БҮХ ТОМ БАНКНУУД АРД ТҮМЭНДЭЭ ЖИЛИЙН СҮҮЛИЙН УРАМШУУЛАЛ ӨГЧ БАЙНА – ХУДАЛ

Олон нийтийн цахим сүлжээнд “МОНГОЛЫН БҮХ ТОМ БАНКНУУД АРД ТҮМЭНДЭЭ ЖИЛИЙН СҮҮЛИЙН УРАМШУУЛАЛ ӨГЧ БАЙНА. “Сайн уу” хувийн мессежээр 1,500,000 төгрөгийг шууд хожоорой. Энэ бол зээл биш БАЯР ХҮРГЭЕ” гэсэн пост сүүлийн өдрүүдэд тараад байна. Энэ мэдээлэл үнэн эсэхийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

Nasanjargal Saraa гэх фэйсбүүк хэрэглэгч 2023.12.30-ны өдрөөс эхлэн дээрх агуулгатай постыг Prius 20 Эзэмшигчдийн нэгдсэн групп, sonata 6 mongolia гэх мэт олон группт түгээж эхэлжээ.

Гэвч уг мэдээлэлд иргэд итгэж, “Сайн уу” гэсэн комментыг групп бүрд 20, 50 гээд ялгаатай тооны хүмүүс бичсэн байна.

Энэ талаар Монголын хамгийн олон харилцагчтай ХААН банкны Олон нийттэй харилцах хэлтсээс лавлахад тус банк ямар нэгэн урамшуулал олгоогүй бөгөөд аливаа мэдээллийг өөрийн албан ёсны цахим хуудас, вэб сайтаар дамжуулан өгдөг гэдгээ хэллээ.

Арилжааны банкууд харилцагчдын мөнгийг хадгалдгийн хувьд оны эцэст хадгаламжийн хүүг л иргэдэд олгодог. Өнгөрсөн оны хувьд системийн томоохон банкууд хувьцаат компани болж, олон нийтэд хувьцаа гаргасан. Энэ хүрээнд 2024 онд анхны ногдол ашиг тараах боломж нээгдэх ч үүнийг компанийн ТУЗ-ийн хурлаар шийдвэрлэдэг.

Компанийн тухай хуулийн 46.5.Төлөөлөн удирдах зөвлөл нь санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар хэлэлцэн шийдвэрлэсэн байна хэмээн заасан байна.

Түүнчлэн банкууд зөвхөн харилцагчдад, хувьцаа эзэмшигчдэдээ хүү, ногдол ашиг олгох боломжтой буюу Монгол Улсын бүх иргэнд урамшуулал олгох үндэслэл байхгүй юм.

“Сайн уу” гэж бичээд чатаар холбогдохын цаан иргэд банкны данс болон хувийн мэдээллээ алдаж, цахим залиланд өртөх эрсдэлтэйг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байна.

Цахим залилангийн гол агуулга нь урамшуулал амлах, сугалаанд хожих тухай байдаг. Цаад зорилго нь данс, хувийн мэдээллийг нь аваад мэдээлэлд нь нэвтрэн дансыг нь хоослох зорилготой. Тиймээс цахим залиланд өртөхгүй байх сэрэмжлүүлгийг тогтмол хүргэж байгааг арилжааны банкууд мэдээлж байна.

Цахим гэмт хэргийн тоо сүүлийн жилүүдэд огцом өсжээ.

Цахим гэмт хэргийн 85% нь залилах гэмт хэрэг байгаа бол 3.9% нь цахим мэдээлэлд хууль бусаар халдах хэрэг эзлэх болсныг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Дөлгөөн хэвлэлд ярьжээ.

Иймд иргэд олон нийтийн сүлжээн дэх мэдээллийг нягталж, аливаа мэдээллийг албан ёсны эх сурвалжаас авч байхыг Factcheck.mn сануулсаар байна.

Эх сурвалж:

  • ХААН банк
  • ЦЕГ
  • ҮСХ
Төстэй мэдээлэл

Дахин нийтлэв… Жорлон угаадаг шингэнээр цистит эмчилж байгаа гэсэн бүтээгдэхүүний сурталчилгаа фэйсбүүк хуудсаар олон нийтэд хүрч байгааг нягталж өгөх хүсэлт уншигчаас ирсний дагуу нягталлаа. Эрсаг Эко Эмчилнэ, Энхээ Болормаа, Мандахжаргал Лхамсүрэн гэх фэйсбүүк хэрэглэгчид “Бөөс, хуурс, шивэр, хулмас асуудал болоод байна уу? Тэгвэл Турк улсад үйлдвэрлэсэн, байгалийн гаралтай, химийн бодисгүй, бактер болон мөөгөнцөрийн эсрэг олон […]

КОВИД-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүс вакцинаас үүдэлтэй дархлалын

Цахим орчинд “Гүүрээ засаач ээ, нурлаа” гэсэн тайлбартай бичлэг цацагдсан. Уг бичлэгт том оврын машин дөрвөн эгнээ, хоёр урсгал бүхий замаар өнгөрөхөд гүүрний залгаас хэсэг хөдөлж буй харагдаж байгаа юм. Tiktok аппликэйшн дээр erbol727 гэсэн хаяг бүхий хэрэглэгчийн хийсэн бичлэгийг твиттер хуудаснаа UB_Mongolian гэх хаягтай хэрэглэгч “Гүүрээ засаачээ!!! Нурлаашдээ…” гэсэн тайлбартай оруулжээ. Түүний мэдээллийг хүмүүс […]

Товч агуулга VEARS системд 1015467 гэсэн дугаараар бүртгэсэн,

Шинэ коронавирусийн халдвар 5 хоногт дарагдахгүй бол ОНЦ байдал зарлаж, зэвсэгт хүчин хөдөлгөнө гэх мэдээлэл цахим орчинд түгээд байна. Уг мэдээллийг xemnel.com болон ikonnews.net гэх сайтууд гаргасан байна. Энэ мэдээллийг нягталлаа. Засгийн газар, Нийслэлийн онцгой комиссоос нийслэлд тогтоосон хөл хориог онц байдал руу шилжүүлэх талаар ямар нэг шийдвэр гараагүй бөгөөд тэг зогсолт хийх болон онц […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх