Тэгш, сондгойгоор зорчуулах хязгаарлалт иргэдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна

Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар маргаашаас эхлэн ирэх оны хоёрдугаар сарын 1-н хүртэл автомашины дугаарын тэгш, сондгойгоор явуулахаар болсон талаарх шийдвэрийг өнөөдөр буюу 2023.12.17-нд танилцууллаа.

Ийнхүү шийдвэр гаргах нь хууль зүйн талаас боломжтой эсэхийг нягтлах хүсэлт ирсний дагуу нягталлаа.

Factcheck:

АНХ 2012 он буюу нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүлийн ажиллаж байх үед НИТХ-аас анх 2012.08.22-ны өдрийн №2/08 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэл хотод бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг хийж байжээ.

Өнгөрсөн хугацаанд дагуурын тэгш, сондгойгоор зорчуулах талаар

  • 2014.08.22-ноос 8 хоног
  • 2016.08 сарын 22,23,29,30-нд
  • 2017.02.11,12,18,19-нд
  • 2019.01.27, 02.03-ны амралтын өдрүүдэд
  • 2022.08.27-ноос 8 хоног  2023.08.26-ноос 20 хоног гэхчлэн зорчуулахаар шийдвэр гаргаж байжээ.

Харин энэ удаагийнх шиг сар хагасын хугацаатайгаар ийм зохицуулалт үйлчлэх гэж байгаа нь анх удаа байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Захиргааны ерөнхий хуулийн Захиргааны актын хүрээнд уг шийдвэрийг гаргах боломж байгаа гэдгийг хуульч Б.Пүрэвсүрэн тайлбарлав. Тус хуулийн 37.1-т Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гээд 40.4.Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэжээ.

Гэвч дээрх захиргааны арга хэмжээ нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 18-д заасан улсынхаа нутаг дэвсгэрт чөлөөтэй зорчих, түр буюу байнга оршин суух газраа сонгох, гадаадад явах, оршин суух, эх орондоо буцаж ирэх эрхтэй. Гадаадад явах, оршин суух эрхийг үндэсний болон хүн амын аюулгүй байдлыг хангах, нийгмийн хэв журмыг хамгаалахын тулд зөвхөн хуулиар хязгаарлаж болно гэсэн заалтыг зөрчиж байна.

“Хэрвээ уг шийдвэр дээрх заасан хугацаанд үргэлжлэх тохиолдолд зохицуулалт биш хязгаарлалт болох юм. Тийм учраас нийтийн сонсгол явуулах ёстой. Өмнө нь буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг он зааж хөдөлгөөнд оролцуулах талаар иргэдээс санал авч байсан жишээ бий” хэмээн хуульч Б.Пүрэвсүрэн тайлбарлалаа.

Энэ үед хотын дарга Х.Нямбаатар ХЗДХ-ийн сайд байхдаа 2022.09:05-нд Eagle.mn сайтад “НИТХ-ын нэр бүхий төлөөлөгч нар тогтоолын төсөл боловсруулж, санаачилж байгаа гэдгийг өнөөдөр сонссон. Улмаар буруу талдаа жолооны хүрдтэй автомашиныг он зааж, хөдөлгөөнд оролцуулах талаар иргэдийн дунд санал асуулга явуулна. Тэр хүртэл бид автомашины импортийг хязгаарлах асуудлаа хэрхэхийг иргэд, олон нийтээр шийдүүлэх ёстой” хэмээн хэлж байжээ.

Захиргааны ерөнхий хуульд:

  • 62.1.Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна.
  • 62.2.Нийтийн ашиг сонирхол, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх тохиолдолд захиргааны хэм хэмжээний актын төсөлд нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг заавал хийнэ гэж заажээ.

Мөн Нийтийн сонсголын тухай хуульд:

  • 4.2.Нийтийн сонсголыг доор дурдсан асуудлыг хэлэлцэх, шийдвэр гаргахын өмнө зохион байгуулна:
  • 4.2.1.эрх бүхий этгээдээс боловсруулах хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт;
  • 4.2.2.энэ хуульд заасан нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал;
  • 4.2.3.хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтэд тавих хяналт;
  • 4.2.4.татварын хууль тогтоомж болон төсөв батлах, төсвийн орлого ба зарцуулалтад тавих хяналт;
  • 4.2.5.Улсын Их Хурлаас томилогдох албан тушаалтны асуудал.
  • 4.3.Энэ хуулийн 4.2-т зааснаас бусад асуудлаар нийтийн сонсгол явуулахад энэ хуульд заасан зарчим, журмыг баримтална хэмээн заасан байна.

Тиймээс автомашины тэгш, сондгойгоор зорчуулахаар хязгаарлаж байгаа шийдвэр нь иргэдийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байна.

  • Эх сурвалж:
  • Хуульч Б.Пүрэвсүрэн
  • Legalinfo
  • Ulaanbaatar.mn
  • Замын хөдөлгөөний удирдлагын төв
  • Мэдээллийн сайтууд
Төстэй мэдээлэл

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх Fact Check Mongolia санаачилгын үүсгэн байгуулагчдын

Tserenkhuu Ishtseden гэх фэйсбүүк хэрэглэгч арваннэгдүгээр сарын 4-нд

Товч агуулга Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай УИХ-аар хэлэлцэх үеэр уран олборлохтой холбоотой зарим мэдээлэл олон нийтийн дунд эргэлзээ төрүүлээд буй. Тэдгээр мэдээллээс бид нягталлаа. “ISR буюу ГДУО технологийг зөвхөн Монголд л туршиж байгаа олборлолтын технологи бөгөөд Зөөвч-Овоо төсөлд ашиглана”. Factcheck: Тухайн ордын геологийн болон ашиглалтын нөхцөлөөс хамааран хүчлээр ГДУО аргыг сонгодог. […]

Товч агуулга Ganaa Ganaa нэртэй фэйсбүүк хэрэглэгч “Хүчингийн хэрэг үйлдсэн цагдаагийн алба хаагч нар зэвсэглэн оргон зайлжээ!” гэсэн мэдээллийг өөрийн фэйсбүүк хуудастаа 2024.04.04-ний өдрийн 15:40 цагт нийтэлжээ. Түүний энэхүү мэдээлэлд зургаан цагийн дотор 155 хүн хариу үйлдэл үзүүлж, 91 хүн бусадтай хуваалцсан байна. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирлээ. Factcheck: Өчигдөр буюу 2024 оны дөрөвдүгээр […]

Жүрмэд Занаа гэх фэйсбүүк хэрэглэгч 2024.11.26-нд “0-30 ХОНОГТОЙД ВАКДУУЛСАН ХҮҮХДҮҮД ВАКДУУЛААГҮЙТЭЙ НЬ ХАРЬЦУУЛАХАД 10000% ИЛҮҮ ӨВЧЛӨМТГИЙ БАЙСАН. БАГА РОБЕРТ К.” гэсэн пост нийтэлсэн байна. Уг мэдээллийг нягталж өгөх хүсэлт ирсний дагуу нягталлаа. Factcheck: Түүний эх сурвалж болгон ашигласан бага Роберт Кеннедиг вакцин эсэргүүцэж байр суурь илэрхийлсэн мэтээр олон улсад ч мэдээллүүд ихээр гарч байжээ. Түүнийг […]

uguulleg.com гэх сайт 2021.09.12-нд “ДЭМБ-ын ноцтой мэдэгдэл: 3-р тун хийж байгаа орнуудыг улам титэм вирусыг дэлгэрүүлэх ажиллагаа явуулж байна гэж үзэж байна” гэсэн гарчигтай мэдээлэл нийтэлжээ. Уг мэдээллийг ороод уншвал… “Гурав дахь тун бол судалгааны шатанд явж байгаа, эрдэмтэд янз бүрийн таамаг гаргаж байгаа ч тэр нь бат.лагдаж, нот.логдоогүй байгаа талаар эрдэмтэд хэлсээр, анх.ааруулсаар байна. […]

Өөр мэдээ олдсонгүй.

Хандив

FactCheck.mn сайт нь бие даасан, хараат бус редакц бөгөөд бид сурталчилгаа олгогчдод биш, иргэдэд үйлчилдэг. Бид аливаа компани, улстөрч, засгийн газрын нөлөөнд автахгүй, зөвхөн олон нийтийн эрх ашгийн төлөө ажиллана.

Гэвч нягтлан шалгах ажил нь цаг, мөнгө, шаргуу хөдөлмөр шаарддаг билээ.

Иймд, манай редакц хараат бус байдлаа хадгалж, илүү хүчтэй болоход таны дэмжлэг чухал юм!

Та бидний үйл ажиллагааг дэмжиж байвал ХАС БАНК 5001984178 ЭССТ НҮТББ дансаар хандив өгөх боломжтой. Гүйлгээний утган дээрээ ХАНДИВ гэдгээ тодорхой бичээрэй. Хүсвэл нэр, холбогдох утасны дугаар зэрэг хувийн мэдээллээ оруулж болно.

Биднийг дэмжсэн танд маш их баярлалаа.

Мэдээлэл хайх