн хүрээнд худалдан авсан автобуснууд шинэ, хуучин гэсэн маргаан нийгэмд дэгдээд буй. Энэ нь Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарын хөрөнгийн зардалд тусгасан 339.7 тэрбум төгрөгийн хүрээнд хийгдсэн ажил юм. Тэрбээр өмнө нь автобусны талаар ямар суурь илэрхийлж байсныг нягталлаа.

“Хонинууд ишиг барьж иджээ” гэсэн мэдээллийг дөрөвдүгээр сарын 7-ны өдрийн 16:04 цагт “Мал сүргийг хулгайн гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг” нэртэй фейсбүүк хуудас нийтлэв. Энэ мэдээллийг үнэн эсэхийг нягталж шалгалаа. Дээрх мэдээллийг байршуулснаас 28 минутын дараа “Талын мэдээ-Тавин хоромд” нэртэй фейсбүүк хуудас хуваалцаж, тун удалгүй Control.mn сайт Э.Сувдаа гэсэн автортайгаар нийтэллээ. Утгыг товчхон сийрүүлбэл, “Өвөрхангай […]

Одоогоос яг нэг жилийн өмнө ОХУ-ын зэвсэгт хүчин Украин улсыг цэрэггүйжүүлэх нэрийдлээр тус улс руу зэвсэгт хүчнээ илгээж байв. 2022 оны хоёрдугаар сарын 24-нд ингэж эхэлсэн ОХУ-ын түрэмгийлэл, өөрсдийнх нь хэлснээр “Цэргийн тусгай ажиллагаа” гэж нэрлэж байсан ч жил гаран үргэлжилж буй дайн болон өргөжиж, өнөөдөр ч дуусаагүй байна. Монгол Улсын мөнхийн хөрш болох ОХУ-ын […]

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.01.07-нд буюу өнөөдөр “ШУУРХАЙ МЭДЭЭ. Блүүмбергийн мэдээгээр бол урд хөршид хоногт 5000 (албан) хүн нас барсан гэдэг худлаа хоногтоо 37-40сая хүн нас барж нийт нас барагсадын тоо 1тэрбумд дөхөж яваа болтой! ВСС төстэй мэдээ өгч” гэсэн пост оруулжээ. Түүний постыг 7 цагийн дотор 903 хүн шэйрлэж, 222 хүн шэйрлэсэн бөгөөд […]

Товч агуулга Ganbayar Batsuuri гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.04-ний өдөр “УРАНЫГ ГАЗРЫН #ГҮНД УУСГАН ОЛБОРЛОХ АРГЫН ТУХАЙ ‼” гэсэн пост нийтэлжээ. Уг пост дахь агуулгыг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Пост дахь мэдээллийг хүргэвэл: “Газрын гүн рүү өрөмдөж гаргасан цооногоор ураны чулуулаг руу хүхрийн хүчил устай хамт шахаад хэдэн сар болгодог. Газрын гүнд хүхрийн хүчил […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх